Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00948

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

НэхэмжлэгчХ аймгийн Ж суманд 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, тус сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын ам гэх газар оршин суух Ё.Ц /Р**/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ё.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж сумын сургуулийн 4 дүгээр ангиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт 1977 онд яваад 1980 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамчнаар нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө рамчнаар, тус нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ё.Ц  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө рамчнаар, тус нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн хөлсний лавлагаа,

Гэрч Т.Г ын: ....Ё.Ц 1980 оноос цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ж сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад хөрөө рамчнаар 1989 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Я йн ....Ё.Ц нь цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ж сумын нэгдлийн туслах үйлдвэр бригадад хөрөө рамчнаар 1980-1989 оныг дууустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ё.Ц /Р**/-ыг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөрөө рамчнаар, тус нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ