Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2024/0013

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын Улсын байцаагч ******* 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй танилцсан. Баянхонгор аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хүнсний дэлгүүрийн эзэн ******* үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх 02/64 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эзэн ******* Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, ******* дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох зөрчлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  ШҮҮГЧ                             Ц.СУВДМАА