Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2016/00448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: П.Д

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2016/00299 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Дшүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П-гийн Д- нь 1984 оны 01-р сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар орж түүнээс хойш 1989 оны 03 дугаар сарын 13-нийг хүртэл саальчнаар ажиллаж байгаад 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цагааннуур сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилласан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан тушаал байгаа боловч түр гэж оруулаад удаан хугацаанд ажиллуулсан гээд будлиад байгаа юм. Дээрхи хугацааны ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Д- нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлэгт 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч П.Д- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлэгт 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь П- овогтой Д-гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Цагааннуур сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлаас халах тухай тушаалын хуулбар, П- овогтой Д-гийн хүн эмнэлгийн салбарт ажиллаж байсан үеийн цалингийн баримтгэрч ********************** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч П.Днь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонос овогт П-гийн Д-гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлэгт 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч П.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН