| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00963/И |
| Дугаар | 155/ШШ2016/00954 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг Э гэх газарт оршин суух Гэзэгт овогт Мын Г /РФ-000/-гийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр ыг хүссэн иргэний хэргийг .
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч М.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх бага байхад намайг хөгшин аав дээрээ өгсөн ба хожим сүүлд надад иргэний үнэмлэх авахдаа залуу аав М гэдэг овгоор авсан байдаг ба харин хөгшин аав Гаар овоглож хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах зэрэг нь хөгшин аав Гаар овогтой бичиг баримтын зөрчилтэй байгаа учраас миний өндөр насны тэтгэвэр маань одоо зогсчихсон байгаа болно.
Иймд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Тариалангийн Сангийн аж ахуйгаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн, 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цэргийн хэлтсээс нээж олгосон 00 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Г нь цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Тариалангийн Сангийн аж ахуйгаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн, 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цэргийн хэлтсээс нээж олгосон №00 дугаартай цэргийн батлахад Гын Г гэж бичигдсэн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Мын Г мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгч Гэзэгт овогт Мын Г /РФ-000/ регистрийн дугаартай 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр олгосон иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий улсын бүртгэлийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 115/001747 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2010 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 02/1121 дугаартай архивын лавлагаа,
1977 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А№26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Гэрч М.Бгийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ....бидний аавыг М, ээжийг маань П гэж хүн байсан. Ээжийн маань аав нь Г гэж хүн байсан. Миний ах Г нь төрсөн цагаасаа хойш хөгшин аав, хөгшин ээж 2 дээрээ өссөн. Тийм болохоор цэрэгт явахад нь болон нэгдэлд ажиллаж хөдөлмөрийн дэвтэр авч байх үедээ Гын Г гэж бичиг баримт авсан байсан байх. Тэр үед л тэгж бичиг баримт авч байснаас үрчилж авсан асуудал бол байгаагүй байх.... гэх мэдүүлэг,
Гэрч М.Тгийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ....Ггийн аав нь М гэж хүн байсан. Ээж нь Гын П гэж хүн байсан юм. Пагмын аав Г нь өргөмөл ганц охиноосоо төрсөн хүүгээ эрхлүүлээд өөр дээрээ байлгаж, том болтол нь хамт амьдардаг байсан юм. Өвөө, эмээ нь өөр дээрээ өсгөж байхдаа бичиг баримтыг нь өвөө нь өөрөөрөө овоглож авсан байх. Тэр үедээ цэрэгт явахад нь болон нэгдэлд ажил хийж байх үед нь хөдөлмөрийн дэвтэр нээхдээ хөгшин аав Гын Г гэж бичих баримт авсан байсан байх.... гэх мэдүүлэг, 1980 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон /хуучин улаан/ паспортны хуулбар, №000 дугаартай жолоочийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсун хуулбар, Улсын бүртгэл статистикийн хэлтсийн төрсний бүртгэлийн лавлагаанууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймаг, Тариалангийн Сангийн аж ахуйгаас Г овогтой Гд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн, Хөвсгөл аймаг, АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс Г овогтой Гд 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон №00 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Гэзэгт овогт Мын Г /РФ-000/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ