Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

НэхэмжлэгчХ аймгийн Ж суманд 1960 онд төрсөн. 56 настай, эрэгтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, Х аймгийн Ж сумын 3 дугаар багийн нутаг Цагаан бургас гэх газар оршин суух Б.П /Р**/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж сумын Улаантуг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад Улаантуг нэгдэл тарсан. Улаан туг нэгдэл нь компани болоход гишүүнээр үлдэж тракторчноор компанид 1993 оноос эхлэн Гантулга ББХК болох хүртэл тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байгаад хувьдаа трактороо аваад гарч байсан юм.

Иймд намайг Х аймгийн Ж сумын Улаантуг компанид 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.П  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг компанид 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Тракторч, машинчийн №39699 дугаарын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1734 дугаартай архивын лавлагааны хуулбар,

Гэрч М.С ын: ....Б.П нь Х аймгийн Ж сумын 1983 оны үед л тракторын жолооч болоод Улаантуг нэгдэл 1992 онд Гантулга ББХК болоход тракторын жолоочоороо ажиллаж байгаад компани 1995 онд тарах хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.П /Р**/-ийг Х аймгийн Ж сумын Улаантуг компанид 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.П ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ