Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

1.1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй шүүх хуралдааныг хийв.

 

1.2. Шүүх хуралдаанд:

        Прокурор Д.С

               шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Э

                нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

1.3. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 20 оны  дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.4. Монгол Улсын иргэн, 19 онд төрсөн,  настай,*******,*******,*******,*******,, СБ аймгийн .. сумын .. дүгээр баг .............тоотод оршин суух, урьд нь СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 20 оны  дугаар сарын -ний өдөр төлсөн, тус шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлэн нээлттэй хорих ангид эдэлж байгаад ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоогдсон А овгийн Б.Б,

1.5. Шүүгдэгч  Б.Б нь 20 оны  дугаар сарын -ны өдөр, 20 оны  дугаар -ны өдөр, 20 оны  дугаар сард, 20 оны  дүгээр сарын -ээс -нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох гэрлэлт нь цуцлагдсан эхнэр Т.А-ийн биед байнга халдан цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Мөн 20 оны  дүгээр сарын -ээс -нд шилжих шөнө Т.А-ийн биед халдан цохиж зодон,,,,,,, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

1.6. Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

1.7. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбаясгаланд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 8 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

1.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулаагүй, түүнчлэн тогтоолд торгох ялыг 8 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсэн атлаа хорих ялыг эдлэх хугацаандаа төлөх, эсхүл ялаа эдэлж дууссаны дараа төлөх эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах бол ..... мөнгөн төлбөр... барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан байхад шүүх “... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх тогтоолдоо эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон. Шүүгдэгч Б.Б өмнө нь гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан боловч цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүйн улмаас тэрээр дахин гэмт хэрэг үйлдсэн. Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах, түүнд ажил хөдөлмөр эрхлэх, хүүгээ асарч тэтгэх боломж олгох үүднээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т заасан хязгаарлалтыг тогтоох боломжтой байсан боловч шүүх хорих ял оногдуулснаар эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

1.9. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

1.10.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

1.11. Прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2.1. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн гомдлын дагуу шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчих, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус арга, хэрэгсэл ашиглан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх,  хэргийн оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй учир прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг дэх нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох гэрлэлт нь цуцлагдсан эхнэр Т.А-ийн бие махбодод 20 оны ................. дүгээр сард халдан байнга зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 20 оны  дүгээр сарын -ээс -нд шилжих шөнө Т.А-г цохиж,,,,,, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

2.3.1. Хохирогч Т.А-ийн:  “ ... 2022 оны 03 дугаар сарын 28-нд гэртээ хүүд гутал авч өгсөнгүй гэж хөл рүү өшиглөсөн. 20 оны  дугаар сарын -нд утсаа авсангүй гэх шалтгаанаар өшиглөж, алгадсан. 20 оны  дугаар сарын дундуур гэртээ унтаж байхад орж ирээд агсам тавьж, хэл амаар доромжлоод цохиж зодсон. 20 оны  дүгээр сарын -ээс -нд шилжих шөнө гэртээ ээж, хүүгийнхээ хамт унтаж байхад гэрийн хаалга, цонх хүчтэй балбахаар хаалгыг тайлж өгөхөд Б.Б бага зэргийн халамцуу орж ирээд хүүгийн хажуугаар хэвтэхээр нь орноос татаж босгоход гутал аваад над руу шидэж зүүн мөрийг  оносон. Уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдаж Б.Б нь миний үснээс зулгааж хөл рүү удаа дараа өшиглөсөн. Дараа нь хүүгээ дагуулаад өөрийнх гэрт очиход  дахин маргалдан өшиглөж, алгадсан. Гол асуудал нь Б.Б нь намайг буцаад надтай нийл, мөн өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг. 20 оны  дүгээр сарын -ний орой Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын үүдэнд Б.Б нь “ би чамайг ална, огт зодоогүй гэж мэдүүлэг өг” гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталснаас гадна  хэл амаар их доромжилсон. Тэгэхэд Б.Б нь хүний машинаас намайг чирч буулгаж, нэг удаа цохиж хүчээр өөрийнхөө машинд суулгаад тус цагдаагийн газрын урд талаас хөдөө гарч дарамталсан” гэх /хх-28-36х/,

2.3.2. Гэрч Р.С-ийн: “...20 оны  дүгээр сарын -ээс -нд шилжих шөнийн 00 цагийн үед Б.Б согтуу гэрт орж ирээд хүү Б.У-ын хөнжлийг татаж сэрээхэд Адъяа уурлаж, Б.Б “чамд хамаагүй” гэж хэлээд гутал аваад шидэхэд охины зүүн мөр рүү оносон. Тэгэхээр би босоод “боль” гэхэд  миний үгэнд орохгүй байсан. Б.Б нь охин Т.А-ийн үснээс зулгааж гуя, өгзөг, рүү удаа дараа өшиглөсөн гэх /хх-41-42х/ мэдүүлгүүд болон яллагдагч Б.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг,

2.3.3. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Чимэд-Очирын 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дугаартай “Т.А-ийн биед зүүн гуя,,,,, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдож, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-68-69х/,

2.3.4. Аюулын дунд зэргийн үнэлгээний тэмдэглэл, холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас, ярилцлагын тэмдэглэл, хохирогч Т.А-ийн  зурвас бичиж, мөрдөгчөөс тусламж гуйсан талаарх тэмдэглэл, Б.Б, хохирогч Т.А нарын хоорондоо харилцсан мессеж, чат /хх-7-11, 17-18, 20-24х/ зэрэг болно.

2.4. Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Т.А байнга зодож дарамтлах, хэл амаар доромжлох зэрэг гэр бүлийн хүчирхийллийн арга хэрэглэж байгаагаа  хууль бус буюу гэмт хэргийн шинжтэй болохыг мэдэж ухамсарласан атлаа  хүсч үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

   2.5 Шүүгдэгч Б.Б нь Т.А-тай гэр бүл болж, дундаас нь  нэг хүүхэд гарсан бөгөөд өөрийнхөө муу зуршилдаа дүгнэлт хийхгүй,  хань ижлээ хайрлаж хүндэтгэхгүй, эхнэрээ өөрийн санасан хүсэл зоригийн дагуу эрхшээлдээ байлгах, хууль эрх зүйн мэдлэг ухамсар дутмаг, ёс суртахуунгүй байдал зэргээс гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болов.

        2.6 Шүүгдэгч нь хохирогчийг хэл амаар доромжлох, хардаж сэрдэх, мөрдөж мөшгөх, хүч хэрэглэн машиндаа суулган хөдөө авч гаран цагдаад зодоогүй гэсэн мэдүүлэг өгөхийг шаардаж айлган сүрдүүлэх, байнгын хэрүүл маргаан үүсгэх, агсам тавих зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт учруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар цонх, хаалгыг нь нүдэн гэрт нь орж, хохирогч болон ойр дотны хүмүүсийн унтаж хэвтүүлэхгүй, амгалан тайван байдлыг алдагдуулах, “хүүд гутал авч өгсөнгүй, утсаа авсангүй” гэх зэрэг үл ялих зүйлээр  шалтаглаж бие махбодь руу нь гутал шидэх, алгадах,  зодож цохих, өшиглөх зэрэг хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

           2.7  Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж байж, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдана.

      2.8. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Б.Б-д Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж тусад нь эдлүүлэхээр, энэ хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хорих ял оногдуулан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь  үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,    хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байх тухай шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

2.9 Анхан шатны шүүхээс  шүүгдэгчийн энэ хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөв хэрэглэсэн байна.

2.10 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн “Хорих ялыг зорчих эрхийг  хязгаарлах ялаар өөрчилж өгөх тухай” давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.БААТАРСҮХ

 

                  ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                    Ж.ДОЛГОРМАА