Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01186

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01186

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: СЛ газар ХХК-ийн,

Хариуцагч:  А-ийн А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 793,272.08 төгрөг, зээлийн хүү 342,401.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,094.94 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 1,183,068.8 (нэг сая нэг зуун наян гурван мянга жаран найм) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/01226/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч СЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 1,590,800 төгрөг, зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023.02.01. Манай СЛ газар ХХК нь иргэн А-ийн А-тай 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22-2939 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 320 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн А-ийн А-гаас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 793,272.08 төгрөг, зээлийн хүү 342,401.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,094.94 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 1,183,068.8 (нэг сая нэг зуун наян гурван мянга жаран найман төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь)

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.А- нь 300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 883,068.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь)

3. Хариуцагч А.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Би СЛ газраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нийт 1,183,068.8 төгрөг нэхэмжилсэн байна. Би 2024 оны 10 дугаар сарын 31-нд 300,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 883,068.8 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 21-22 дахь)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СЛ газар ХХК нь хариуцагч А.А-д холбогдуулан үндсэн зээл 793,272.08 төгрөг, зээлийн хүү 342,401.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,094.94 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 1,183,068.8 (нэг сая нэг зуун наян гурван мянга жаран найм) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...300,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 883,068.8 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С- ...А.А- нь 300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 883,068.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг төлж, үлдэх 883,068.8 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,000 төгрөгийн тал хувь болох 16,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 16,500 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч СЛ газар ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 793,272.08 төгрөг, зээлийн хүү 342,401.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,094.94 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 1,183,068.8 (нэг сая нэг зуун наян гурван мянга жаран найм) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.А- 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 883,068.8 (найман зуун наян гурван мянга жаран найм) төгрөг (найм) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,000 төгрөгөөс 16,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 16,500 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч СЛ газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА