Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ж суманд 00 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тус сумын 3 дугаар багийн нутаг Цагаан бургасны аманд оршин суух Хариад овогт Лгийн Я /РЕ-00/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Л.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Я шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие сургуульд сураагүй бага насандаа аав, ээжийн хамт хөдөө мал маллаж байгаад 1974 онд цэрэгт яваад цэргээс 1977 онд халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө раманд 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө, рамчнаар, тус нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэнв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Я нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө раманд 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө, рамчнаар, тус нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн лавлагаа,

Гэрч Ч.Жын: ....Л.Я нь 1977 онд цэргээс халагдаж ирээд тэр жилдээ Улаантуг нэгдлийн туслах үйлдвэр, бригадад хөрөө рамчнаар ажиллаж байгаад 1984 оны намраас Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бын: ....Л.Я нь 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрт хөрөө рамчнаар ажиллаж байгаад 1984 оноос Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны үед нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хариад овогт Лгийн Я /РЕ-00/-ийг Хөвсгөл аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө раманд 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө, рамчнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Яйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ