| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00254/И |
| Дугаар | 155/ШШ2016/00441 |
| Огноо | 2016-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00441
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Эм Си Эс 9999 ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох
Зээлээр авсан барааны үнэ 1.741.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Эм Си Эс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ц нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай компанийн Мөрөн суманд орших салбарт хүсэлт гаргасаны үндсэн дээр тухайн сардаа багтаан төлнө гээд 5.161.200 төгрөгийн үнэ бүхий архи, пиво худалдан авч боруулсан ба бараа борлуулалтын орлогыг тохирсон хугацаандаа өгөөгүй. Иймд компанид хохирол учруулж байгаа тул тус төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад Б.Ц нь удахгүй, одоохон өгнө гэсээр манайд чирэгдэл учруулж хохироосоор байна.
Иймээс Б.Цгээс барааны үнэ 1.741.200 төгрөг болон 3 хувь алданги 52.236 төгрөг буюу нийт 1.793.436 төгрөгийг үл маргах журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эм Си Эс ХХКомпаниас нэхэмжилсэн 1.793.436 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Боломжтой хугацаагаараа 4 дүгээр сард төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эм Си Эс ХХК нь хариуцагч Б.Цгээс зээлээр авсан барааны үнэ 1.793.436 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь ....1.793.436 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Эм Си Эс ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс 21.822 төгрөг, улсын орлогоос буцаан 21.822 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эм Си Эс ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Эм Си Эс ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага зээлээр авсан барааны үнэ 1.793.436 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг хариуцагч Б.Ц төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эм Си Эс ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.645 /дөчин гурван мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс 21.822 /хорин нэгэн мянга найман зуун хорин хоёр/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 21.822 /хорин нэгэн мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эм Си Эс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ