| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00762/И |
| Дугаар | 155/ШШ2016/00851 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00851
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн
нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** чөлөө С плазад байрлах, С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн А сумын Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 3 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, О.М д холбогдох
Гар утасны төлбөрийн үлдэгдэл 40.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 44.000 /дөчин дөрвөн мянга/ / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/0896/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 160.000 төгрөгний үнэтэй Uno dual 1 ширхэг, урьдчилгаа 40.000 төгрөг төлж авч үлдэгдэл 120.000 төгрөгийг 6 сар төлөхөөр тохирсон, зээлээр авсан. О.М нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 120.000 төгрөгийг төлөөгүй байна. О.М д төлбөрөө төлөхийг сануулж, тооцоо нийлж мэдэгдэл өгч байсан болно. Иймд О.М гээс төлбөрийн үлдэгдэл 40.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 44.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат шүүхэд гаргасан
тайлбартаа: Хариуцагч О.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь О.М д холбогдуулан гар утасны төлбөрийн үлдэгдэл 40.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 44.000 /дөчин дөрвөн мянга/ / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М нэхэмжлэлийн шаардлага болох 44.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.М гээс улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар гар утасны төлбөрийн үлдэгдэл 40.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 44.000 /дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М биелүүлэн, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4*** тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.М гээс улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА