Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00175

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн ******* *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь 2001 оны 10 дугаар сард *******тэй танилцаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багт мал маллаж хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 10 сарын 14-ний өдөр охин ******* төрсөн. 2001 оны 02 сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл *******тэй 16 жил хамтран амьдарч байгаад 2017 оны 01 сарын 03-ны өдөр миний нөхөр ******* нь өвчний улмаас нас барж, охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Л.******* төрсөн хүүхэд юм. Миний ээж ******* нь 2000 онд *******тэй танилцаж хамтран амьдарч байсан. ******* нь 2017 оны 01 сарын 03-ны өдөр нас барсан. *******, ******* нарын дундаас 2006 онд нэг

 

 

хүүхэд төрөөд эндсэн юм. Улмаар 2010 онд ******* төрсөн. Тэр хоёр гэр бүлээ батлуулаагүй байсан тул одоо хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Л.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 25, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 31 дугаар тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Б.Цэдэвийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

ТД62022479 регистрийн дугаартай Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нь 2017 оны 01 сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн ******* дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Улмаар хүсэлт гаргагч ******* нь *******тэй 2001 оны 02 сараас 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байж, гэр бүлээ батлуулаагүй байх үедээ 2010 оны 10 сарын 14-ний өдөр охин *******г төрүүлж, эцэг *******гээр овоглож өсгөсөн болох нь Л.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 25, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 31 дугаар тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, Ч.Ганчоожмаагийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Б.Цэдэвийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт *******ийн Гантулга, Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нарын хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан  ******* овогт *******ийн Гантулга, Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нарыг 2001 оны 02 сараас 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ