Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2024/00614

 

2024 11 15 104/ШШ2024/00614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, овогт гийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Ц.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...би 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай ачааны чиргүүлийг Ц.тэй 35.000.000 төгрөгөөр үнэ тохирон худалдсан. Ц. бэлнээр 30.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны данс руу шилжүүлэн авч үлдсэн 5.000.000 төгрөгийг ын тээвэрт 3 рэйс хийгээд өгнө гэж тохиролцон Ц.гийн нэр дээр чиргүүлээ шилжүүлсэн. Нэг сарын дараа дугаарын гар утас руу залгаад чиргүүлийн мөнгөө шаардахад би өрөө дараагүй байна, тэгээд ч муу чиргүүл байна, хийх юм ихтэй байна гэж хэлэхээр нь та юу яриад байна, хэрэв тийм байсан бол тухайн үед нь яриад мөнгөө буцаахгүй яасан юм бэ, хүний чиргүүлээр өчнөөн тээвэрт явчихаад үлдсэн мөнгөө авах болохоор ийм зүйл ярьлаа гэж хэлсэн. Ц. тэгвэл би банкны мөнгөө өгсний дараа чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. Хоёр сар болоод утсаар залгахад утсаа аваагүй, мессеж бичсэн ч хариу өгөөгүй. Иймд Ц.гээс 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.д анх зарын дагуу манай чиргүүлийг үзээд нөхөртэй минь ярилцан тохиролцсоны үндсэн дээр 5.000.000 төгрөгийн 3 рейс хийгээд төлье, одоогоор ахад нь мөнгөний боломж байхгүй байна гэж гуйсан. Настай хүн байсан учир бид итгэлцлийн үндсэн дээр чиргүүлээ өгч гарын үсэг зуралцсан. Анх чиргүүлээ авахдаа ямар ч асуудал хэлээгүй байж, мөнгөө төлөх болохоор чигүүлийг асуудалтай гэж хэлсэн. Чиргүүл маань одоо хүртэл ажиллаж байгаа. Хэрэв тийм муу чиргүүл байсан бол одоог хүртэл ажилд явж чадахгүй байх байсан. Иймд чиргүүлийн мөнгө 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх Фейсбүүкээр зарыг харсан. Манай нөхөр олон жил машин барьсан, хүмүүст муу юм өгч үзээгүй болохоор асуудалгүй сайн чиргүүл гэдэг үгэнд нь итгээд чиргүүлийг авсан юм байна билээ. Очоод үзэхэд нэг эд анги нь байхгүй байсан бөгөөд запас дугуй өгнө гэж хэлээд өгөөгүй. Хүний хаясан хуучин дугуй дараа нь өгсөн байсан. Анх рейст явчхаад хүнд гагнуур хийлгэх гээд очиход маш асуудалтай чиргүүл байсныг мэдсэн. Маш их зэв идсэн байсан. Гагнуурчин хэдээр ийм муу чиргүүл авсан юм бэ гэж асуухад нь 35.000.000 төгрөгөөр авсан гэхэд ханасан ханшаар танд энэ чиргүүлийг өгсөн байна гэж хэлсэн байсан. Өөрөө олон жил машин зассан болохоор одоог хүртэл чиргүүлийг засаад, янзлаад явж байгаа. Тухайн үед чиргүүлийг буцаая гэж хэлэхэд мөнгөөрөө чиргүүл авчихсан буцаамаар байвал хашаанд буцааж аваачиж тавь, зарагдахаар нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Энэ хүмүүс ямар нэгэн байдлаар 5.000.000 төгрөгөө авна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Э.*******, Ц. нарын хооронд байгуулсан чиргүүл худалдсан бичгэн гэрээ, Э.*******ын тоот Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2023.08.21-ний өдрийн ХХК, Э.******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2024.01.29-ний өдрийн ХХК, Ц. нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч талаас: Гэрэл зургуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай ачааны чиргүүлийг Ц.д 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хариуцагч 30.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг ын тээвэрт 3 рэйс хийсний дараа төлөхөөр тохиролцсон. Гэтэл утсаар залгаад ч чиргүүлний үлдэгдэл мөнгө 5.000.000 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Э.*******, Ц. нарын хооронд байгуулсан чиргүүл худалдсан бичгэн гэрээ, Э.*******ын тоот Хаан банкны дансны хуулга, Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2023.08.21-ний өдрийн ХХК, Э.******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2024.01.29-ний өдрийн ХХК, Ц. нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ зэрэг баримтыг үндэслэн Ц.гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Ц. ...гэрээний үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг өгөх боломжгүй, анх чиргүүл авахад маш сайн запас дугуй дагалдуулж өгнө гэсэн өгөөгүй, чиргүүл нь маш муу, гагнуур авахгүй зэвэндээ идэгдсэн хуучин чиргүүл байсан учир би авснаасаа хойш явуулын хүнээр засвар хийлгэсэн зардал нь 5.000.000 төгрөг гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. 2024.01.29-ний өдөр Э.******* нь улсын дугаартай чиргүүлийг Ц.гийн нэр дээр шилжүүлж, Хаан банкны тоот данс руу 30.000.000 төгрөг шилжүүлэн авч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг Ц. нь Хангийн тээвэрт 3 рэйс хийгээд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

4.2. Талуудын хоорондын гэрээний зүйл болсон улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн эзэмшил нь ХХК дээр бүртгэлтэй байх бөгөөд 2023.08.21-ний өдрийн ХХК, Э.******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр Э.******* нь өөрийн өмчлөлийн чиргүүлээ түрээслэгчийн нэр дээр шилжүүлж нүүрс тээвэрлэлт хийх гэрээтэй байна.

4.3. Иймд нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байна гэж шүүх үзлээ.

4.4. Зохигчдын хэн алин нь 2023.08.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үнийн талаар болон чиргүүлийн эзэмшигчийн талаар маргадаггүй, харин талуудын маргааны зүйл нь гэрээний төлбөрийн үлдэгдэл бүрэн төлөгдсөн эсэхээс үүссэн бөгөөд нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгөө хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч чиргүүлтэйгээ сайн запас дугуй хамт өгнө гэсэн өгөөгүй, чиргүүл анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, зэвэнд идэгдсэн чанаргүй муу чиргүүл байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

4.5. Талуудын хооронд 2024.01.29-ний өдөр чиргүүл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээнд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

4.6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан байна.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү. шүүхийн хэлэлцүүлэгт ...чиргүүл анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, зэвэнд идэгдсний улмаас засвар хийсэн гэж тайлбарлах боловч худалдан авагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэх шаардлага гаргахдаа уг доголдлыг арилгуулах, эсхүл өөр зүйлээр солиулах талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй атал ийм шаардлага гаргаагүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар дээрх шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байхад хариуцагч доголдлыг арилгахад гарсан нэмэлт зардлын хэмжээгээр чиргүүлийн үнийг бууруулахаар шаардлага гаргаагүй байна.

5.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар чиргүүлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор дээрх шаардлагыг гаргах эрхтэй байна. Гэвч хариуцагч тал дээрх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул хариуцагчийн энэ үндэслэлээр маргааны үйл баримтыг татгалзаж буй тайлбар нь үндэслэл бүхий байж чадаагүй, хариуцагчийн тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

6.1. Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт гийн гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ