Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/221

 

 

 

 

 

    2023            2              16                              2023/ДШМ/221

 

Б.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа, Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Даваабилэг,  

хохирогч З.Тийн өмгөөлөгч М.Цогтбаатар,

хохирогч Ё.У, Д.Н нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Өд холбогдох эрүүгийн 1705 00240 0025 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Бын Ө, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр хүүхдийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, .................. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.................../,

            Шүүгдэгч Б.Ө нь:

            1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 57 тоотод оршин суух З.Тт “Үнэтэй архины наймаа хийж байгаа, мөнгө зээлбэл өндөр хүүтэй өсгөөд өгөх боломж байна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 13.393.620 төгрөгийг Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            2. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, 5-79 тоотод оршин суух У.Брт “ашиг олох наймаа хийх санаа байна, мөнгө өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд 1.085.932.600 төгрөгийг Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а дугаар байрны 77 тоотод оршин суух Д.Бмд “наадмаас өмнө мөнгө өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 68.663.150 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            4. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дугаар байрны 15 тоотод оршин суух Д.Нд “Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ “бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 149.710.222 төгрөгийг Хаан банкны 5925030777, Худалдаа хөгжлийн банкны 458044293 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            5. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр байрны 29 тоотод оршин суух Ё.Ут “шингэн хүнсний худалдааны чиглэлээр 6-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа наймаанд мөнгөө оруулж өсгүүлж ав” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2.700.000 төгрөгийг Хаан банкны 5006318169 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            6. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7 дугаар байрны 85 тоотод оршин суух З.Ат “мөнгө зээлээч ашигтай наймаа байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад 114.699.998 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            7. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 14-1203 тоотод оршин суух Т.Оад “архи, виски авч зараад ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хаан банкны 5925030777 тоот дансанд 123.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            8. “Ж т ХХК-д худалдааны төлөөлөгч Ю.Гт “Эфэс худалдааны төвөөс захиалга өгч байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Соёрхол архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил, Чингис голд архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил нийт, 80 хайрцаг архийг залилан 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6-60 тоотод оршин суух Г.Чд “мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд 18.550.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            10. Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр багийн 4-2-130 тоотод оршин суух Б.Нд “үнэтэй архи, вискиг оруулж ирсэн, компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан түүнийг өөр тийш нь үнэтэй зарж ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 23.900.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            11. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 806-5 тоотод оршин суух Ө.Ад “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нунтаг, ус, ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 21.700.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            12. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 53-83 тоотод оршин суух С.Хт “гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой, хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байхаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 12.166.000 төгрөгийг төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            13. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48-16 тоотод оршин суух Д.Ад “хямдхан виски байна авах уу” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 1-нээс 4-ний өдөр хүртэл хугацаанд 4.400.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

            14. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “Х Уул” ХХК-ийн Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтууд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овгийн Бын Өг үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 128 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Өгаас нийт 649.097.192 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн хохирогч Б.Бмд 68.663.150 төгрөг, Д.Нд 143.710.222 төгрөг, Ё.Ут 2.700.000 төгрөг, З.Ат 114.999.998 төгрөг, Т.Оад 113.761.542 төгрөг, Ю.Гт 13.080.000 төгрөг, Б.Нд 23.900.000 төгрөг, Ө.Ад 18.350.000 төгрөг, Д.Ад 4.040.000 төгрөгийг тус тус, хохирогч байгууллага “Х Уул” ХХК-нд 145.892.280 төгрөгийг олгож, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Өгийн бага насны хүүхэд болох Өгийн У /охин/ 2011 оны 4 дүгээр сарын 6-нд төрсөн /РД:УП11240602/, Өгийн Ц /охин/ 2014 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн /РД:УП14312006/ нарыг асран хамгаалахыг Б.Өгийн төрсөн эцэг Угийн Б, эх Жгийн Ц нарт хариуцуулж, Б.Өгийн хүүхдүүдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл Ө.У, Ө.Ц нарт асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтад байцаагдаж байх хугацаанд мөрдөгчийн дуудсан цагт тогтмол ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт саад болоогүй. Хэрэгт шалгагдаж байх энэ урт хугацаанд маш их шаналж, цагаан толгойтой болтлоо явлаа. Миний ард 64 настай эцэг, 64 настай эх, 8-11 насны 2 охин минь байдаг. Хохирогч нарыг хохироож, шаналгасан төдийгүй өөрийн гэр бүлийг давхар яллаж байгаад өөрийгөө өдөр бүр зүхэж сууна. Гэмт хэрэгт энэ олон жил шалгагдаж байх хугацаанд эхнэр салаад гадагшаа хүнтэй суугаад явсан. Бага насны 2 хүүхэд, эцэг, эх гээд хөдөлмөрийн чадваргүй 4 хүн намайг байхгүйд яаж амьдарна гэж бодож байна. Тэднийхээ төлөө амьдрах, амьд явах шалтгаан болон сууж байна. Байцаан шийтгэх ажиллагаа хуульд заасан хугацаандаа хурдан явагдсан бол өдийд би 5 жил гаруй хугацаанд ялынхаа ихэнхийг эдлээд 2 нялх охиноо амьдралд хөл тавих “ЕБС”-ийг төгсөхөөс өмнө гараад ирчих байлаа. Миний бие бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, зөвхөн хохирогч нарын хохирлын хэмжээ үнэн зөв гараасай гэж хүсэж байна. Миний бие хэн нэгнийг залилж хохироогоод өөртөө завшчихъя гэсэн хүсэл огт байгаагүй. Нэг хүнд амласан, хэлсэн хугацаандаа амжиж нөгөөхөөс богино хугацаанд хэлсэн хүнд мөнгө олж нөгөөхөөс авч өгөх зарчмаар явсан. Үнэндээ миний олж өгч байсан мөнгөний хүү сар, өдрөөр биш цаг, минут, секунтээр хэмжигдэж өсч байсан. Хэрэгт хохирогч нарын болон миний бүх данс байгаа. Сөхөөд харахад надад мөнгө орж ирээд шууд хохирогчийн данс руу гарч байсан. АТМ-с мөнгө гараад хэдхэн секунтын дараа тэр мөнгө дараагийн хохирогчийн данс руу орж байсан. Надад ганц мянган төгрөг өөртөө аваад зарцуулсан удаа нэг ч байхгүй. Би айлын ганц удам залгах хүү бөгөөд хүүхэд байхаасаа хүний итгэлийг алдахгүй, эрх хүн хэлсэн амласан амлалтдаа заавал хүрэх ёстой гэдэг зарчмаар хүмүүжсэн. Хүний итгэлийг алдахгүй, хэлсэн мөнгөө олж өгөх гэж юу ч хамаагүй амлаж бодитоор залилан мэхэлж адгийн гэмт хэрэгтэн болж хувирлаа. Тэр их мөнгийг хэдхэн хүн байхад нь би чадахгүй гээд зогсоочихгүй, тэгсэн бол энэ олон хүн хохирохгүй, ард үлдэх гэр бүлээ ийм байдалд үлдээхгүй байжээ гэдэгт маш их харамсаж байна. Хүн нэг л өдөр төсөөлж байгаагүй зүйл рүүгээ гүн орчихсон, толгойгоо шаагаад шаналан сууж байдаг юм байна. Шүүх хурал орох урьд шөнө бага охин минь халуурч хоноод өглөө хичээлдээ явалгүй гэртээ өнжчих гээд гарахад “ааваа та аптекаас эм авчрахаар явж байна уу” гэхээр нь “тийм” гээд гарсан. Тэр дүр зураг нүдэнд өдөр бүр харагдаад, бусдад гэмт хэрэгт хэзээ ч бүү холбогдоорой, алхам бүрээ хянаж хичээж яваарай гэж хашхирч хэлмээр санагдаад сууж байна. Би дахиж хэзээ эцэг байх вэ гэдэг бодлоос өөр надад үлдсэн зүйл алга. Ямар хорих ангид хуваарилагддаг бол, ажил хийх боломж хэр байдаг бол, нэг ч гэсэн хохирогчийн хохирлыг төлчих боломж яаж үүсдэг бол, намайг ард үлдсэн 4 минь хүлээж дийлэх байгаа, эцэг, эх 2 минь өнхрөөд уначихвал 2 охин минь асрамжийн газар руу шилжих байхдаа гэх мэтчилэн цаашдаа ирээдүй гэдэг зүйл харагдахгүй хэцүү байна. Эрхэм шүүгч та нараас сүүлийн удаа бодит байдал /миний үйлдэл өөрөө баяжаад бусдыг хохироосон зүйлгүй/-ыг болон эх нь хаяад явсан, эцэг нь шоронд орсон 2 охиныг минь, настай эцэг, эхийг минь бодоод ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэж гуйж байна. Би хуулиас гадуур зүйл хийх, үйлдэх, түүнд санаатай болон санамсаргүй оролцох, нийгмээс тусгаарлагдах зэрэг нь хүний бие махбод, сэтгэл санааны хувьд ямар хүнд байдгийг биеэр мэдэрч, цаашид яаж ч байсан ийм зүйл хийхгүй, ийм зүйлд нэгдэхгүй гэдгээ амлаж, тангараглаж, хийсэн үйлдэлдээ цаг минут бүр харамсаж гэмшиж байгаа. Хохирогч болон гэр бүлийнхнийг минь бодолцож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Өгийн зүгээс анхнаасаа хийсэн гэмт хэргээ тогтвортойгоор хүлээн мэдүүлж байсан ба хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэхдээ зөвхөн хохирогчдын хохирол төлбөр бодитой, үнэн зөвөөр, зүй ёсоор гаргуулахыг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хүсч байсан хэдий ч зарим хохирогчдын хохирол шийтгэх тогтоолд үнэн зөвөөр гараагүй учраас энэхүү гомдлын гаргаж байна. Б.Өгийн гэмт үйлдлийн шинж, санаа зорилгыг харахад үнэхээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч завших хүсэл, сонирхолтой байсан эсэх дээр түүний банкны дансны хуулга, хохирогчдын дансны хуулга, өөрийн болон хохирогчдын мэдүүлгээс хангалттай харагддаг. Түүний үйлдэл худал, зохиомол зүйлийг ярьж бусдаас мөнгө зээлж залилах үйлдлийг хийж байгаа боловч мөнгө авсан даруйдаа /дансны хуулгаас хөөж харахад мөнгө орж ирмэгц хэдхэн секундын дараа дараагийн хохирогчийн төлөлтөд шилжиж орж байгаа, өөрийн данснаас АТМ-ээс бэлнээр мөнгө авмагц тэр даруй мөн дараагийн хохирогчийн дансанд орлогодож байгаа байдлыг харж байна/ хохирогчдын төлөлтийг амласан, өссөн дүнгээр шилжүүлж байгаагаас өөртөө авч завшсан үйлдэл огт байдаггүй юм. Түүний гэмт хэрэг үйлдсэн хугацааны дансны шүүлтийг хийхэд түүн дотроос өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нэг ч төрлийн гүйлгээг олж харах боломжгүй, зээлж авч байгаа бүх дүн дараагийн хохирогч руу шилжих, дараагийн хохирогчийн мөнгийг өсгөх системээр явсан байдаг. Тиймдээ ч хохирогч нар тэрбум, тэрбумаар барьцаа болон үүргийн гүйцэтгэл байхгүй ах дүүс, найз нөхдөөрөө бүгдээрээ мөнгөө өсгөх сэдлээр энэ харилцаанд орж байгаа нь харагддаг.

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг сайн дурын үндсэн дээр өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч Б.Ө нь өнөөдөр өгөхөөр амласан мөнгийг олж өгөх гэж сүүлдээ хохирогчийн хэд гэж өсгөж хариу төлбөр, хүү нэхэмжилж байгаагаас эс хамаарч тухайн мөнгийг авч бусад руу шилжүүлсэн үйлдлээс ашиглан шамшигдуулсан үйлдэл хаана байгааг харж болно. Б.Ө миний мөнгө сар, өдрөөр биш цаг, минут, секундээр өсч байсан гэж хэлдэг. Тийм ч учраас бид анхнаасаа хохирлыг зөв тооцоолж гаргаж өгөхийг хүсч, хохирогч болон шүүгдэгчийн данс бүрээр тулгалт хийж нотлох баримтыг дүгнүүлэхийг хүссэн боловч шүүх зарим хохирогч дээр энэ талаар дүгнэлт өгөлгүй, хохирлын тооцооллыг бодитоор гаргаж чадсангүй. Өөрөө хувьдаа ашиглаагүй, завшаагүй юм бол энэ мөнгө хаашаа оров, сүүлд энэ харилцаанд орсон хохирогчдын огт төлөлт хийгдээгүй мөнгө хаачив гэдэг асуулт хүн бүрт гарч ирнэ. Бодит байдал дээрээ илүү төлөлттэй хохирогч нар байсан, урт хугацаанд өндөр дүнгээр эргэлдэж байсан хохирогч Э.Т, У.Бр нартай Б.Ө бэлнээр тооцоо хийсэн байдлууд огт нотлогддоггүй, нотолж чаддаггүй юм. Хохирогч Э.Т Б.Өтай найз нөхдийн харилцаатай, удаан хугацаанд харьцаж байсан хүний хувьд өөрөө 20 гаран удаагийн бэлэн мөнгөний тооцоотой гэж ойр тойрны хүмүүсээр нотлуулж байхад, ийм хугацаанд ийм хэмжээний мөнгөөр харьцаж байсан Б.Ө 1 удаагийн бэлэн төлбөрийн төлөлттэй байх уу. Хохирогч болон шүүгдэгчийн хэн аль нь бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан гэх боловч Б.Өгийн бэлэн төлөлтийг нотолж чаддаггүй. Ц.Брийн хувьд эхний төлөлт хийгдээгүй байхад дахин дараагийн зээлийг хэзээ ч олгодоггүй, заавал эхний төлбөрөө хэлсэн хүүтэй авчирсны дараа дээрээс нь хүүгээ сугалж аваад, дараагийн гуйсан мөнгийг нь нэмж бүрдүүлж өгдөг зарчмаар явдаг хүн 1 тэрбум гаран болтлоо хохироод үргэлжлүүлээд өгөөд явах уу. У.Бр хамгийн ихдээ 100 гаран сая төгрөгөөр зээлдэг байсан, тэгэхээр тэрбум гаран болтол 10 гаран удаагийн үйлдлийг эргэн төлөлт хийлгэхгүй, нэмж мөнгө өгөөд байх боломжтой юу. Бид бодит үнэний зүй ёс нь юу гэдгийг өнгийж харах ёстой, үнэхээр зөвхөн энэ 2 хохирогчтой харьцаж байгаа байдлаас дүгнэлт хийхэд хохирол төлбөр хаашаа шингэж байгааг харах боломжтой. Тийм дээ ч эдгээр хохирогч нар хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэдэг байх. Э.Тийн хувьд Б.Өд өглөгтэй илүү төлбөр авсан нь илэрхий байхад шүүх яллах дүгнэлтэд дурдсан 13.393.620 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд байгаад маш их гомдолтой байна. Дээр дурдсан Э.Тийн Б.Өтай харьцсан мессежээс харахад “хөгшөөн эхний төлбөрөө оруулаад ир, би дараагийн зохицуулах гээд байна” гэсэн утга маш их байгаа. Мөн хохирогч болон Б.Өгийн хоорондын чат мэссэж /2 хх 126-188/-ээс харахад мөнгө ямар хугацаанд яаж хүүлэгдэж байсан нь хангалттай харагдана. Э.Т Б.Ө хоёрын хоорондын дансны гүйлгээг шүүхэд 437.746.380 төгрөгийг Б.Ө Э.Тт илүү төлсөн байдаг. Харин Э.Т Б.Өд 20 удаагийн бэлэн мөнгө өгсөн үйлдлээ 10 гэрчээр нотлуулдаг. /хх 71, хх 72, хх 73, хх 74, 4 хх 217-218, 4 хх 220, 4 хх 221-222, 4 хх 223, 4 хх 224, 4 хх 225/ Гэхдээ гэрч нар Э.Т Б.Өд яг хэдэн төгрөг өгснийг /мөнгөн дүнтэй/ харсан гэрч маш цөөхөн, зарим гэрч Б.Өг мөнгө нэмж илүү төлөлт хийдэг байсныг нотолж байх жишээтэй. Э.Тийн гэрчээр мөнгө өгч байсныг мэдүүлсэн гэрч бүрийн мэдүүлэгт дурдсан бүх дүнг Б.Өд төлсөн байна гээд дүгнэхэд гэрчээр 281.940.000 төгрөгийг төлснийг нотлуулдаг. Тэгээд данс хоорондын тооцооны зөрүү 437.746.380 төгрөгөөс гэрчүүдийн нотолсон 281.940.000 төгрөгийг хасаад, Э.Т, Б.Ө нарын “Өнөрөө бэлэн өгсөн” гэдэг 85.000.000 төгрөгийг нэмэхэд Э.Т 240.806.380 төгрөгийг Б.Өгаас авсан байхад шүүх энэ тал дээр огт дүгнэлт өгөхгүй байна. Хохирогч Д.Нгийн хувьд 14 сая төгрөг бэлнээр бусад дансаар орж ирсэн, данс тулгалтаар 140.710.222 төгрөгийн хохиролтой, энэ талаар шүүх хуралдаан дээр хохирогч болон шүүгдэгчийн данс нийлсэн байхад шийтгэх тогтоолд 143.710.222 төгрөг дурдаж тооцооллын алдаа гаргасан байна. Шийтгэх тогтоолд хохирлын үнэлгээ нь дээр шинжээчийн зардал 300.000 төгрөгийг Д.Нгийн хохиролд нэмэхдээ техникийн алдаа гаргаж 3.000.000 төгрөгийг нэмж буруу тооцсон байна. Хохирогч Д.Бмгийн хувьд бэлнээр тооцоо огт хийгээгүй, зөвхөн данс хооронд харьцсан, мөн сүүлд цөөн тоогоор харьцсан, хэдхэн удаагийн гүйлгээтэй хохирол маш тодорхой буюу 32.344.342 төгрөгийн хохиролтой байхад шүүх яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн мэдүүлэг болох Б.Өд биш, найз Д.Ндаа шилжүүлсэн, Д.Нгийн Б.Өгийн тооцоололд оруулж тооцоод байгаа дүнг нэмж 68.663.150 төгрөгөөр хохирлын дүнг тооцсон нь буруу, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогч Д.Отай мөн дансаар болон бараа материал өгч харьцсан данс хоорондын харьцаа нь 78.530.000 төгрөг байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Энэ дүнгээс Б.Өгаас хохиролдоо тооцож авсан эд зүйлийн үнэлгээ 9.738.458 төгрөгийг хасч 68.791.542 төгрөгийн хохиролтой байхад яаж тооцоолоод 113.761.542 төгрөг гэж яллах дүгнэлт болон шүүх тооцоолсон нь тодорхойгүй, хохирогчийн мэдүүлгээр хохирлыг шийдвэрлэсэн байдлуудыг тус тус эс зөвшөөрч байна. Иймд дээрх зөрүүтэй байгаа хохирогчдын хохирлын тооцооллыг дахин хянан үзэж бодит дүнг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Б.Өгийн хувь хүний шинж, хандлага үнэхээр нийгмээс тусгаарлаад, хүмүүжүүлээд байхаар шинжгүй хүн байдаг. Ээж, аавын ганц удам залгах хүүхэд, анхнаасаа хүнийг итгэлийг алдаж болохгүй, хүнд хэлсэндээ эр хүн амласандаа гэдэг зарчмаар хатуу явдаг учраас сүүлдээ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй, хэлсэн хугацаанд мөнгө олж өгөх гэж бусдаас өндөр хүү амласан байдлаар мөнгө авч гүйлгэсээр ийм байдалд хүрдэг. Ийм асуудалд холбогдсон хэдий ч нэг өдөр байцаагчийн дуудсан цагт ирээгүй, хууль хяналтын байгууллагыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргахгүй, үсээ цагаан болтол энэ үйлдэлдээ шаналж явсан. Түүний ард өнчирч үлдсэн 2 бага насны охин, өндөр настай эцэг, эх гээд 4 хөдөлмөрийн чадваргүй хүн мөн энэ гэмт хэргийн хор хохирлын хангалттай амсаж туулж байгаа. Энэ хэрэг тодорхойгүй шалтгаанаар 2017 оноос хойш байцаан шийтгэх ажиллагаагаа огт явагдахгүй зогссон, энэ хүн эрт хэргээ шийдүүлсэн бол өнөөдөр гарч ирэх хугацаа нийлээн ойртох байлаа. Мэдээж монгол байтугай дэлхий нийт цар тахлын нөлөөнд автаж ажил бүх зүйл явагдахгүй зогссон хэдий ч 2018 онд өнөөдөр ярьж буй хохирол тодорхой болсон байхад хэдий таслагдсан, ялаас хороож явах боломжтой байсан. Түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, санаа сэдэл, бусдад буюу хохирогч нарт хандаж байсан байдал, ар гэр, хувийн байдлыг харгалзаж түүний том охин /6 дугаар анги/ амьдралд хөл тавихаас өмнө буюу ЕБС төгсөхөөс өмнө ялаа эдлээд гарч эцэг хүн байх үүргээ гүйцэтгэх, ажил төрөл хийж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах хүсэл зоригийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна.” гэв.

Хохирогч З.Тийн өмгөөлөгч М.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо хохиролтой холбоотой асуудлын талаар гомдол гаргасан байдаг. Тухайлбал, өөртөө авч завшсан үйлдэл огт байдаггүй гэж бичсэн байна.  Нэг хүнээс авсан мөнгөө өсгөж өгөх зорилготойгоор өөр этгээдээс мөнгө авсан гэдэг. Давж заалдах гомдлын агуулгаас нь үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшсэн зүйл харагдахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал нь бусдад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн байх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх гэдэг шаардлагууд байдаг. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хохирлын тооцоо нь дээр маргадаг. Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгчийн зүгээс хохирогч З.Т болон Б.Ө, бусад гэрчүүдийн мэдүүлгийг 3 баганад хувааж, харьцуулан гаргасан байдаг. Тооцооллоос харахад бэлнээр өгсөн гэж байгаа мөнгөн хөрөнгө нь бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон байдаг. Иймээс мөнгийг бэлнээр өгсөн асуудлын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Ө өөрөө бусад этгээд рүү бэлнээр мөнгө өгч байсан гэдэг зүйлийг давж заалдах гомдолдоо тусгасан байдаг. Бэлнээр мөнгө өгсөн нөхцөл байдлыг нотлох асуудал нь өмгөөлөгчийнх нь ажил байсан гэж үзэж байна. Өөрийн ажлаа хийгээгүй байж мөрдөгч, прокурорын ажиллагаа, хууль ёсны дагуу явагдаагүй гэдэг гомдол гаргаж байгаа нь буруу байна. Хэрэв үнэхээр бэлнээр мөнгө өгсөн асуудал байгаа тохиолдолд тухайн үеийн мөнгө өгч, авч байсан асуудалд гэрч дуудаж, нотлох бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ талаар хүсэлт гаргаагүй байж гэнэт үндэслэлгүй байна гэж маргаж байна. Хохирогч З.Тийн хувьд 13.393.620 төгрөгийн хохиролтой байна гэж яллах дүгнэлтэд дурдсан байдаг. 13.393.620 төгрөгийг авахгүй байна гэдэг нь энэ хэрэгт ямар нэгэн оролцоотой байна гэж өмгөөлөгч үзсэн. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь миний үйлчлүүлэгч болох З.Т нь Б.Өгийн ар гэрийнхнийг бодож үзсэн байдаг. З.Тээс “олон жил шалгагдсан учраас энэ асуудлыг үлдээе, Б.Өгаас мөнгө авахгүй байя” гэдэг байр суурьтай байсан болохоос мөнгө илүүдээд байгаадаа биш юм. Б.Өгийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын тооцоололд ямар нэгэн маргаан байхгүй гэж мэдүүлгээ өгсөн байдаг. Гэтэл шүүх хуралдаанаар гэнэт маргаж эхэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанаар Б.Ө мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч рүүгээ хараад сонин байдалтай болоод байдаг. Үүнээс юу гэж дүгнэж байна вэ гэхээр хохирлын тооцоололдоо маргах ёстой юм байна гэдгийг өмгөөлөгч гаргаж ирсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ө үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хаана, яаж мөнгө авсан үйл баримтаа тогтвортойгоор мэдүүлдэг. Үүнийг нь миний үйлчлүүлэгч З.Т ямар мөнгөн дэвсгэрт байсан зэргийг давхар нотолдог бөгөөд нийт 25 удаагийн үйлдлээр 8 гэрч давхар нотолсон байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ё.У, Д.Н нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтүүд болон аудитын дүгнэлт байгаа. Б.Ө 600.000.000 гаруй төгрөгийн хохирлыг төлөх ёстой гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн ч өмгөөлөгчийн зүгээс үзэхэд энэ хэрэгт иргэний хариуцагч байх ёстой. Б.Ө илүү мөнгө авсан, өөр нэг хохирогчоос 22.000.000 гаруй төгрөгийг илүү авсан тохиолдол байгаа. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад тусгасан тэмдэглэлээр тогтоогдсон байдаг. Тодорхой хэмжээний мөнгийг илүү авсан байна гэдэг үндэслэлээр дансны хуулгыг шүүж үзээд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Үүнийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг удаа дараа гаргасан. Шүүгчийг энэ талаар шийдвэрлэхгүй хооронд нь шүүгчээс хүртэл татгалзсан хүсэлт гаргасан. Б.Өгийн хувьд хохирол, төлбөрөө барагдуулах ажиллагааг огт хийгээгүй, төлбөрийн боломжгүй байгаа. Мөн Б.Өгаас өөрөөс нь асуухад “би бэлнээр мөнгө өгсөн, дансаар ч өгсөн юм” гэдэг. Шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэхэд илүү авсан мөнгө байгаа юм. Иргэний хариуцагчаар татаж, олон хохирогч нарт хувь тэнцүүлэн хохирол, төлбөрийг олгох хэрэгтэй, шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна.” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Өд холбогдох хэрэгт 2017 оноос хойш 2022 он хүртэл мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссан. Хавтаст хэрэгт авагдсан аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ө бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглан бусдын их хэмжээний хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үздэг. Шүүгдэгч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад ч “үйлдсэн гэмт хэрэгтээ маргахгүй” гэж хэлдэг боловч хохирлын хэмжээнд маш их маргасан. Шүүх хуралдаанаар гэм буруутай гэж үзэхээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч Даваабилэгийн гаргасан хүсэлтийг хуульд зааснаар маш сайн шинжлэн судалсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнхбаатараас авсан 80.000.000 гаруй төгрөгийг хохирогч Тт өгсөн гэж буруу бичсэн байдаг. Аудитын дүгнэлт хийхэд дансаар гарсан, орсон мөнгөнөөс үзэхэд өрийг хийсэн байсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бүх дансны гүйлгээнүүдийг нягталсан. Хохирлын үнийн дүн зөрөөд байгаа нь шүүгдэгч өөрөө бэлнээр мөнгөө авч, өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлэх нь нэг цогц ойлголт байдаг. Б.Ө хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэдэг боловч хохирогч нар 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирсон чигээрээ үлдсэн. 5 жилийн хугацаа өнгөрч байхад нэг удаа ч гэсэн хохирлыг төлж байгаагүй. Хохирогч Д.Н, Т.О нарын өмгөөлөгчөөс “энэ хэрэгт шүүгдэгч мөнгө төлж чадахгүй юм байна. Иймээс Б.Өгаас илүү их мөнгө авсан У.Бр, З.Т нарыг иргэний хариуцагчаар тогтоож өгнө үү” гэдэг. Бэлэн мөнгөөр авсан талаар ярихад хохирогч Тээс мэдүүлэг авч, тухай бүрт нь гэрч нараас мэдүүлэг авсан. Б.Ө хэнээс, яаж, хэдэг төгрөг авснаа хэлдэггүй, “хүлээн зөвшөөрч байна” гэсний улмаас мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тиймээс иргэний хариуцагчаар татах үндэслэл байхгүй. Б.Ө мөнгийг завшсан зүйл байхгүй. Мөнгө цаг, минутаар үржигдэж байсан гэж байна. Мессежээс үзвэл “Одоо би таниас мөнгө авбал хэдэн цагийн дараа буцааж өгнө” гэж бичиж мөнгө аваад өөр нэг хохирогчид мөнгийг өгч байгаа. Мөн “...ашигтай наймаа байна. Эргүүлэх боломжтой байна. Би ус ундаа борлуулдаг...” гэж хэлээд хохирогч нараас мөнгө авдаг. Хохирогч Бмгийн хохирлын талаар зөрүүтэй гэж дурдсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар мөн дурдсан. Бм нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...эхлээд Нгаар дамжуулан мөнгө авдаг байсан. Сүүлдээ өөрөө шууд надад хандаж мөнгө авдаг байсан. Би 96.000.000 төгрөг өгснөөс надад буцааж 27.000.000 төгрөг өгсөн. Нийтдээ 68.000.000 гаруй төгрөгийг авах ёстой” гэдэг. Өмгөөлөгч Б.Даваабилэг дурдахдаа Бм ирээд мэдүүлэг өгсөн мэт 32.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан байна гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тулгуурлан яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх рүү хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж, бусдад учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан, ялын хэмжээ тохирсон, үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 2-8 жилийн хорих ялтай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хувьд 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан. Иймд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой. Анхан шатны шүүх залилах гэмт хэргийн үйлдсэнд тооцож, Б.Өд 5 жилийн хорих ял оногдуулсан. Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилсан үйлдэлд нь 3 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэгт Б.Өг анх томилж оруулсан тушаал болон ажлын байрны гүйцэтгэх үүргийг баталсан албан тушаалын тодорхойлолт байдаг. Тухайн тодорхойлолтод борлуулалт хийсэн орлогыг тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд тушааж, баталгаажуулах үүргийг хүлээлгэсэн байдаг. Иймд Б.Ө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Б.Ө нь:

            1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 57 тоотод оршин суух З.Тт “Үнэтэй архины наймаа хийж байгаа, мөнгө зээлбэл өндөр хүүтэй өсгөөд өгөх боломж байна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 13.393.620 төгрөгийг Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            2. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, 5-79 тоотод оршин суух У.Брт “ашиг олох наймаа хийх санаа байна, мөнгө өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд 1.085.932.600 төгрөгийг Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а дугаар байрны 77 тоотод оршин суух Д.Бмд “наадмаас өмнө мөнгө өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 68.663.150 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            4. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дугаар байрны 15 тоотод оршин суух Д.Нд “Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ “бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 149.710.222 төгрөгийг Хаан банкны 5925030777, Худалдаа хөгжлийн банкны 458044293 тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

            5. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр байрны 29 тоотод оршин суух Ё.Ут “шингэн хүнсний худалдааны чиглэлээр 6-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа наймаанд мөнгөө оруулж өсгүүлж ав” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2.700.000 төгрөгийг Хаан банкны 5006318169 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            6. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7 дугаар байрны 85 тоотод оршин суух З.Ат “мөнгө зээлээч ашигтай наймаа байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данснуудад 114.699.998 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            7.  “Ж т ХХК-д худалдааны төлөөлөгч Ю.Гт “Эфэс худалдааны төвөөс захиалга өгч байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Соёрхол архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил, Чингис голд архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил нийт, 80 хайрцаг архийг залилан 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6-60 тоотод оршин суух Г.Чд “мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд 18.550.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            9. Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр багийн 4-2-130 тоотод оршин суух Б.Нд “үнэтэй архи, вискиг оруулж ирсэн, компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан түүнийг өөр тийш нь үнэтэй зарж ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 23.900.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            10. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 806-5 тоотод оршин суух Ө.Ад “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нунтаг, ус, ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 21.700.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            11. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 53-83 тоотод оршин суух С.Хт “гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой, хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байхаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 12.166.000 төгрөгийг төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

            12. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48-16 тоотод оршин суух Д.Ад “хямдхан виски байна авах уу” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 1-нээс 4-ний өдөр хүртэл хугацаанд 4.400.000 төгрөгийг Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

          13. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “Х Уул” ХХК-ийн Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

          Хохирогч З.Тийн “...Өд дансаар 1.254.686.040 төгрөг, бэлнээр 501.204.000 төгрөг буюу нийтдээ 1.755.926.040 өгсөн байсан. Өгаас 1.780.321.420 төгрөг дансаар, 85.000.000 төгрөг бэлнээр буюу нийтдээ 1.865.321.420 төгрөг надад өгч байсан байсан. Үүний зөрүү 109.395.380 төгрөгийг би хүүндээ авсан байна. Би өөрийн эзэмшлийн лексус 570 маркийн машинаа зараад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд машин зарсан мөнгөө Өд өгөөд одоог хүртэлх хугацаанд авч чадаагүй юм. 2016 оны 6 дугаар сарын 28-нд 12.000.000 төгрөгийг 10-р хороололд ажлынхаа гадаа Цацрал салон дээрээс Ө ирж авсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 12-нд 7.750.000 төгрөгийг өөрийн данснаасаа аваад Өд өгөөрэй гээд ресейпшн Гантуяад үлдээж өгүүлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 07-нд Болорчулуунаас 10.500.000 төгрөгийг зээлж аваад зөрүүлээд ажлынхаа гадаа Өд бэлнээр өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 15-нд манай ээж Оюунхишигээс гэрт очиж 4,5 сая төгрөгийг Ө авсан. 2017 оны 1 дүгээр сарын 18-нд Болорчулуунаас зээлсэн 20.016.000 төгрөгийг манай ажил дээрээс бэлнээр ирж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Болорчулуунаас 4200 доллар авсан байснаа Өд доллароор нь өгсөн, тэр өдрийн ханш 2488.38 байсан ба төгрөгт шилжүүлэхээр 10.451.000 төгрөг болсон юм. 2017 оны 02 дугаар сарын 01-нд Болорчулуунаас 14.800.000 төгрөгийг аваад ажил дээрээ эхнэр Наранцацралыг байж байхад Ө ирж авч байсан. 2017 оны 02 дугаар сарын 07-нд Болорчулуунаас 7 сая төгрөгийг аваад Өд ажил дээр өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 28-нд манай хүүхдийн үсний найран дээр ирээд гарахдаа 20 сая төгрөгийг бэлнээр аваад явсан. 2017 оны 6 дугаар сарын 22-нд 23.555.000 төгрөгийг Болорчулуунаас бэлнээр аваад Өд өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 25-нд 64 сая төгрөгийг бэлнээр авъя гээд байхаар нь эхнэр Наранцацрал өөрийнхөө хаан банкны 5113118216 тоот дансаар Ө руу шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 30-нд 150 сая төгрөгийг Юна гэдэг солонгос хоолны газрын /Дүнжингаравын тэндэх Хоум плаза/ замын эсрэг талын зогсоол дээрээс Ө ирээд аваад явсан. Ингэж өгсөн мөнгөний 30 саяыг найз Даваагаас, 120 саяыг ах Алтангэрэлийнхээ гэрээс очиж авч бүрдүүлээд хоёр торонд хийгээд өгсөн юм.2017 оны 7 дугаар сарын 25-нд Ө нь надад бэлнээр 85 сая төгрөг авчирч өгсөн. Өгаас машинаа зараад өгсөн мөнгө болох 62.5 сая төгрөгийг төлүүлж авмаар байна. Иймд учирсан хохирлыг маань гаргуулж өгнө үү.” /1хх 6-7/, 

          хохирогч У.Брийн “...Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Өд бэлнээр 755.000.000 төгрөгийг өгсөн. Надад 68 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Мөн хүү тооцож авсан 10 сая төгрөгийн бараагаа хасахаар надад 78.000.000 төгрөг өгсөн гэж үзэж байна. Ингээд 755.000.000 төгрөгөөс 78.000.000 төгрөгийг хасахаар бэлнээр өгсөн хохирол нь 677.000.000 төгрөг болж байна. Ингээд дансаар учруулсан 408.932.600 төгрөг бэлнээр авсан мөнгөнөөс учруулсан 677.000.000 төгрөг болсон. Нийлээд 1.085.932.600 төгрөгийн хохирол учраад байна. Гэхдээ би хоосон хүнээс 2 чихийг нь огтолж авах биш одоо энэ хохирлоо нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би адилхан үеийн залуучууд алдаж оноо биз гэж бодоод ийм шийдвэр гаргаж байна. Ө ял зэмээ хүртээд гарсны дараа яахаа өөрөө мэднэ биз дээ.” /7хх 140-141/,

          хохирогчоор Д.Бмгийн “...2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Н манай гэрийн гадаа ирээд надад 14.000.000 төгрөг авсан гэж цаасан дээр бичиж өгөөд мөнгө аваад явсан. Тэгээд дахиад мөнгө байвал нэмээч гэхээр нь хүнээс зээлээд тэр өдрөө 2.500.000, 4.000.000, 1.500.000 гээд 3 удаа Нгийн Худалдаа хөгжлийн банкны 413015903 тоот дансанд шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Н мөнгө чинь эхнээсээ орж ирж байна гээд над руу өөрийн хаан банкны 5084103058 тоот данснаасаа 6.000.000 төгрөгөөр 1 удаа, 2.500.000 төгрөгөөр 1 удаа, 1.500.000 төгрөгөөр 1 удаа, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3.700.000 төгрөгөөр 1 удаа миний дансанд шилжүүлж өгсөн. Ингээд 3 өдрийн дотор миний данс руу 14.700.000 төгрөг шилжүүлсэн. ...Н утсаар яриад цаашид Өтай яриад шууд данс руу нь мөнгөө хийж бай Ө архи виски зэрэг импортын барааг хямдхан аваад үнэтэй зардаг хүн байгаа юм гэж хэлээд Өгийн 5925030777 гэсэн данс өгсөн. Ингээд би тэр өдрөө Өгийн Хаан банкны дансанд 5.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 2.000.000 төгрөгөөр 1 удаа, 5.000.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн. ...би 30.000.000 төгрөгийг Өгийн дансанд шилжүүлж өгсөн. Тэгтэл 2017 оны 7 дугаар сарын 05-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 8-нд 900.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 09-нд 900.000 төгрөгийг Нгаас над руу өгсөн мөнгөний хүү гэж хэлээд шилжүүлсэн. ...нийт 96.834.000 төгрөг Н болон Өгийн данс руу шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс 28.170.850 төгрөгийг буцааж дансаар авсан. Одоо би 68.663.150 төгрөгийг авах дутуу байна...” /1хх 19, 7хх 131-133/,

          хохирогчоор Д.Нгийн “...Манай нөхөр Ё.У нь Өгийн багын найз бөгөөд манай гэр бүлийн дундын өмчлөлийн мөнгөнөөс Ө нь залилж авсан, голчлон миний хаан банкны 5084103058, Худалдаа хөгжлийн банкны 413015903 дугаарын дансуудаар харьцаж байсан учраас нөхөр бид 2 ярилцаад энэ хэрэгт би хохирогчоор оролцохоор болж байна. ...2017 оны 6 дугаар сарын 09-нд өөртөө бэлэн байсан 14.000.000 төгрөгийг Өд гурвалжингийн гүүр даваад “ОБИ Пластик" дизайны эсрэг талын зам дээр өөрийнхөө Тоёота кроун маркийн машин дотор уулзаж өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 12-нд дахин бэлнээр 9.000.000 төгрөгийг Хаан банкны 5084103058 дугаарын данснаас аваад Өд өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 13-нд Өгийн дансаар 12.500.000 төгрөг орж ирсэн тэр оройдоо 10.000.000 төгрөг авсан. 2017 оны 6 дугаар сарын 16-нд Ө өөрийнхөө Хаан банкны 5925026738 дугаарын данснаас 15.400.000 төгрөг өгч надад илүү 4.900.000 төгрөг өгсөн байдлаар дансны хуулга харагдаж байна. Үүнээс хойш 2017 оны 6 дугаар сарын 19-нд дахин Ө миний дансанд 44.000.000 төгрөг шилжүүлсэнг нь эргүүлээд би тэр өдөрт нь 44.000.000 төгрөгийг Өгийн данс руу шилжүүлсэн байна. 2017 оны 6 дугаар сарын 20-нд 3.400.000, 1.600.000, 5.000.000 төгрөгийг Өд өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 22-нд 1.000.000, 332.000 төгрөгийг нийтдээ 1.332.000 төгрөг орж ирсэн ч өдөрт нь 2.000.000 төгрөг буцаан шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 25-нд 5.480.000 төгрөгийг Ө надад шилжүүлж өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 26-нд 3.000.000 төгрөг Өд өгсөн. Аудитын дүгнэлтээр 130.210.220 төгрөгийн хохирол тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...” /1хх 22-23, 4хх 166-167, 202/,

          хохирогчоор Ё.Уын “...би ажилтай байсан тул эхнэрийгээ Өтай уулзуулсан. Манай эхнэр Өд мөнгө өгөөд байсан юм. Миний хувьд Өд итгэсний үндсэн дээр 2017 оны 7 дугаар сарын 26-нд 6.800.000 төгрөгийг Хаан банкны 5006318169 дугаарын данс руу хийчих цагийн дараа 10.000.000 төгрөг болно гэж хэлэхээр нь хэлсэн дансанд шилжүүлсэн. Ингээд цагийн дараа мөнгө 10.000.000 болоогүй, харин маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 27-нд 4.100.000 төгрөг орж ирсэн. Ө надаас авахдаа би 1 хүнд 6.800.000 төгрөгийн өртэй. Энэ өрийг маань дараад өгвөл тэр хүнээс буцаагаад 10.000.000 төгрөгийг зээлнэ. Энэ 10.000.000 төгрөгийг чамд өгье гэсэн юм. Үүнээс өөрөөр би мөнгө, төгрөг өгч авч харьцаагүй.” /1хх 27-28/,

          хохирогчоор З.Аын “...Өг 2017 оны 6 дугаар сарын 10-нд найз Нтай уулзахдаа Өтай танилцсан. Н тэр өглөө над руу яриад Бм эгч бид 2 мөнгөний ажил хийж байгаа, мөнгө хэрэгтэй байна, мөнгө оруулах уу, өсгөөд өгье гэхээр нь 28 сая төгрөгийг хадгаламжаасаа аваад бэлнээр 220 мянгатын Голомт банкны салбарын гадаа Нгийн машинд Өд өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 12-нд нэмж 20 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 13-нд 5 сая төгрөг гэх мэтээр тэдэн төгрөгийн зээл хэрэгтэй гэнээ гэж хэлэхээр нь Өгийн Хаан банкны 5925030777 дугаарын данс руу ихэвчлэн шилжүүлдэг байсан. Энэ мэтээр нийтдээ 172.050.000 төгрөг өгсөн байна. Өгаас буцаагаад 52.300.000 төгрөг дансаар авсан байна. Өгаас 119.750.000 төгрөг авахаар байна. Нийт 4 удаа бэлнээр 67.000.000 төгрөг өгсөн. Эхнийх нь 2017 оны 6 дугаар сарын 10-нд дараагийнх нь 2017 оны 6 дугаар сарын 15-нд 15.050.000 төгрөгийг манай байрны гадаа ажилдаа унаж хэрэглэдэг микро машинтай ганцаараа ирж авсан. 2017 оны 6 дугаар сарын 23-нд 2.000.000 төгрөгийг хүүхдийн 100 орчимд Ө микро машинтайгаа ирж авсан юм. Сүүлийнх нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд Өгөөж ХХК-ийн зогсоол дээр 2 хүүхдийнхээ хамт Ө ирээд миний машинаас бэлнээр 20.000.000 төгрөг авсан. ” /1хх 32-33/,

            хохирогчоор Ю.Гийн “...Би “Ж т” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд манайх “Эфэс” худалдааны төвтэй байгуулсан гэрээ ёсоороо бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, борлуулагч Б.Ө, нярав Бямбасүрэн нар барааныхаа их багаас хамаараад бидэнд захиалга өгдөг, тэр дагуу нь манайх бараагаа нийлүүлдэг байсан. 2017 оны 6 дугаар сарын 01-нд “Эфэс” худалдааны төвийн борлуулагч Б.Ө над руу утсаар яриад барааныхаа захиалгыг өгсөн. Түүнийх нь дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-нд 0,5 литрийн Соёрхол архи 240 ширхэг, 0,5 литрийн Чингис голд 240 ширхэг, 0,75 литрийн Соёрхол архи 240 ширхэг, 0,75 литрийн Чингис голд 240 ширхэг, нийтдээ 80 хайрцаг барааг жолооч С.Энхтөрөөс Эфэс худалдааны төв рүү хүргүүлсэн ч Ө манай жолоочоор “Хөсөг трейд” ХХК-ийн замын урд талд хойш харж байх улаан өнгийн контейнерт буулгуулж авсан байсан. Дээрх архины үнийн дүн нь 13.080.000 төгрөг болсон.” /1хх 42, 7хх 144-145/,

          хохирогчоор Г.Чгийн “... 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөнгийг чинь өсгөж өгье гэж гуйгаад 10 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд өмнө зээлсэн 10 сая төгрөгийнхөө хүүд 1.450.000 төгрөг өгөөд, 2 хоногийн хугацаатай 10 сая төгрөгийн хэрэг гараад байна өгөөч гэхээр нь өмнө нь авсан мөнгөнийхөө хүүг төлчихөж байгаа юм чинь гайгүй юм байна гэж итгээд дансаар нь 10 сая төгрөгийг шилжүүлчихсэн юм. ...би 2014 оноос хойш зээлсэн мөнгө, хүүтэй нь авсан мөнгөө тооцсон чинь 18.550.000 төгрөгөөс илүү мөнгө өгсөн байсан. Ийм учраас би Өгаас ямар нэг мөнгө нэхэмжлэхгүй. Надад Ө өргүй гэж хэлж болно. Би ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Үнэн зөвөөр гаргасан байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” /1хх 48, 7хх 152-153/,

          хохирогчоор Б.Нн “...Надаас хамгийн анх 2017 оны 5 дугаар сарын 06-нд 15.000.000 төгрөг зээлсэн, 1.000.000 төгрөгийг ёндоо өгнө гэж аваад 2017 оны 5 дугаар сарын 11-нд 16.000.000 төгрөг болгож өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 11-нд 4.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг зээлж аваад 2017 оны 5 дугаар сарын 18-нд 20.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 18-нд 24.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 21-нд 20.000.000 төгрөг төлсөн. Үүний зөрүү 4.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2017 оны 5 дугаар сарын 22-нд 16.000.000 төгрөг аваад 2017 оны 5 дугаар сарын 23-нд 16.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 5 дугаар сарын 24-нд 15.000.000 төгрөг аваад 2017 оны 5 дугаар сарын 25-нд 15.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 07-нд 5.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 07-нд 25.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 09-нд 10.800.000 төгрөг буцаан өгсөн, үүний зөрүү 14.200.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.000.000 төгрөг зээлж аваад 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.100.000 төгрөг буцаан төлсөн, надад 100.000 төгрөгийн хүү төлсөн юм. 2017 оны 6 дугаар сарын 23-нд 10.000.000 төгрөг зээлээд 2017 оны 7 дугаар сарын 13-нд 3.200.000 төгрөг буцаан өгсөн, үүний зөрүү 6.800.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Ингээд нийтдээ Б.Ө нь 142.000.000 төгрөг зээлж аваад 118.100.000 төгрөгийг буцан төлсөн. Хэдийгээр 1.100.000 төгрөгийн хүү гэж надад төлсөн ч түүнийг нь би үндсэн мөнгөнөөсөө хасаад одоо 23.900.000 төгрөгөө төлүүлж авах хүсэлтэй байна.” /1хх 51-52/,

          хохирогчоор Ө.Агийн “...Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 05-ны орчим надтай утсаар “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нутаг, ус ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй болоод байна, ашгаа хувааж авъя” гэж ярьсан юм. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7,0 сая төгрөг түүний 5925030777 дугаарын данс руу шилжүүлсэн. 7 сарын сарын 15-нд над руу 500.000 төгрөг, 16-нд 500.000 төгрөг ашиг гэж над руу шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 20-нд эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 13,5 сая төгрөг би түүн рүү шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 21-нд 15.850.000 төгрөг зээлсэн мөнгө болон ашгаа хувааж явуулж байна шүү гээд явуулсан. Мөн дахиад захиалга байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 13,5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,2 сая төгрөг дутаад байна гэхээр нь шилжүүлсэн. Энэ мөнгөний 7 сая төгрөг нь миний бөгөөд 13,5 сая төгрөг нь эгчээсээ зээлж авсан. Би энэ мөнгийг олж өгөх гэж машинаа ломбардад тавьсан мөн хүнээс мөнгө зээлсэн юм.” /1хх 56/,

          хохирогчоор С.Хын “...Би Өтай 2009 онд анх танилцаад найз нөхдийн холбоотой байх болсон. 2015 оноос хойш надаа мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. Тэр бол энэ хэрэгт хамаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надтай уулзаад гоё бизнес байна. Чамд мөнгө байгаа бол надад өгөөд өсгөөд аваарай гэж хэлсэн. Ингээд тэр өдөр надаас 2.000.000 төгрөг авсан. Ингээд байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ө намайг машинаа зарсан мөнгөтэй байгааг мэдээд дахиад 2.300.000 төгрөг шилжүүлж өгөхийг гуйсан. Би бас тэр өдөр нь 2.300.000 төгрөгийг эхнэрийн данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш хэсэг юм яриагүй орхисон бөгөөд наадам дөхөөд машин авах хэрэгтэй болоод Өгаас буцаагаад мөнгөө нэхтэл миний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Өгаас 1.300.000 төгрөг авах үлдэгдэл үлдсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ө яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр 3.900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь над руу 4.000.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд байж байтал 2017 оны 6 дугаар сарын 29- ний өдөр 3.300.000 төгрөг хэрэгтэй байна хямд архи аваад өндөр үнээр зараад өсгөх гэж байна гэж хэлсэн. Ингээд би 3.300.000 төгрөгийг Ө руу шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь 3.400.000 төгрөг болгоод өгсөн. Тэгтэл 2017 оны 6 дугаар сарын сүүлээр Ө над руу утсаар яриад 300 авдар лаазтай кола буюу 9.432.000 төгрөгийн үнэ бүхий ундаа хүргэлтээр хүргүүлж авсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр надад уг ундааны мөнгийг шилжүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дахиад мөнгөний хэрэг боллоо гээд 6.000.000 төгрөг өгөөч гэхээр нь би шилжүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр над руу 11.500.000 төгрөг буцаагаад өгсөн. Надад хэлэхдээ ашигтай наймааны ашиг нь шүү гэж хэлээд өгсөн санагдаж байна. Үүний дараахан наадмын баяраас өмнөхөн над руу Ө утсаар залгаад наадмаар ундаа сайн зарагдана 500 авдар лаазтай кола, 30 авдар моя семъя жүүс борлуулагчаар гэртэй хүргүүлж авсан. 1 авдар кола 24, моя семъя 12 ширхэг байдаг. 1 ш лаазтай кола 1310 ширхэг, 1ш моя семъя 2.350 төгрөгөөр бодож өгсөн. Үүний үнэ болох 16.566.000 төгрөгийг надад өгөөгүй алга болчихсон юм. Ингээд надаас сүүлд авсан ундааны 16.566.000 төгрөгөөс илүү өгсөн 4.400.000 төгрөгийг хасахаар надад 12.166.000 төгрөг өгөхөөр гарч байна. Гэхдээ би энэ мөнгийг Өгаас нэхэмжлэхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй.” /1хх 59-60, 7хх 127-128/,

          хохирогчоор Д.Агийн “...Би Өтай утсаар яриад бараагаа захиалдаг байсан ба хямдхан виски байна авах уу гэхээр нь 2017 оны 7 дугаар сарын 01-нд 800.000 төгрөг мобайлаар түүний данс руу шилжүүлсэн ба 4-нд нэмээд 3.600.000 төгрөг мөн мобайлаар Өгийн 5926030777 дугаарын дансанд хийсэн юм. Уг нь вискигээ одоо авах гэж байна гээд байсан бөгөөд 72.000 төгрөгийн вискиг 68.000 төгрөгөөр өгнө гэсэн юм. Иймд миний залилуулсан 4.400.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай хүнээс гаргуулж өгнө үү.” /1хх 65/,

          гэрчээр Б.Ггийн “...Манай эзэн Ттэй Ө гэдэг хүн нь дотно найзын харилцаатай гээд байнгын ажил дээр ирж очиж уулзаж явдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 11-нд би ажилтай байсан болохоор Т гадагш гарах гээд байна. Өг ирэхээр нь үүнийг өгөөрэй гээд 8 сая төгрөг, 1000 доллар надад үлдээсэн. Их мөнгө байсан болохоор би тоолж хүлээж аваад Өг ирэхэд нь тоолоод өгч байсан.” /1хх 71/,

          гэрчээр Г.Ггийн “...Манай эзэн Ттэй Ө гэдэг хүн найз нөхдийн харилцаатай байсан. Байнга шахуу ажил дээр ирдэг, ирээд Ттэй өрөө рүү нь орчихдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-нд Т Өд өгөөрэй гээд 7.750.000 төгрөгийг надад үлдээгээд өгүүлж байсан. Их хэмжээний мөнгө байсан болохоор би Тээс тоолж аваад, Өд тоолж өгсөн. Үүнээс өөрөөр миний ээлж гараан дээр Ө ирж бэлнээр мөнгө авч байгаагүй.” /1хх 72/,

          гэрчээр Д.Оийн “...Би хүү Тт болон Өд 10-аад удаа мөнгө төгрөг өгч байсан. Учир нь хүү Т маань над руу яриад Өд мөнгө хэрэг гараад байна гэнэ гээд утасдахаар нь Өд өгөөд явуулдаг байсан, эсхүл Өд өгөх гэсэн юмаа гээд надаас Т мөнгө аваад явж байсан. Ө заримдаа Алтжин бөмбөгөр дээр манай лангуун дээр ирээд их бага мөнгө хүүгээр маань хэлүүлээд авдаг байсан бичиж тэмдэглэж авсан, тооцож нэмж хассан зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 15-нд намайг гэртээ байж байхад Тээр утасдуулж хэлүүлээд 4.5 сая төгрөгийг бэлнээр бүхэл голдуу дэвсгэртээр Ө аваад явсан. Хүүгийн маань найз, итгэлтэй гэж бодоод юу ч асуугаагүй, яах юм ч гээгүй, тоолоод аваарай гээд өгчихсөн. Үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 28-нд ач охины маань үсний найран дээр Өд 20 сая төгрөг бэлнээр өгсөн. Найранд Ө ирсэн, мөнгө хэрэгтэй байна гээд Тээр хэлүүлээд надаас авсан." /1хх 73/,

          гэрчээр Ш.Джийн “...Би 2017 оны 03 сарын сүүлээр Фейсбүүкийн зар хараад байж байтал 0094 УНҮ улсын дугаартай автомашин зарна гээд 99116615 дугаарын утас тавьчихсан байсан. Тэгэхээр нь утсаар яриад Улаанбаатар хотод зайсанд уулзаж анх танилцсан. Машин авах гэж уулзаж байсан тэрнээс өөр харилцаа холбоо байхгүй. Тэр хүний талаар сайн мэдэхгүй. Анх тэр автомашиныг авахад Тэнгисийн нэр дээр байгаагүй. Өөр хүний нэр дээр байсан би нэрийг нь сайн санахгүй байна. Т хэлэхдээ манай ахын нэр дээр байгаа гэсэн. Тэгээд би машинаа аваад нэрээ шилжүүлэхгүй Эрдэнэтэд ирээд машиныхаа гэрчилгээг буцаагаад хот руу эхнэрийн дүү Бм руу явуулсан. Автомашины нэрийг Бм, Т хоёр уулзаж байгаад шилжүүлсэн. Одоо уг автомашин Санжаа овогтой Бм гэх хүний нэр дээр байгаа.” /4хх 218/,

          гэрчээр Ч.Мын “...Манай хүргэн Бр нь РС тоглоом, хэд хэдэн баар, шөнийн клуб, караоке ажиллуулсан ч тохижилт засвар гээд мөнгө гараад орж ирэхгүй юм, жигдэрч байтал түрээслэгч нь зарахаар боллоо гээд больчих юм хийж байгаа ажил маань нэг их ахицтай болохгүй байна, эргэлтийн мөнгө сайтай байхгүй бол ашиг орлого сайжрахгүй нь гээд 2015 оны 3 дугаар сард 80.000 долларыг оны эцсээр буцааж өгнө гээд надаас авсан юм. 2017 оны 05, 06-р сарын орчимд охин Номиндарь маань надад манай нөхөр татваргүй барааны наймаанд мөнгөө оруулаад овоо гайгүй болж байгаа гэх мэтээр ярьсан. Тэгэхээр нь мөнгөө овоо төвлөрүүлээд тогтсон ажилтай болох юм байна даа гэж бодож байтал хүнд залилууллаа, мөнгөө буцаан авч чадсангүй, алдчихлаа гэж сонссон.” /1хх 74/,

          гэрчээр Ц.Агийн “... Тиймээс 164 сая төгрөг маань одоогоос 3 жилийн өмнөөс их багаар увуу цувуулж өгсөн мөнгөний дүн юм. Ө нь Эфэс худалдааны төвийн борлуулагч гээд баар ресторанд захиалсан барааг авчирч өгдөг байснаар нь мэднэ. Гэхдээ мөнгө төгрөг өгч авч шууд харьцаж байсан удаагүй. Одоогоос 2 сарын өмнө мөнгөний хэрэг гараад өгсөн мөнгөнийхөө талыг авъя гэхэд Өгаас мөнгөө авахаараа өгье гэсэн. Тэгээд хэсэг таг болчихоор нь дахин шаардтал Өгаас мөнгө авч чаддаггүй ээ, алив та утас руу нь залгаад нэхээд аваадхаач гэхээр нь 96617744, 96630000 гэсэн дугаар руу залгаж Брт мөнгөний өртэй юм байна аа, түүнийгээ яаралтай өгөөч, энд хүмүүсийн мөнгө нэхэгдээд байна гэж хэлэхэд тэгье тэгье удаалгүй өгье гэж хэлсэн. Ингээд өөрийнхөө Хаан банкны 5114322718 тоот данс руугаа 80 саяар 2017 оны 7 дугаар сарын 16-нд, 10 саяар 2017 оны 7 дугаар сарын 18-нд 2 удаа нийт 90 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 74 сая төгрөгөө авч чадаагүй байна.” /1хх 75-76/,

          гэрчээр С.Эийн “...би “Ж т” ХХК-нд түгээлтийн жолоочоор ажилладаг ба худалдааны төлөөлөгч Г 2017 оны 6 дугаар сарын 02-нд 0.5 литрийн Соёрхол архи 240 шил, 0.5 литрийн Чингис голд архи 240 шил, 0.75 литрийн Соёрхол архи 240 шил, 0.75 литрийн Чингис голд архи 240 шил нийт 80 хайрцаг барааг Эфэс худалдааны төвийн борлуулагч Өд хүргэж өг гэсэн. Хүргэхээр явахад Ө өөрөө над руу залгаад  “бараагаа авсан уу, ачсан уу, хаана явна” гэж асууж байгаад өөдөөс тосож ирээд “Хөсөг трейд” ХХК-ийн замын эсрэг талд торон хашаанд улаан өнгийн контейнерт Ө өөрөө буулгаж хураасан. Тэр хашааг ямар учиртай, ямар компани хувь хүн болохыг мэдээгүй. Ө өөрөө түрүүлж явж ороод цаанаа нэг эрэгтэй хүнтэй уулзаад эргээд гарч ирэхдээ хашаагаар тойроод ороод ир гэсэн. Яваад ороход Ө улаан өнгийн контейнер онгойлгосон байж байсан.” /1хх 70/,

          гэрчээр Б.Згийн “...Би одоо хүүхэд асрах чөлөөтэй гэртээ хүүхдээ хараад байж байгаа болохоор миний Хаан банкны картыг маань манай нөхөр Х хэрэглээд яваад байдаг юм. Би төрөөд 1 сард жирэмсний амралтын мөнгө авсан байснаас Ө мөнгө зээлээч гэнээ гээд эхлээд 2 сая төгрөгийг миний Хаан банкны 5020526726 дугаартай данснаас Өгийн Хаан банкны 5925030777 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь нөхөр маань машинаа зараад мөнгөтэй болсон байсан болохоор Ө дахин мөнгө зээлээч гэнээ гээд 2,3 сая төгрөгийг дансаар шилжүүлж, нийтдээ миний дансыг ашиглаж 4,3 сая төгрөгийг Өд өгсөн. Өд залилуулснаас болж машинаа зах зээлийн ханшаас доогуур яаралтай зарж, зөрүү мөнгийг нь хүнээс зээлсэн гээд нийтдээ бусдад одоогийн байдлаар гэнэт 12 сая төгрөгийн өртэй болчихоод сууж байна.” /1хх 77/,

          яллагдагчаар Б.Өгийн “...Би Нд архи авч заръя 10.000.000 төгрөг оруулбал 11.000.000 төгрөг болгох юм байна. Энэ байдлаар мөнгө оруулбал ашгаа хуваагаад аваад байх боломж байна гэж хэлсэн. Үүний дагуу Бмгаас 96.834.000 төгрөгийг Нгаар дамжуулж болон Бмгаас дансаар авсан. Ингээд би 28.170.850 төгрөгийг буцааж өгсөн. Ингээд 68.63.150 төгрөгийг өгөөгүй байгаа. Тухайн үед би авсан мөнгөө архи авалгүй бусад хүмүүсээс авсан өрөндөө тарааж өгөөд байсан юм. Н гэх хүнээс авсан мөнгө болон өгсөн мөнгөний тооцоог шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв гаргасан байна. Би Нгаас дансаар 309.270.000 төгрөгийг аваад 182.559.778 төгрөгийг өгсөн. Үүний зөрүү 126.710.222 төгрөг болж байгаа юм. Мөн үүн дээр би бэлнээр 14.000.000, 9.000.000 төгрөгийг авсан. Би Нд 149.710.222 төгрөгийг өртэй нь үнэн. Би дээрх мөнгийг архи зарна гэж хэлж аваад өрөндөө өгөхийг нь өгөөд. Тухайн үед өөр хүнээс авсан мөнгөө буцаагаад Нд өгөх байдлаар явсан юм.” /7хх 209-215/, “...Би Ё.Утай багийн найзууд бөгөөд 2017 оны 7 дугаар сард уулзахдаа бараа аваад өнөөдөр зарчих юм бол ашиг олох гээд байна гэж хэлээд 6.800.000 төгрөгийг эхнэр Одончимэгийн дансаар аваад буцаагаад 4.100.000 төгрөгийг нь өгсөн. Одоо 2.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уаас авсан мөнгөө тухайн үед олон хүнд өртэй байсан болохоор нэгэнд нь өгөөд нөгөөгөөс нь аваад яваад байсан юм...” /7хх 209-215/, “...З.А гэх эмэгтэйтэй Нгаар дамжуулж танилцсан. Нгаас архины бизнес хийж байна гэж мөнгө авч байх үедээ танилцаад энэ бизнест мөнгө оруулбал ашигтай гэж Нгаар хэлүүлээд мөнгө авч байсан юм. Мөнгө авахдаа дансаар авч байсан бөгөөд 104.999.997 төгрөгийг дансаар аваад 23.299.999 төгрөгийг буцааж өгсөн. Үүний үлдэгдэл 51.699.998 төгрөг болж байгаа юм. Мөн 220 мянгатад байрлах Жетро төвийн гадаа 28.000.000 төгрөг авсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв Хаан банкны гадаа 15.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15- ны өдөр 20.000.000 төгрөгийг авсан. Ингээд нийт 114.699.998 төгрөгийг төлөөгүй байгаа. Би Ат худал хэлж мөнгийг нь аваад өрөндөө л бас тарааж өгсөн.Одоо хэнд хэрхэн тарааж өгөөд байснаа мэдэхгүй байна.”/7хх 209-215/, “...О гэх залуутай Нгаар дамжуулаад танилцсан. Ингээд хямд виски авч зарах боломж байна гэж хэлээд 3 удаа мөнгө аваад хүүтэй нь өгч байсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 17-нд 45.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-нд 25.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 60.000.000 төгрөг авсан. Уг мөнгөө Т болон бусад хохирогч нартаа тараагаад өгчихсөн юм..” /7хх 209-215/, “...Н гэх хүнтэй борлуулагч байхдаа бараа борлуулж байгаад танилцаж байсан. ...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 24.000.000 төгрөг дахин зээлж аваад 2017 оны 6 дугаар сарын 21-нд 20.000.000 төгрөг өгсөн. Үүний үлдэгдэл 4.000.000 төгрөг өгөөгүй байгаа. Үүнээс хойш мөнгө зээлж буцааж өгч байгаад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөг аваад 10.800.000 төгрөгийг нь өгсөн. Үүний үлдэгдэл 14.200.000 төгрөг өгөөгүй. 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.000.000 төгрөг өгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ндээ 8.100.000 төгрөг өгсөн. Илүү 100.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-нд 10.000.000 төгрөг аваад 3.200.000 төгрөгийг нь өгсөн. Үүний үлдэгдэл 6.800.000 төгрөг болсон. Ингээд нийт 23.900.000 төгрөгийг өртэй байгаа.” /7хх 209-215/, “...одоо төлөх дүн нь 11.800.000 төгрөг болж байгаа юм. “Х-Уул” ХХК-иас бараа авсан Нутгийн булаг гэх дэлгүүрийн барааны мөнгийг өгчихсөн юм...” /7хх 209-215/, “...А гэх эмэгтэй Бөмбөгөр худалдааны төв дээр архи, ус, ундааны бөөний төв ажиллуулдаг юм. ...Нийт 4.400.000 төгрөг аваад дээрх хэрэг дээр хохирогчоор орсон хүмүүстээ тараагаад өгчихсөн. Сайн санахгүй байна...” /7хх 209-215/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...У.Брийн Хаан банкны 5129121025 тоот данс, Б.Өгийн Хаан банкны 5925030777, 5925026738 тоот данс, Б.Огийн Хаан банкны 5006318169 тоот данснуудын хоорондын гүйлгээгээр У.Бр нь Б.Өд 1.346.028.860 төгрөгийг өгч 937.096.600 төгрөгийг хүлээн авсан байна” гэсэн дүгнэлт /7хх 39-41/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...Д.Нгийн Хаан банкны 5084103058 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 413015904 тоот данс, Б.Өгийн Хаан банкны 5925030777 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 458044293 тоот данснуудын хоорондын гүйлгээгээр Д.Н нь Б.Өд 309.270.000 төгрөгийг өгч 182.559.778 төгрөгийг хүлээн авсан байна.” /7хх 39-41/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...З.Аын Хаан банкны 5111379417 тоот данс, Голомт банкны 1105084833 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 499149195 тоот данс, Б.Өгийн Хаан банкны 5925030777, 5925026738 данснуудын хоорондын гүйлгээгээр З.А нь Б.Өд 104.999.997 төгрөгийг өгч 53.299.999 төгрөгийг хүлээн авсан байна ...” /7хх 39-41/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...С.Х нь эхнэр Б.Золзаяагийн Хаан банкны 5020526726 тоот дансаар 28.820.000 төгрөгийг Б.Өгийн Хаан банкны 5925030777 тоот дансанд шилжүүлж Б.Өгийн 5925030777, 5925026837 тоот данснуудаас 46.982.000 төгрөгийг хүлээн авч байна ...” /7хх 39-41/,

          Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст З.Тээс гаргасан гомдол /1хх 4/, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Ч.Маас гаргасан гомдол /1хх 8/, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст У.Брөөс гаргасан гомдол /1хх 9-12/, Д.Бмгийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 17/, Ё.Уаас Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 25/, З.Ааас Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 29/, Ю.Гээс Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 39/, Г.Чгээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 46/, Ө.Аий Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх  53/, С.Хын Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 57/, Д.Агийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол /1хх 61/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 49/, “Ж т” ХХК-ийн зарлагын падааны хуулбар /1хх 40/, “Эм-Си-Эс Кока кола” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 492 дугаартай тус компанийн авлагатай байсан Абсолют төв-1 лангуу дэлгүүрийн 16.566.000 төгрөгийн өр төлбөрийг борлуулалтын хэлтсийн худалдааны төлөөлөгч С.Х нь төлж барагдуулсан нь үнэн болно...” гэсэн албан бичиг /3хх 44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өгийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 13 удаагийн үйлдлээс 12 удаагийн үйлдлийн хохиролд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогч Т.Оыг залилсан үйлдлийн улмаас түүнд учирсан хохиролд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх хэдий ч давж заалдах шатны шүүхээс энэ байдалд зөвтгөн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Тухайлбал, шүүгдэгч Б.Ө нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 14-1203 тоотод оршин суух Т.Оад “архи, виски авч зараад ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хаан банкны 5925030777 тоот дансанд 123.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хохирогч М.Оад 123.500.000 төгрөгийн хохирол  учруулсан гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн ба хохирогч М.Оад бодитоор 78.530.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /6хх 218-219/-ээр тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс хохирогч Т.Оын хохиролд зохих дүгнэлт хийж зөвтгөн шийдвэрлэлээ.

Харин, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Т.Оад өгсөн гэх 9.738.458 төгрөгийн автомашин болон эд зүйлс өгсөн асуудлаа зохих баримтаа гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хохирлоосоо хасуулах боломжтойг дурдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Өг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Харин Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Өг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “Х Уул” ХХК-ийн Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх Б.Өг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Учир нь, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ. 

          Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах, эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан, эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

          Түүнчлэн, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох ба албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг ...өөртөө завшсан тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй.

Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж заажээ. 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Ө нь “Х Уул” ХХК-ийн Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг авсан нь эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй, тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх бүхий этгээд болох нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Өгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж үзлээ.

            Харин Б.Өгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан дээрх агуулгад нийцсэн тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх шинжийг хангаж гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зөвтгөн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Өгийн дээрхи үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зөвтгөж шийдвэрлэж, шүүгдэгч Б.Өд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өгаас хохирогч Д.Нд 143.710.222 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэснийг хянахад шүүгдэгч Б.Өгаас хохирлын үнэлгээ нь дээр нэмж шинжээчийн зардал 300.000 төгрөгийг гаргах байтал Д.Нгийн хохиролд нэмэхдээ техникийн алдаа гаргаж 3.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Б.Өгаас гаргасан хохирлоос зөрүү 2.700.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлын талаар гаргасан хохирогч Э.Т, Ц.Бр, Д.Бм нарын хохирлын хувьд анхан шатны шүүхээс гомдолд дурдсан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан “...хохирогч нарт учруулсан хохиролтой холбогдуулан болон шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлын хохиролтой холбогдох зарим хэсгийг хүлээн авч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Прокуророос Б.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...М овгийн Бын Өг ... “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...М овгийн Бын Өг ... “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад”...Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар...” гэснийг ”...Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар...”гэж,

3 дахь заалтад”...Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар...” гэснийг ”...Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар...”гэж,

7 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Өгаас нийт 649.097.192 төгрөгийг гаргуулж .... Д.Нд 143.710.222 төгрөг, ... Т.Оад 113.761.542 төгрөг ... тус тус олгосугай.” гэснийг “...Шүүгдэгч Б.Өгаас нийт 611.165.650 төгрөгийг гаргуулж .... Д.Нд 141.010.222 төгрөг, ... Т.Оад 78.530.000 төгрөг ... тус тус олгосугай.”  гэж тус тус  өөрчилсүгэй. 

3. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                       ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ