Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2016/00446

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.Д

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2016/00336/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд хоолны мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох материалаа хөөцөлдөж байна. Гэтэл Хатгал Худалдаа бэлтгэлийн трестийн бичиг хэрэг аймгийн Архивт байхгүй тул миний ажиллаж байсан 7 жил 6 сар ажилласан жилд тооцогдохгүй байгаа юм. Иймд Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоолны мэргэжилтнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Д*-гийн төрсөн эгч юм. Тэрээр 1984 онд Политехникийн дээд сургуулийг нийтийн хоолны технологич инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд 1984 оны 07 сард Хөвсгөл аймгийн Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестэд хоолны мэргэжилтнээр томилогдон ажилласаар 1992 онд ажлаасаа гарч байсан. Түүнээс хойш Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд дадлагажуулагч багшаар ажиллаж байгаад 1998 онд Улаанбаатар хот руу шилжсэн юм. Одоо 5 дугаар сард өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл Д.Д*-гийн дээрх хугацаанд ажиллаж байсан тухай баримтууд нь бүгд устаж алга болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэсэн. Иймд Д.Д*-гийн Хөвсгөл аймгийн Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоолны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Д*- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Д*- Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоолны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Политехникийн дээд сургуулийн боловсон хүчний тасгаас 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон ...011979 оны 10 сарын 28. ПДС-н ХХҮФ-н ХХТН-н ажилд оюутнаар элсүүлж суралцуулав. Ректорын 1979 оны 10 сарын 08-ны өдрийн 733-р тоот тушаалаар, 021984 оны 07 сарын 01. Политехник дээд сургуулийн ХХҮФ-ийн нийтийн хоолны инженер технологичийн ангид 5 жил суралцаж төгссөн учир Худалдаа бэлтгэлийн яамны мэдэлд шилжүүлэв. Политехникийн дээд сургуулийн ректорын 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 395-р тоот тушаалаар, 03.1984 оны 07 сарын 05. Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны мэргэжилтнээр авч ажиллуулав. ХБ Трестийн даргын 1986 оны 7 сарын 25-ны өдрийн 68 тоот тушаалаар, 04. 1991 оны 12 сарын 30. ХБ трестийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөв. ХБ трестийн даргын 1991.12.30 өдрийн 74 тоот тушаалаар... гэх бичилттэй 090427 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Ганболд, Д.Д*- нарт гэх бичиглэлтэй Хатгал ХБ-Трестийн Намын үүр, Захиргаанаас 1986 оны 09 сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг, 1986 оны Октябрийн баяраар Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд, гэрч З.Э-ийн ...Д.Д*- нь Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестэд нийтийн хоолны мэргэжилтнээр 1984 онд ажилд орж байсан. Би 1982 оноос Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестийн 1-р гуанз гэж байхад тэнд ээлжийн ахлах тогооч хийж байсан. Намайг ажиллаж байхад Д.Д*- нь ирж ажиллаж байсан. Намайг 1989 оны 4 сард гэрээ түрээс гэж нэг гуанзийг түрээслэн аваад гарч байхад Д.Д*- нь Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаад үлдэж байсан...1984 оны 7 дугаар сард ирж ажиллаж байсан. Шинэ сургууль төгсөж ирсэн хүүхэд ирж байсан. Нийтийн хоолны мэргэжилтэн нь нийтийн хоолны бүх л асуудлыг хариуцан зохион байгуулдаг ажил юм. 7 салбар гуанз байсан ба тэр бүх л ажилчдад нийтийн хоолны мэргэжлийн зөвлөгөө өгч зохион байгуулдаг ажил хийдэг байсан...Худалдаа бэлтгэлийн трест нь 1991 оны сүүлээр татан буугдсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-гийн ...Д.Д*- нь Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестэд нийтийн хоолны мэргэжилтнээр ажиллаж байсан. 1984 оны 7 сараас 1992 он хүртэл ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан...Тэр үеийн Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзнуудын бүх л үйлчилгээг хариуцан ажилладаг байсан. Жижиг цайны газар, Модны үйлдвэр, Дамжлага бааз, Нефть бааз зэрэг байгууллагуудын цайны газар, гуанз нийлээд 13-14 нийтийн хоолны үйлчилгээ байсан. Хоолны амт чанар, нийтийн хоолны төлөвлөгөө, зохион байгуулах ажил зэрэг ажил хариуцан хийдэг байсан...Би Хатгалын Худалдаа бэлтгэлийн трестэд бараа мэргэжилтнээр 1980 оноос 1991 оныг дуустал ажилласан. Д.Д*- бид хоёр нэг өрөөнд хамт сууж ажилладаг байсан. Олон жил хамт ажилласан. Би дэлгүүрээ, Д*- гуанзаа хариуцан ажилладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Д.Д*-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Тус аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн баримт бичиг манай архивт шилжиж ирээгүй тул Д.Д*-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/10 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн баримт бичиг Захирагчийн ажлын албаны архивт байхгүй учир нийтийн хоолны мэргэжилтэн ажилтай байсан Д  овогтой Д*- танд лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 1/71 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгод овогт Д-ийн Д*-гийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоолны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА