Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0110/З |
Дугаар | 126/ШШ2024/0119 |
Огноо | 2024-08-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 126/ШШ2024/0119
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********н дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********нд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********н дүгнэлтдээ: ...С.Б*********н нь Ц********* ХХК нь мод бэлтгэсэн талбайгаа гэрээнд заасан хугацаанд цэвэрлээгүй гэх 2338000858 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц********* ХХК-нд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан холбогдогч Ч.Алтангэрэлийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Ц********* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнийг Гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.
Холбогдогч Ц********* ХХК-нд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.9.3, мөн 3000 нэгжээр гэж бичсэн нь үндэслэлгүй буюу зөрчлийн шинжийг бичээгүй, мөн албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг буруу нөхөж бичсэн байна.
Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын улсын байцаагч С.Б*********ны холбогдогч Ц********* ХХК-нд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ...торгох... гэснийг ...3000 нэгжээр торгох... гэж зөвтгөх, мөн ... 7.9.3 ... гэснийг болон ... 3000 нэгжээр ... гэснийг хасаж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********н тайлбартаа: ..Прокурор дүгнэлтдээ ...Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагч С.Б*********ны холбогдогч Ц********* ХХК-нд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ...торгох... гэснийг ...3000 нэгжээр торгох... гэж зөвтгөх, мөн ...7.9.3... гэснийг болон ...3000 нэгжээр... гэснийг хасаж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Миний зүгээс дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********н нь ... 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартайшийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Эрдэнэбулган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартай дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ...торгох... гэснийг ...3000 нэгжээр торгох... гэж зөвтгөх, мөн ...7.9.3... гэснийг болон ...3000 нэгжээр... гэснийг хасаж өөрчлөх тухайгаа холбогдогч Ц********* ХХК-нд мэдэгдэж, баримтжуулах үүрэг хүлээнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********н гаргасан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0048228 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ