Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00839

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00839

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Г суманд 000 онд төрсөн, 000 настай, эрэгтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Г сумын Рашаант багийн нутаг Улаан чулуут гэх газар оршин суух Бөөчүүд овогт Тын Д /РД-000/-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1983 онд Г сумын 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Инэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1985 онд цэрэгт яваад 1988 оны хавар цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт орох болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Г сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Т.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Г сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/110 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Ц.Ггийн: ....Т.Д нь анх 1982 онд Хөвсгөл аймгийн Г сумын Инэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1985 оны хавар цэрэгт яваад цэргээс 1988 оны хавар халагдаж ирээд Инэгдэлдээ 1990 онд нэгдэл тартал хоньчноороо ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Лын: ....Т.Д нь анх 1982 оноос Хөвсгөл аймгийн Г сумын Инэгдэлд 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад 1985 оны хавар цэрэгт яваад цэргээс 1988 оны хавар халагдаж ирээд Инэгдэлдээ 1990 онд нэгдэл тартал хоньчноороо ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөөчүүд овогт Тын Д /РД-000/-ийг Хөвсгөл аймгийн Г сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ