| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01286/И |
| Дугаар | 155/ШШ2024/01187 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/01187
| 2024 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/01187 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: АК ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: С-ын Ө-т холбогдох,
Үндсэн зээл 927,052 төгрөг, үндсэн хүү 783,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,087 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,803,476 (нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/01286/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 7102234885 тоот цахим зээлийн гэрээг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Зээлийн гэрээний дагуу буцаан үндсэн зээл 182,948 төгрөг, хүү 141,372 төгрөг, нийт 324,320 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүрэг 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102234885 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,798,476 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,803,476 төгрөгийг хариуцагч С-ын Ө-аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)
2. Хариуцагч С.Ө- шүүхэд гаргасан тайлбартаа: Би АК ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би гар утсаараа цахим зээл авсан нь үнэн бөгөөд гар утсаа хаяад, зээлийн апп руугаа нэвтэрч орж чадахгүй болоод тэр чигт нь зээлийн төлбөрөө төлөөгүй.
Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 927,052 төгрөг, хүү 783,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,087 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,803,476 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 25 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь хариуцагч С.Ө-т холбогдуулан үндсэн зээл 927,052 төгрөг, үндсэн хүү 783,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,087 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,803,476 (нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ө- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 927,052 төгрөг, хүү 783,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,087 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,803,476 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,808 төгрөгийн тал хувь болох 21,904 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 21,904 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 927,052 төгрөг, үндсэн хүү 783,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,087 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,803,476 (нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч С.Ө- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,808 төгрөгөөс 21,904 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 21,904 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч АК ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА