| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00775/И |
| Дугаар | 155/ШШ2016/00956 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00956
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Ж сумын 0 дүгээр багт оршин суух Сгийн Э /РЕ-000/-д холбогдох
Мал хамгаалах сангийн зээл 255.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э нь МУ-ын ЗГ-ын 197 дугаар тогтоолоор мал хамгаалах сангаас малжуулах төслөөр 2012 онд 850.000 төгрөгийн үнэ бүхий үнээ 2, эм хонь 10-ыг тус тус авсан бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн 2013 онд 340.000 төгрөг, 2014 онд 255.000 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээнд заасан байгаа боловч гэрээнд заасан эргэн төлөх хугацаандаа 595.000 төгрөгийг тушаасан, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үлдэгдэл 255.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С овогтой Э нь малжуулах сангаас авсан зээлийг үлдэгдлийг нөхөн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 255.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо төлбөр тооцоо байхгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын дарга нь хариуцагч С.ЭрдЭээс малжуулах төслийн зээл 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....255.0000 төгрөгийг төлж барагдуулсан.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газар ба төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин малжуулах сангийн зээл 255.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 8.300 төгрөгний 50 хувь болох 4.150 төгрөгийг хариуцагч С.Эээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын нэхэмжлэлийн шаардлага малжуулах төслийн зээл 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг хариуцагч С.Э биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 үгээр 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч С.Ээээс улсын тэмдэгтийн хураамжинд 4.150 /дөрвөн мянга нэг зуун тав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ