Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2024/0014

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч М.Балдангомбод холбогдох “2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0720881 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч М.Балдангомбо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Нарантуяа 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын Улсын байцаагч М.Балдангомбо 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0720881 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй танилцсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гурван чоно хүнсний дэлгүүрийн эзэн Х.Нарантунгалаг үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх 02/65 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эзэн Х.Нарантунгалаг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, 0720881 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох зөрчлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч М.Балдангомбод холбогдуулан “2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0720881 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч М.Балдангомбо өөрийн үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0720881 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч М.Балдангомбод холбогдох “2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0720881 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 ШҮҮГЧ                             Ц.СУВДМАА