Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00860

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00860

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ж суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн төвд оршин суух Б.Д /Р***/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ж сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд илгээлтээр Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сараас эхлэн туслах ажилтнаар ажиллаж байгаад 1988 оны 5 дугаар сараас эхлэн туулай маллагчаар 1989 оны 11 дүгээр сарыг дустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туулай маллагчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Б.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туулай маллагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн цалингийн лавлагаа,

Хүсэлт гаргагч Б.Д -д 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч В.Б ийн: ....Б.Д нь Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1982 оны зунаас 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч нормчноор ажиллаж 1989 оныг дуустал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч М.С ын: ....Б.Д нь Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны зунаас 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч туслах ажилтнаар ажиллаж 1989 оныг дуустал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д /Р***/-ыг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туулай маллагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ