| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00762/И |
| Дугаар | 155/ШШ2016/00852 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00852
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 6 дугаар багийн 18-11 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, Ц.Д гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б.Б Т сумын 5 дугаар багт оршин суух, Р*** дугаар регистртэй, Б.Б /утас 95***/-д холбогдох
Барааны үнэ 963.300 төгрөг, нэмэгдэл зардал 120.000 төгрөг, нийт 1.083.300 /нэг сая наян гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2016/00880/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М сумын Хүнсний барааны захад хүнсний бөөний худалдаа худалдан борлуулдаг Ц.Д би Б.Б Т суманд оршин суудаг, Б.Б өд түүний хүсэлтийн дагуу 963.300 төгрөгний хүнсний барааг зээлээр 2014 оны 06 сарын 07-нд өгсөн юм. Төлж барагдуулах хугацааг 2015 оны 11 сарын 26-нд гэж тохиролцсон. Ингээд хугацаа болоод өгөхгүй болохоор нь заасан утсаар зөндөө холбогдсон, тэгэхэд өгнө, өгнө гэдэг байв. Ингээд Б.Б Т суманд өөрийн унаа машинаар мөнгөө авъя гэж очсон. Ингэхдээ 120.000 төгрөгний зардал гаргаж байсан. Одоо ингээд барааны мөнгөө өгөхгүй нь тодорхой болсон тул шүүхэд хандах шаардлага үүссэн. Иймд иргэн Б.Б өөс үл маргах журмаар барааны үнэ төлбөр болох 963.300 төгрөг, нэмэгдэл зардал 120.000 төгрөг, бүгд 1.083.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Д гийн нэхэмжилсэн барааны үнийн төлбөр болох 963.300 төгрөг, нэмэгдэл зардал 120.000 төгрөг, бүгд 1.083.300 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Б.Б өд холбогдуулан барааны үнэ 963.300 төгрөг, нэмэгдэл зардал 120.000 төгрөг, нийт 1.083.300 /нэг сая наян гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 349 төгрөг дутуу төлсөн ба түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.200 төгрөгөөс 14.751 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамж 15.274 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д барааны үнэ 963.300 төгрөг, нэмэгдэл зардал 120.000 төгрөг, нийт 1.083.300 /нэг сая наян гурван мянга гурван зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.200 төгрөгөөс 14.751 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамж 15.274 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА