| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00957/И |
| Дугаар | 104/ШШ2024/00653 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2024/00653
2024 11 29 104/ШШ2024/00653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* т байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт гийн /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.500.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
Хариуцагч Д. нь , ресторандаа манай байгууллагаас 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5.52.400 төгрөгийн үнэтэй Др.Дизель, харбин шар айраг худалдаж аваад уг барааны үнээс 2.152.400 төгрөгийг төлж үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөөгүй. 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 24/14 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулан үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөөгүй 416 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 416 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 1.500.000 төгрөг, үлдэгдэл 3.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: овогтой нь , ХХК-ийн захирал, манай байгууллагын харилцагч. Уг , ХХК нь тэрэлжийн гүүрний ойролцоо Тэрэлж гээд хүнсний дэлгүүр, ресторан ажиллуулдаг. Тухайн дэлгүүр ресторандаа 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагаас 5.152.400 төгрөгийн үнийн дүнтэй шар айраг, бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 2.152.400 төгрөгийг хасуулж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй. Гэрээнд заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Гэрээнд заасны дагуу алданги тооцохоор 416 хоног хэтэрсэн байсан. Хоногийн 0.5 хувиар алдангийг бодоход 208 хувь буюу 6.240.000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувь буюу 1.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөнгөн дүнгээр тооцвол нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаруулж өгнө үү гэж шаардаж байна. Өмнө хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Эрэн сурвалжлуулж байсан бөгөөд олсон хаягаараа Налайх дүүргийн шүүхэд хандаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5.52.400 төгрөгийн үнэтэй Др.Дизель, харбин шар айраг худалдаж аваад уг барааны үнээс 2.152.400 төгрөгийг төлж үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөөгүй. 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 24/14 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулан үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл төлөөгүй 416 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 416 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 1.500.000 төгрөг, үлдэгдэл 3.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Д. нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2023.06.29-ний өдөр Д. нь ******* ХХК-аас өөрийн , ресторандаа 5.152.400 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан аваад барааны үнээс 2.152.400 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөөгүй 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулж уг төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.
4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т төлбөр төлөгч нь төлбөрийг тохирцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул байна.
6.1. Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдсон тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт гийн ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.150 /наян найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 88.150 /наян найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ