Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00953

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Б суманд 000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тус сумын Сангийн далай багийн нутаг Хөх сайтын улаан хад гэх газар оршин суух Тайж овогт Дгийн Б/РГ-000/-н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б сумын сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгсөөд Дорнод аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургуульд сураад 1980 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн ахмадын улсын асрамжийн газарт 1980 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээлгэхээр шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Б сумын Бүрэнхаанд байрлах Улсын асрамжийн газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дизельчнээр, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Б сумын Бүрэнхаанд байрлах Улсын асрамжийн газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дизельчнээр, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг түүвэрлэн авсан цалин хөлсний тодорхойлолт,

Нэхэмжлэгч Д.Бд Хөвсгөл аймгийн Улсын асрамжийн газраас 1980 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр №296133 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ....Д.Бнь 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс өдрийн 36 дугаар тушаалаар дизельчнээр ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 42 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.... гэх тодорхойлолт,

Гэрч Г.Дийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....Д.Бнь 1980 оны намраас Хөвсгөл аймгийн Б сумын Бүрэнхааны улсын асрамжийн газарт тракторын жолоочоор 1994 оныг дуустал тракторын жолоочоороо ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Дын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....Д.Бнь Хөвсгөл аймгийн Бүрэнхааны улсын асрамжийн газарт 1980 оноос тракторын жолоочоор 1990 онд трактороо хувьдаа аваад гарч байсан юм.... гэх мэдүүлэг, 1985, 1986, 1987, 1989 онуудын Баярын бичигүүд, 1988 оны Сайшаалын үнэмлэх, тракторын жолоочийн анхаарууулах талон, үнэмлэх, 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нээж олгосон №721159 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1986 оны социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ, ажлын газрын 1990 оны пропуск зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10/422 дугаартай ....бүрэнхаан дахь асрамжийн газрын 1980 оны тушаалд Д.Бг томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолтоор хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Дгийн Б/РГ-000/-г Хөвсгөл аймгийн Б сумын Бүрэнхаанд байрлах Улсын асрамжийн газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дизельчнээр, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ