Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00947

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

НэхэмжлэгчХ аймгийн Г сумын 5 дугаар багт оршин суух Б.Д /Р**/-ын хүсэлттэй

Үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х аймгийн Г сумын 5 дугаар багийн 4 дүгээр хорооны 4-10-09-д оршин суудаг. Энэ байшинг 1999 онд тус сумын харьяат С.Ц ооос худалдан авсан болно. Худалдан авсан тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй тул энэ байшингийн шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д  нь үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгосноор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г  сумын төвд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар Тухайлбал;

Х аймгийн Г сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай ....Б.Д нь 1999 онд одоо амьдарч байгаа байшинг тус сумын харьяат С.Ц оос худалдан авсан нь үнэн болохыг тодорхойлов.... гэх тодорхойлолт,

Гэрч Л.А ын: .....Б.Д нь Г сумын 5 дугаар багт байрлах одоо амьдарч байгаа байшиндаа эхнэр, хүүхдүүдийн хамт 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Анх 1999 онд С.Ц гэж хүнээс худалдаж авсан юм. Үүнээс хойш тасралтгүй энэ байрандаа амьдарч байгаа.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б гийн: ...Б.Д нь 1999 онд Г сумын 5 дугаар багт байдаг байшинг Цэрэндорж гэж хүнээс худалдаж аваад үүнээс хойш энэ байрандаа одоо болтол эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д ын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Б.Д /Р**/-ыг Х аймгийн Г сумын 5 дугаар багт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

НэхэмжлэгчХ аймгийн Г сумын 5 дугаар багт оршин суух Байчууд овогт Намжилсүрэнгийн Түмэндэмбэрэл /РД-71092018/-ийн хүсэлттэй

Үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х аймгийн Г сумын 5 дугаар багийн 4 дүгээр хорооны 4-10-09-д оршин суудаг. Энэ байрыг 1999 онд тус сумын харьяат Б.Хадбаатараас худалдан авсан болно. Худалдан авсан тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй тул энэ байшингийн шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Давааням нь үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгосноор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г  сумын төвд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар Тухайлбал;

Х аймгийн Г сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай ....Н.Түмэндэмбэрэл нь 1999 онд одоо амьдарч байгаа байшинг тус сумын харьяат Б.Хадбаатараас худалдан авсан нь үнэн болохыг тодорхойлов.... гэх тодорхойлолт,

Гэрч Л.А ын: .....Н.Түмэндэмбэрэл нь Г сумын 5 дугаар багт байрлах одоо амьдарч байгаа байшиндаа эхнэр, хүүхдийн хамт 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшигж байгаа. Анх 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Анх 1999 онд Хадбаатар гэж хүнээс худалдаж авсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б гийн: ...Н.Түмэндэмбэрэл нь 1999 онд Г сумын 5 дугаарбагт байдаг байшинг Хадбаатар гэж хүнээс худалдаж аваад үүнээс хойш энэ байрандаа одоо болтол гэр бүлийн хамт амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Байчууд овогт Намжилсүрэнгийн Түмэндэмбэрэл /РД-71092018/ Х аймгийн Г сумын 5 дугаар багт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.