Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Баян-Зүрх суманд 00 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, малчин, ам бүл 6 эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багийн нутаг Хар цөөрөм гэх газар оршин суух Боржигон овогт 00гийн М/РБ-00/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ш.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Мшүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А сумын сургуулийн 2-р ангиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1976 оноос эхлэн М нэгдлийн 6-р бригадад тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байгаад хувьдаа гарч байсан ба дунд нь 1978 оны 6 сард цэрэгт яваад цэргээс 1981 оны 8 сарын 16-нд халагдаж ирээд тус нэгдэлээ тартал ажиллаж байсан болно. Одоо тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн А сумын М нэгдлийн 6 дугаар бргиадад 1976 оны 6 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 24-н хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хоньчноор ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ш.Мнь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн А сумын М нэгдлийн 6 дугаар бргиадад 1976 оны 6 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 24-н хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ний архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Н.Тын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ....Ш.Мнь 1976 оноос Хөвсгөл аймгмйн А сумын М нэгдэл гэж байхад малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан. 1978 онд цэрэгт яваад 3 жил цэргийн алба хаагаад 1981 онд халагдаж ирсэн байх.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ....Ш.Мнь 1976 оноос Хөвсгөл аймгийн А сумын М нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1978 онд цэрэгт явсан. 1981 онд цэргээс халагдаж ирээд М нэгдэлдээ малчнаараа 1990-эд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт 00гийн М/РБ-00/-ийг Хөвсгөл аймгийн А сумын М нэгдлийн 6 дугаар бргиадад 1976 оны 6 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 24-н хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ