| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00622/И |
| Дугаар | 155/ШШ2016/00834 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Х аймгийн Г сумын 1 дүгээр багийн 09-04 тоотод оршин суух М.А /Р***/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд ажилгүй байж байгаад хөдөлмөрийн насанд хүрч 1978 оноос Х аймгийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт ачигч, грушик зэрэг ажлыг хийж байгаад 1980 оны хавар 6 сард цэрэгт яваад цэргээс 1983 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1983 оны 9 дүгээр сараас эхлэн 1985 он хүртэл мөн грушик, ачигчаар ажиллаж байгаад 1985 онд Х аймгийн БХТНийгэмлэгийн тракторын жолоочийн курст 6 сар сууж төгсөөд нэгдэл тартал жолоочоор тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхсөн тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-нээс ачигч, буулгагчаар, 1985 оны 6 дугаар сарын 02-ноос 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч М.А нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-нээс ачигч, буулгагчаар, 1985 оны 6 дугаар сарын 02-ноос 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3/184 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Г.В ын: ....М.А нь 1978 онд анх И нэгдэлд тракторын жолооч, ачигчаар ажиллаж байгаад 1980 оны хавар цэрэгт яваад цэргээс 1983 оны намар халагдаж ирээд И нэгдэлдээ тракторын жолооч, ачигчаараа ажиллаж байгаад 1990 онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Х ын: ....М.А нь 1978 оноос 1990 он хүртэл Х аймгийн Г сумын И нэгдэлд тракторын жолооч, ачигчаар ажиллаж байсан. Дунд нь 1980 онд цэрэгт яваад 1983 онд халагдаж ирсэн.... гэх мэдүүлэг, 1985 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн №33780 дугаартай тракторч-машинчн үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.А /Р***/-ийг Х аймгийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-нээс ачигч, буулгагчаар, 1985 оны 6 дугаар сарын 02-ноос 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ