Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01888

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ө ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0  дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01501 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ө ийн хариуцагч Д.Т, А.А-д нарт холбогдуулан эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаартай Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэгт 19 501 628 төгрөг, автомашины гараашийн үнээс 2 416 666 төгрөг нийт 23 511 110 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн хариуцагч Д.Т т холбогдуулан И ХХК-ийн эзэмшлийн 300 000 000 төгрөгийн хувьцаанаас  Л.А-т оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хэсэг буюу 33 333 333 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

 

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан Х.А, А.Ө нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байр   тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгох, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.А гийн нэхэмжлэлээр, Х.А болон талийгаач Л.А нарт оногдох 80 000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж Х.А олгосон тул энэ 80 000 ам.доллараас 40 000 ам.доллар нь талийгаач  Л.А-т хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 хүнд ногдох хэсгээс Д.Т өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Т -ын сөрөг нэхэмжлэлтэй,

 

хариуцагч А.А-ын бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ын хамт 2014 оны 01 дүгээр сарын 0 -ны өдөр нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан гаргасан, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-гийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.А гийн нэхэмжлэлтэй, Х.А болон талийгаач Л.А нарт оногдох 80 000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж Х.А -т олгосон тул энэ 80 000 ам.доллараас 40 000 ам.доллар нь талийгаач  Л.А-т хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 өвлөгчид оногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ын хариуцагч А.А-ын хамт 2014 оны 01 дүгээр сарын 0 -ны өдөр Х.А, А.Ө нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны өмчлөгч тул оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-гийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.А гийн нэхэмжлэлтэй, Х.А болон талийгаач Л.А нарт оногдох 80 000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж нэхэмждэгчид олгосон тул энэ 80 000 ам.доллараас 40 000 ам.доллар нь талийгаач  Л.А-т хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 өвлөгчид ногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Л.А агсны өмчилж байсан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцнаас хууль ёсны өв залгамжлагч болох охин А.Ө-д оногдох хэсгийг тогтоолгож, мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлага гаргаж байгаа. Уг шаардлагын хувьд энэ үл хөдлөх эд хөрөнгийг хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт 1 5 514 154 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс  Л.А-т оногдох хуваарьт өмч нь Л.А, А.А, Д.О гэсэн гурван хүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө тул  Л.А-т ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тодорхойлбол 58 504 884 төгрөг болно. Үүнээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1. дэх хэсэгт заасны дагуу Л.А-гийн хууль ёсны өвлөгч нь А.Ө, А.А, Д.Т нар юм. Ингээд  Л.А-т оногдох хэсгээс түүний гуравны нэг буюу Иргэний хуулийн 520.6-д заасны дагуу мөнгөн хэлбэрээр тодорхойлобол 19 501 628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Хоёрт. Л.А агсны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 33-р байрны дэргэд байрлалтай байсан автомашины гараашнаас охин А.Ө-д оногдох хувийг гаргуулах шаардлага гаргаж байгаа. Уг гараашийг “Мөнх-Оргил трейд” ХХК нь   250 000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс хойш гурван удаа шинжээч томилсон. Гэвч хоёр, гурав, дөрөв дэх шинжээч томилогдох үед уг гарааш нураагдаад, дараагийн үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үнэлгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед Л.А агсныг нас барах үед Д.Т -ын нэр дээр шилжсэн. Д.Т цаашлаад Индастер компанитай нураагдсан гараашийн оронд тухайн баригдсан компанийн доор авто зогсоол авах байдлаар тохиролцсоны дагуу шилжүүлсэн гэдэг нь тодорхой болсон. Үүнтэй холбоотой мөн үл хөдлөх эд хөрөнгө буюу байртай холбоотой хуулийн үндэслэлээ Л.А агсанд оногдох хэсэг, түүний хууль ёсны өвлөгч болох 3 хүнд хуваагдах хэсэг гэж үзээд нэхэмжлэгч А.Ө-д ногдох 2 416 666 төгрөгийг гараашийн хувьд гаргуулах хүсэлтэй байна. Талийгаач Л.А болон Д.Т нарын нэр дээр байгаа Инвест капитал ББСБ-ын 300 000 000 төгрөгийн хувьцааг Д.Т эзэмшдэг болох нь тогтоогдсон. Инвест капитал ББСБ-ыг анх Л.А агсан өөрөө байгуулаад, явцдаа тодорхой хувьцааг Д.Т болон Д.О-д шилжүүлсэн. Д.О-ыг бид хууль ёсны өвлөгч биш гэж үзнэ. Д.О-ын нэр дээрх хувьцаан дээр маргахгүй. Үүнээс  Л.А-т оногдох хэсгийг 100 000 000 төгрөгөөс мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу гуравны нэг нь буюу 33 333 333 төгрөгийг А.Ө-д ногдох ёстой гэж үзэж байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол, Л.А агсны өмчилж байсан маргааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, байрны дэргэд байсан гараажийн А.Ө-д ногдох хэсэг болох нийтдээ 21 918 291 төгрөгийг хариуцагч Д.Т, А.А-д нараас хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч Д.Т-аас түүний Инвест капитал ББСБ-д эзэмшдэг 300 000 000 төгрөгийн хувьцаанаас талийгаач Л.А агсанд ногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хувь болох мөнгөн хэлбэрээр тодорхойлбол 33 333 333 төгрөгийг өв залгамжлагч А.Ө-д гаргуулахаар шаардлагаа дэмжиж, нийт 55 251 62  төгрөг шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудад гаргасан тайлбартаа: Д.Т-ыг Л.А-гийн хууль ёсны эхнэр мөн байна гэж үзэж байгаа. Тиймээс хууль ёсны өвлөгч гэдэг дээр маргахгүй. Харин маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Т-ыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гурван шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Х.А -т холбогдуулж ямар ч шаардлага шийдээгүй. Тиймээс Х.А гэдэг хүн өөрийнхөө үүднээс нэхэмжлэгч биш гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ийм учраас Х.А -т холбогдуулан гаргаж байгаа хариуцагч нарын нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Тиймээс энэ бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Дундын өмчлөлийн асуудал яригдахгүй. Хэрэв дундын өмчлөлийн асуудал яригдахаар бол хувьцаан дээр мөн адил энэ нь зарчмын хувьд хамаарна. Д.О миний хувьцаа тусдаа гэж хэлчихээд байран дээр миний нэр байхгүй ч гэсэн миний хөрөнгө мөн гэж маргаж байгаа нь Д.О өвлөгч мөн л юм бол Д.О-ын нэр дээрх хөрөнгийг бас хуваах байр суурь гарна. Тиймээс сөрөг нэхэмжлэл бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гараашийн хувьд Л.Алтанцогийнд 2 гарааш байсан. Гараашид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй боловч дүүрэгтэй ашиглалтын гэрээ байгуулладаг, гэрээний дагуу тодорхой хэмжээний хураамж төлж ашиглаж явсан. Энийг Д.Т зараад Индастер ХХК-тай хоорондоо тохиролцоо хийсэн байна гэдгийг тодорхой мэдэж байна. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр Х.А -т холбогдуулж гаргасан. Гэтэл Х.Ариунчимэгийг энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2013 оноос хойш бие даасан нэхэмжлэгчээр оролцоогүй гэдэг нь маш тодорхой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Хадгаламж банкны зээлтэй холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр Л.Алтанцогийг нас барсантай холбоотой хаасан. Эцэст нь Д.О, Ц.Дэлэг, Д.Т, Л.А нар бүгд өөрийн хууль ёсны нэг нэг өв залгамжлагчтай, 2 хүнээс хууль ёсны өв залгамжлагч байна гэсэн ойлголт байхгүй. Д.О-ын төрсний бүртгэлийн лавлагаанд Улсын бүртгэгч тамга дараад тэмдэглэл хийсэн байгаа, энэ тэмдэглэл нь 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1993 оны Л.А-гийн үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож, Дэлэгээр овоглосон болно гэсэн лавлагаа, мөн Баянгол дүүргийн Иргэний бүртгэлээс баримт хавсаргасан байдаг. 2011 онд Л.А гэдэг хүн нас барахад Д.О гэдэг хүн юу ч үгүй биш, тухайн үед Л.А И ХХК-ийн өөрийн эзэмшдэг 100 000 000 төгрөгийн хувьцааг бэлэглэж шилжүүлж өгсөн гэжээ.

 

Хариуцагч Д.Т шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т, Л.А нар нь 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 1991 оны 0  дугаар сарын 18-нд хүү А.А-д төрсөн. Гэр бүл болохдоо Д.Т -ын хүү Д.О-ыг талийгаач Л.А нь 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авч өөрөөрөө овоглосон. Энэ хугацаанд гэрлэгчид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй, харин хүү А.Оргил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 2 -ны өдрийн 140 дугаартай захирамжаар үрчилсэн эцэг Л.А-гийн нэрийг өвөг эцэг Дэлэгээр өөрчилж, албан ёсны бүх бичиг баримтад Дэлэгийн Оргил гэх болсон. Зохигчид хамтран амьдарч байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууц бий болсон хөрөнгө юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Ө нь миний нөхөр Л.А-гийн охин болох нь тогтоогдсон байдаг ба тул энэ талаар маргахгүй. Хүү Д.О-ын тухайд Л.А-гийн үрчилж авсан хүү мөн. Иймд Л.А, Д.Т, Д.О, А.А-д нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн тул өвлөгдөх эд хөрөнгийн 4/1 хэсэг нь талийгаач Л.А-гийн өмч бөгөөд өвлөгдөх эд хөрөнгө юм. Мөн гарааш нь хууль ёсны хөрөнгө биш. Гарааштай холбоотой нэхэмжлэлийн шаардлага бол ялангуяа өвлөх эрхийн асуудал дээр яригдахгүй юм. Нэгэнт шинжилгээний байгууллагуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ө нь талийгаачийн хүүхэд гэдэг нь тогтоогдсон учраас энэ байрны тухайд бол ямар үнэлгээгээр хуваах, хуваагдвал зохих этгээдүүд нь хэн байх талаар бид маргаж байгаа. Иймээс А.А, А.Ө, Д.О нарт маргаан бүхий орон сууцыг хуваарилахад маргахгүй. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө бол Инвест капитал ББСБ-ын хувьцаа хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах бололцоогүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 4 өрөө үл хөдлөх хөрөнгийн хувьд оногдвол зохих ёстой хөрөнгийг, шинжээчийн дүгнэлт гарсан мөнгөн дүнгээр тооцоод 4 хувааж талийгаачид оногдох хэсгээс нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас А.Ө-д оногдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Т -ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Гэрлэгчид 2003 оноос тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй хууль ёсны гэр бүл байна. Хүү Д.О-ыг талийгаач Л.А нь 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авч өөрөөрөө овоглосон ба үрчлэлт мөн цуцлагдаагүй. Л.А болон 2 хүүхдийн хамт амьдарч байсан орон сууцны хамтран өмчлөгчөөр болон талийгаач нөхөр Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохоор шаардсан. Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээрсарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор Х.А болон талийгаач Л.А нарт оногдох 80 000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр дээр дандаа нөхөр Л.А гэж явсан байдаг. Энэ 80 000 ам.доллараас 40 000 ам.доллар нь талийгаач Л.А гэдэг хүнд хамааралтай мөнгөн хөрөнгө байна гэж манай тал үзэж байгаа. Эндээс нэхэмжлэгч Д.Т өөрт оногдох хэсгийгээ гаргуулъя гэж үзэж байна. Өөрт оногдох хэсэг нь Д.Т, А.А, Д.О, А.Ө нарт 4 хуваахаар 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн талийгаач Л.А нь амьд сэрүүн ахуйдаа Хадгаламж банкнаас орон сууц барьцаалсан зээл авсан. Энэ зээлийн үлдэгдлийг нас барснаас нь хойш Д.Т 6 848  12 төгрөгийг төлж барагдуулсан. Тэгэхээр өвлөх эрхтэй этгээдүүд болох Д.Т, А.А, Д.Оргил,А.Ө энэ 4 хүнд өрийг хуваах ёстой гэж үзэн, А.Ө-д энэ өрийн 1  12 1 8 төгрөг ногдож байна. Тэгэхээр энэ 40 000 ам.доллар Х.А -т хамааруулж шаардаж байгаа. Д.Т нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууц, автомашины гарааш, Инвест Капитал ББСБ-д 300 000 000 төгрөгийн хувьцаа зэрэг хөрөнгийн өмчлөгч бөгөөд талийгаач Л.А-гийн өв залгамжлагч болох тул хувь тэнцүү шаардах эрхтэй юм гэжээ.

 

Хариуцагч А.А-д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/ 0 дугаартай албан бичиг байна. Энэ баримтаар энэхүү маргаан бүхий орон сууцыг 1992 оноос 1998 он хүртэл Д.Т эзэмшиж байсан, 1998 оноос хойш Л.А өмчлөгчөөр орсон. Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Засаг даргын 2012 оны 10 сарын 12-ны өдрийн 2/25 дугаартай тодорхойлолтоор н.Жигжидсүрэн гэдэг хүн өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцааД.Тунгалагтамиртай тохиролцоод 1992 оны 08 дугаар сард өөрийн 2 өрөө байрыг энэхүү 4 өрөө байраар солиод зөрүүд 500,000 төгрөг авсан үйл баримтыг н.Жигжидсүрэн өөрөө гараар бичиж өгсөн байна. Дээр нь засаг даргын тодорхойлолтууд байна. Нэхэмжлэгч А.Ө ийн хувьд, 1993 оны 05 сарын 03-ны өдөр Л.А болон Д.Т нарын гэрлэлтээ батлуулсан өдөр байдаг. Тэгэхээр талийгаач Л.А-гийн хувьд анх 1998 онд энэхүү орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан. Талийгаач Л.А-гийн хувьд яг энэхүү орон сууцыг анхнаасаа өөрөө бий болгосон хөрөнгө биш гэж үзэж байгаа учраас орон сууцнаас А.Ө-д оногдох хувийг гаргуулах үндэсгүй байна гэж төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Д.Т, А.А, Д.О нар гэр бүлийн хүмүүс юм. Үнэхээр хуваах л юм бол энэ 3 биш, 4 хуваагдах бололцоотой. Гэхдээ талийгаачийн хувьд бол өөрийнхөө эзэмших хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу Д.О-д шилжүүлээд өгчихсөн. Тэгэхээр өнөөдөр энэхүү Инвест капитал ББСБ-ын хувьцаа эзэмшигчээс хасагдсан учраас энэхүү компанийн хувьцаанаас оногдох хэсгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ. Гараашийн үнэлгээ гарсан ч гэсэн энэхүү объект маань байхгүй. Байхгүй зүйлээс яаж мөнгө гаргаж авах гэж байгааг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол,   тоот орон сууцны өмчлөгч буюу өөрт ногдох хэсгийг авах эрхтэй болохыг тогтоолгох. Энэ дээр хариуцагч тал бичгээр гаргаж өгсөн тайлбар дээр маргаагүй. Мөн талийгаачийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгох. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу А.А-ын хувьд хариуцагч болж өөрчлөгдсөн. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А.А-д 2014 оны 01 дүгээр сард гаргасан бие даасан шаардлагаа сөрөг нэхэмжлэл болгож өөрчилсөн. Энэ шаардлага дээрээ мөн адил 10 000 ам.долларын шаардлагыг нэмэгдүүлсэн. Гурван шатны шүүхээр нэгэнт тогтоогдсон 80 000 ам.долларыг Х.А болон Л.А нарын хөрөнгө мөн гэж тогтоосон. Тиймээс  Л.А-т хамаарах 40 000 ам.доллараас А.Анандад ногдох 10 000 ам.долларыг төгрөгөөр тооцоод 26 661 400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулж өгнө үү.   тоот орон сууцнаас оногдох хэсгээс авах дээр маргаагүй учраас энэ шаардлагаасаа татгалзаж байгаа. Харин талийгаачийн хөрөнгөөс хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн 10 000 ам.доллар буюу 26 661.400 төгрөг гэсэн шаардлага нь хэвээр байгаа. Гараашийн хувьд нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн хувьцаанаас бол компанийн өөрийн хөрөнгө тусдаа бие даасан хуулийн этгээд тул компанийн хөрөнгөөс гэдэг нь хууль зүйн үндэсгүй. Д.Т, Д.О нарын хувьд 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагч мөн юм. Нэмэгдүүлсэн шаардлагыг хамтдаа гаргасан тул дэмжинэ, банкны өр төлсөн мөнгийг шаардах нь зөв гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.О бие даасан шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.О-ыг нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч биш, тийм учраас өвлөгчийн тооноос хасагдана гэдэг байдлаар тайлбарлаад байна. Тухайн үед Оргил нь Алтанцогийн Оргил байж байгаад Дэлэгийн Оргил болж өөрчлөгдсөн. Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 2 -ны өдрийн 140 дүгээр захирамжаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10, 18-г үндэслэн овог нэрийг сольсугай гэж захирамжилсан байгаа. Тэгэхээр энэ захирамжийн толгойгоороо ч тэр захирамж гарсан хууль эрх зүйн байдлаас нь харахад Д.О өв залгамжлалын асуудалд хамааралтай, зөвхөн овог нэр сольсон асуудал бол зөвхөн гадаад явах гээд өвөөгийнхөө нэрээр овог нэрээ сольсон асуудал байгаа. Энэ байдлаас зөвхөн овог өөрчлөгдсөн байдал харагдана. Ийм учраас байр болон хуваагдах эд хөрөнгө нь Д.О-д хамааралтай гэж тайлбарлаж байна. Гараашийн хувьд “Мөнх-Оргил трейд” ХХК нь   250 000 төгрөгөөр үнэлсэн. Гарааш буулгагдсан, гэхдээ энэ гараашийн байгаа байдал, хэний өмчлөл, үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг нотлох баримт байдаггүй юм. Тэгэхээр гараашийн хувьд хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй өмчлөлийн зүйлээс төлбөр гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. А.Ө ийн хувьд 3 удаагийн шинжилгээгээр Л.А агсны хүүхэд гэдэг нь тодорхой болсон тул хуулийн дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оногдох ёстой. Иймд шинжээчийн дүгнэлтээр уг байранд тогтоогдсон үнийн дүнг гуравт хуваагаад, үлдсэнийг нь 4-т хувааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Л.А, Д.Т нар нь Д.О-ыг 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авсан. Д.О нь Баянгол дүүргийн Засаг даргад овог солиулах хүсэлтээ гаргаснаар 2006 оны 04 дүгээр сарын 2 -ны өдрийн 140 дугаар захирамжаар үрчилсэн эцэг Л.А-гийн нэрийг Дэлэг болгон өөрчилж, Дэлэгийн Оргил болсон болохоос үрчлэн авсан үрчлэлт хүчингүй болоогүй юм. 2003 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Л.А нь 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт нас барснаар өв нээгдсэн. Маргаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны   тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.О болох нь 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц хувьчлалын гэрчилгээгээр нотлогдож байгаа тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгон, талийгаач Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсны өв залгамжлагч болохоо тогтоолгохоор шаардсан. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор Л.Энхтүвшин, С.Цогтбаяр нараас 80 000 ам.доллар буюу 126 332 000 төгрөгийн хөрөнгийг Х.А -т олгож шийдсэн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Л.А-гийн оногдох хувийг мөнгөн хэлбэрээр тооцож, өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулан, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн анхны буюу нэмэгдүүлсэн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Эхний хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлд  0 200 төгрөг төлсөн. Хоёр дахь сөрөг нэхэмжлэлийн хувьд анхнаасаа энэ хэрэгт нэхэмжлэгч нь нэгдүгээрт Х.А, хоёрдугаарт А.Ө, хариуцагчаар Д.Т гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хамааралтайгаар нэхэмжлэгчээрээ явж байгаа гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор 80 000 ам.долларыг Х.А, Л.А нарын хөрөнгө мөн гэдгийг тогтоосон. Иймээс бид тус тусынхаа оногдох 10 000 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэстэй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.2., 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А нь нас барагч Л.А-гийн өв болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоотын 4 өрөө орон сууц, гарааж, БЭГМХХК-ийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, Л. Алтанцогийн бусад хөрөнгөөс хууль ёсоор өвлөх эрхтэйг тогтоолгох болон хариуцагч Д.Т, А.А-д нарт холбогдуулсан шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч Х.А гийн татгалзал, мөн А.Ө ийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь хариуцагч А.А-ын Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны   тоотын 4 өрөө орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрт оногдох хэсгийг авах эрхтэйг тогтоолгох, нас барагч Л.А-гийн хөрөнгөөс хууль ёсоор өвлөх өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагуудыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.Т, А.А, бие даасан гуравдагч этгээд Д.О нарын Х.А -т холбогдуулан тус тус 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар хариуцагч Д.Т, А.А-д нараас нас барагчийн өв болох орон сууцны оногдох хэсэгт 14 626 221,2 төгрөгийг адил хэмжээгээр хувааж хариуцуулан Д.Т-аас   313 110,6 төгрөг, А.Анандаас   313 110,6 төгрөг тус тус гаргуулж, мөн хариуцагч Д.Т-аас түүний “Инвест капитал ББСБ” ХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн өвөөс ногдох хэсэгт тооцон 11 111 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч насанд хүрээгүй А.Ө-д буюу түүний хууль ёсны төлөөлөгч Х.А -т тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 8 5 406,8 төгрөг болон гараашийн үнээс оногдох хэсэгт шаардсан 2 416 666 төгрөг бүгд   392 0 2,8 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4., 520 дүгээр зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Т-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны 0  тоот 4-н өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох, нас барагч Л. Алтанцогийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тус тус тогтоож, сөрөг шаардлагаас Хадгаламж банкинд Л.А-гийн төлбөрт төлсөн гэх 6 848  12 төгрөгөөс өвлөгч А.Ө-д ногдох 1  12 1 8 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 520 дугаар зүйлийн 520.6.-д зааснаар Д.О нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны 0  тоот 4-н өрөө орон сууцны хамтран өмчлөгчийн хувьд гуравны нэг хэсэг түүнд оногдох хэсэг болох тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ шаардах эрхтэй болохыг тогтоож, нас барагч Л.А-гийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5  дугаар зүйлийн 5 .1, 59 дүгээр зүйлийн 59.1., 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн   дугаар зүйлийн  .1.1,  .1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 434 208 төгрөгөөс төлсөн 394 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 39 208 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсөвт оруулах, хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182  45 төгрөгийг, хариуцагч А.Анандаас хариуцах хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Оргилоос хариуцах хураамжид төлсөн 140 400 төгрөгийг туг тус улсын орлогод хэвээр үлдээж, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч, гуравдагч этгээд нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахад төлсөн 566 432 төгрөгөөс Д.Т -ын бусад шаардлагад хариуцагдах дутуу хураамжийг нөхөн тооцож үлдэх 453 88  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч, гуравдагч этгээд нарт олгон хариуцагч нараас хангагдсан нэхэмжлэлд хариуцах хураамжид хариуцагч А.Анандаас 131 960 төгрөгийг, хариуцагч Д.Т-аас 250 0 1 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Х.Ариунчимэгээс 140 400 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Тунгалагтамирт, 140 400 төгрөгийг гаргуулан хариуцагч А.А,  0 200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Д.О-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Т-аас 11 111 111 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талийгаач Л.Аптанцог гэдэг хүн амьд сэрүүн цагтаа уг хуулийн этгээдийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшиж байсан байдаг боловч 2006 оны 01 дүгээр сарын 1 -ны өдөр Д.Т надад эрх шилжүүлэн өгсөн үйл баримт, өөрийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Д.О-д шилжүүлэн өгснөөр Л.А нь энэ байгууллагын хувьцаа эзэмшигчээс хасагдсан, мөн энэ талаар Л.Аптанцог уг хуулийн этгээдтэй тооцоо дууссан тул гишүүнээсээ чөлөөлүүлэх хүсэлтээ өөрөө гаргаж өгсөн бөгөөд энэ компанид эзэмших хувьцааны талаар маргаангүй болсон байдаг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн гомдол гаргаж буй зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11 111 111 төгрөгийг хариуцагч Д.Т-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Д.Т, А.А-д нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэгт 19 501 628 төгрөг, автомашины гараашийн үнээс 2 416 666 төгрөг нийт 23 511 110 төгрөг, “Инвест капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 300 000 000 төгрөгийн хувьцаанаас  Л.А-т оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хэсэг буюу 33 333 333 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Т, А.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нар эс зөвшөөрч,

нэхэмжлэгч А.Ө, Х.А -т нарт холбогдуулан хариуцагч Д.Т нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг, мөн талийгаач Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор нэр бүхий этгээдээс 80 000 ам.долларыг Х.А -т олгож шийдвэрлэсэн тул 80 000 ам.доллараас талийгаач  Л.А-т ногдох 40 000 ам.доллараас Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 хүнд ногдох хэсгээс Д.Т өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг, А.А-д өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг болон Хадгаламж банкинд төлсөн 6 848  12 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч нарт хуваан 1  12 1 8 төгрөгийг гаргуулах,

Мөн хариуцагч А.А-д нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргаагүй учраас татгалзаж, үлдэх талийгаач Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор нэр бүхий этгээдээс 80 000 ам.долларыг Х.А -т олгож шийдвэрлэсэн тул 80 000 ам.доллараас талийгаач  Л.А-т ногдох 40 000 ам.доллараас Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 хүнд ногдох хэсгээс Д.Т өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Д.О нь нэхэмжлэгч А.Ө, Х.А -т нарт холбогдуулан хариуцагч талийгаач Л.А-гийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч тул өөрт ногдох хэсгээ гаргуулах, Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор нэр бүхий этгээдээс 80 000 ам.долларыг Х.А -т олгож шийдвэрлэсэн тул 80 000 ам.доллараас талийгаач  Л.А-т ногдох 40 000 ам.доллараас Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 хүнд ногдох хэсгээс Д.О өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.А нь хууль ёсны өвлөгч биш учраас өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөн авах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээд хариуцагч Д.Т, А.А-д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь, мөн хариуцагч Д.Т, А.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын Х.А -т холбогдуулан тус тус 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,  3 дугаар зүйлийн  3.2 дах хэсэгт заасантай нийцжээ. /5хх44/

 

1. А.Ө ийн үндсэн нэхэмжлэлийн тухайд

 

Л.А 2011 оны 9 дүгээр сарын 0 -ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэг болон “Инвест капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 300 000 000 төгрөгийн хувьцаанаас  Л.А-т оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хэсэг буюу 33 333 333 төгрөг байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 13, 15 дугаар тал дах баримтаар Л.А нь Д.Тунгалагтамиртай 1993 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлж, улмаар тэдний дундаас 1991 оны   дугаар сарын 18-ны өдөр хүү А.А-д төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Д.Т, А.А-д нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагч Л.А-гийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй талаар шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 9 дүгээр тал дах Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1 83 дугаар шийдвэрээр Х.А нь Л.Алтанцогтой хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин А.Ө төрсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 6, 8, 105-106, 3 дугаар хавтасны 225-226 дугаар тал дах хүүхдийн төрсний гэрчилгээ болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу А.Өлзийдэлгэрэмийг Г.Алтанцогийн хууль ёсны өвлөгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Д.Т нь Л.Алтанцогтой гэр бүлийн баталгаатай, гэрлэлт цуцлагдаагүй тохиолдолд нас барагчийн эхнэр тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу Д.Т-ыг Л.А-гийн хууль ёсны өвлөгч нь байна.

 

Хэргийн 19 -198 дугаар тал дах баримтаар өвлүүлэгч Л.А болон Д.О, А.А-д нар нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р байрны   тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоотод байрлах 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ.

Дээрх маргаан бүхий орон сууцыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК нь 94 200 000 төгрөг, 2018  оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 194  00 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Лэндс” ХХК нь 1 5 514 654 төгрөг гэж  зах зээлийн ханшаар тус тус үнэлсэн бөгөөд анхан шатны шүүх эдгээр үнэлгээнээс “Лэндс” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг сонгож уг орон сууцны үнэ болох 1 5 514 654 төгрөгөөс өвлүүлэгч Л.Алтанцогд ногдох 43 8 8 663 төгрөгийг 3 хууль ёсны өвлөгч Д.Т, А.А, А.Ө нарт адил тэнцүү хэмжээгээр хуваарилж 1 өвлөгчид 14 626 221 төгрөг ногдох ба Д.Т-аас А.Ө-д 14 626 221 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна. /1хх92-103, 4хх105-195, 4хх32-46/

Түүнчлэн, Г.Алтанцогийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 33-р байрны дэргэд байрлалтай байсан автомашины гараашийг өвлөгдөх хөрөнгө гэж шаардсан боловч уг гарааш нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсанаас нураагдсан, бодитой байхгүй хөрөнгөөс А.Ө нь ногдох хэсэг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэж энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талийгаач Л.А нь “Цог инвест” ХХК-ийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 гишүүнтэй үүсгэн байгуулж улмаар 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Инвест капитал ББСБ” ХХК болгон нэрээ өөрчилж, 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.Алтанцог компанийн гишүүнээс чөлөөлөгдөж, хүү Д.О-д 100 000 000 төгрөгийн хувьцааг бэлэглэж хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн. Харин Д.Т нь 100 000 000 төгрөгийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 200 000 000 төгрөгөөр ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлж шинэчилсэн дүрмээ бүртгүүлж тус компанийн 300 000 000 төгрөгийн хувьцааг эзэмшдэг болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /2хх183, 3хх38, 84, 5хх19-20/

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Т -ын өмчлөлийн 100 000 000 төгрөгийн хувьцаанаас  Л.А-т ногдох 33 333 333 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгч нарт хувааж А.Ө-д оногдох хэсэг болох 11 111 111 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул хууль ёсны өвлөгч нарт хуваан шийдвэрлэсэнтэй адил 100 000 000 хувьцаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч нарт хуваарилах нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

2. Хариуцагч Д.Т -ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хэргийн 1 дүгээр хавтасны 13 дугаар тал дах баримтаар Л.А, Д.Т нар нь 1993 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн батлуулж, хамтран амьдрах хугацаанд хариуцагч Д.Т нь маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р байрны   тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ. Иймээс Д.Т-ыг хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Т -ын шүүхийн шийдвэрээр гаргуулах 80 000 ам.доллараас талийгаач  Л.А-т 40 000 ам.доллар нь оногдох хөрөнгө гэж үзэж, өөрт оногдох хэсэгт 10 000 ам.доллар буюу 26 661 400 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Х.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул уг сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй.

Хариуцагч Д.Т нь Хадгаламж банкинд талийгаачийн өр төлбөрт 6 848  12 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч А.Ө-д ногдох хэсгийг гаруулна гэх боловч төлбөр төлөгч Л.А-гийн төлбөрт тооцогдон төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар 16 068 26  төгрөгийн төлбөрөөс төлсөн гэх 6 848  12 төгрөг хасагдсан эсэх нь тогтоогдоогүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 229-250 дугаар талд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн баримтууд авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл Л.А-гийн өмнөөс хариуцагч Д.Т өр төлбөр төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

3. Хариуцагч А.А-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч А.А-д нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч, Л.А-гийн төрсөн хүүхэд болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 15, 66,  0 дугаар тал дах баримтаар тогтоогдсон бөгөөд А.Анандыг 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч, Л.А-гийн хууль ёсны өвлөгч болохыг А.Ө ийн хууль ёсны төлөөлөгч Х.А хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

4. Гуравдагч этгээд Д.О-ын бие даасан шаардлагын тухайд

Хэргийн 1 дүгээр хавтасны 135-140 тал дах баримтаар Н.Энхсайхан, Д.Т нарын дундаас 1985 оны   дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Оргил төрсөн, Н.Энхсайхан, Д.Т нар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, 1993 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Д.Т нь Л.Алтанцогтой гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах болсноор хүү Э.Оргилыг 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Л.А нь үрчлэн авч эцгийн нэрийг сольж, Г.Алтанцогоор овоглосон, А.Оргил нь өөрийн овгоо өөрчилж өвөг эцэг Ц.Дэлэгээр овоглох хүсэлт гаргасан, уг хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 2 -ны өдрийн 140 дугаар захирамжаар “...15 дугаар хорооны иргэн 1985-0 -16-нд төрсөн Алтанцогийн Оргилыг Цэнжавын Дэлэгээр,” өөрчилсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.

Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр тал дах баримтаар Д.О нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны   тоот 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нь овгоо өөрчилсөн харин үрчлэлт хүчингүй болгоогүй байхад анхан шатны шүүх Д.О-ыг Л.А-гийн хууль ёсны өвлөгч болохгүй гэж шийдвэрлэсэнд Д.О давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр нэрлэн заасан хугацаандаа гараагүй, нэг жилийн дараа гаргасан гэх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулиар тогтоосон хугацаа, журмыг зөрчсөн зөрчил мөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Харин уг алдааг дахин гаргахгүй байхыг тухайн шүүх, шүүгчид энэхүү магадлалаар анхааруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16  дугаар зүйлийн     16 .1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны   дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 192 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 2 дугаар зүйлийн 1 2.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 1 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 16  дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.  дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,   хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ