Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 000 онд төрсөн, 000 настай, эрэгтэй ЗООНТ өвчин судлалын төвд цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаар багийн Геологийн байрны 000тоотод оршин суух Б овогт Тийн Ч /РЭ-000/-ын хүсэлттэй,

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр , ажилласан жил тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг .

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Т.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газарт 190003 онд ажилд ороход тухайн үед боловсон хүчнээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг бичихдээ Ч гэхийг Чулуунбаатар гэж бичснээс болж хөдөлмөрийн дэвтэр минь үнэлэгдэхгүй байгаа болно.

Иймд 190003 онд Эрүүлийг хамгаалах газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн Хөвсгөл аймгийн АДХГЗахиргааны эрүүлийг хамгаалах газарт /хуучнаар/ автогражид 190003 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 190004 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, аймгийн нэгдсэн эмнэлэгт 190004 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т.Ч нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажилласан жилээ сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн эрүүлийг хамгаалах газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Хөвсгөл аймгийн АДХГЗахиргааны эрүүлийг хамгаалах газарт /хуучнаар/ автогражид 190003 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 190004 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, аймгийн нэгдсэн эмнэлэгт 190004 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгч Б овогт Тийн Чад 2012 оны 000 дугаар сарын 04-ны өдөр олгосон иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн №222204 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 190003 оны 3 дугаар сарын 09-ний 17 дугаартай ....Чулуунбаатарыг эрүүл хамгаалах авто грашид слесерээр 3-р сарын 3-ны өдрөөс.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11/253 дугаартай архивын лавлагаа,

Гэрч Г.Чийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....би 190005 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт боловсон хүчний ажилд ороход Т.Ч нь нэгдсэн эмнэлгийн слесариар ажилладаг байсан. Би 1990 онд эрүүл мэндийн газар луу шилжихэд слесариар ажиллаад л үлдэж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....би анх 190003 оны 5 дугаар сард эрүүлийг хамгаалах газарт жолоочоор ажилд орж байхад Ч нь эрүүлийг хамгаалах газар слесариар ажиллаж байсан. 1995 оны үе хүртэл ажиллаж байсан байх.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11000 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн эрүүлийг хамгаалах газраас нээж олгосон №222204 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Б овогт Тийн Ч /РЭ-000/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Тийн Ч /РЭ-000/-ыг Хөвсгөл аймгийн АДХГЗахиргааны эрүүлийг хамгаалах газарт /хуучнаар/ автогражид 190003 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 190004 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 190004 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ