Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01165

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01165

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б-ийн М-,

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2024/01132/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М- нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1969 онд Д-ийн том хүү болон мэндэлсэн. 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Угтаал дахь ТМС-д элсэн суралцаж, трактор комбайнч мэргэжлээр 1987 онд төгссөн. Тэгээд Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1987 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл буюу цэргийн албанд татагдан явах хүртлээ ажиллаж байсан. Миний ээж Б-ий, аав Д- нар гэрлэлтээ батлуулаагүй учир намайг ээжийн нэрээр овоглож, төрсний гэрчилгээ авсан байдаг. Ээж Б-ий нь өмнө гэр бүлтэй, 2 хүүхэдтэй байсан бөгөөд 1979 онд нас барсан. Тэгээд манай аав Д- нь 2 дагавар хүүхэдтэй Л гэдэг хүнтэй гэр бүл болж, дундаасаа 7 хүүхэд төрүүлсэн. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх хоёроос бусад бичиг баримт аав Д-ээр овоглосон бүртгэлтэй. Би 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд явахдаа Д-ийн М- нэрээр татагдаж, Улаанбаатар хотын Ардын армийн 011 дүгээр ангид 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээгдүүлсэн бөгөөд Батлан хамгаалахын төв архиваас ирсэн цэргийн алба хаасан лавлагаа маань аав Д-ээр овоглож буюу Д-ийн М- гэж бичигдсэн тул цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.

Иймд Б-ийн М- намайг Ардын армийн 011 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Д-ийн М- нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өнгө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Б.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан Ж.Д-, Ж.Л нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-3, 4, 49, 24, 49 дэхь тал)

3. Шүүхээс: дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.М-ийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн эсэх бүртгэл, Б.М-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1988 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын архивын хуулбар, Ж.Д-, Б.Л нарын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А), ХААТР-21 (Б) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд, Н.Б-ийн нас барсны бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагааг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д-, Г.Хасгаа нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 8, 11-15, 9, 16-18, 25, 27-34, 35-36, 37-45 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.М- нь хугацаат цэргийн алба хаахдаа эцэг Ж.Д-ээр овоглон бүртгүүлсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.

4. Нэхэмжлэгч Б.М- төрсөн эх Нгийн Б-ийгаар овоглон төрсний болон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд тэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлгүй, түүний эх Нгийн Б-ий нас барсан бөгөөд түүний нас барсны бүртгэл бүртгэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: рм**************, иргэний бүртгэлийн дугаар: 674074451947, овог: Бэсүд, эцэг (эх)-ийн нэр: Б-ий, өөрийн нэр: М-, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1969-03-18, төрсөн газар:-, бүртгэсэн газар: Хөвсгөл Түнэл, бүртгэлийн дугаар: 44, бүртгэсэн он сар өдөр: 1969-05-14, ...эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: Н, өөрийн нэр: Б-ий гэх бичилтэй CVL2467010001007418 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 12 дахь тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нарийн бичгийн дарга бүртгэсэн Хүүхдийн овог: Б-ий, нэр: М-, эрэгтэй, 1969 он 03 сар 18-нд Хар ус газар төрснийг 1969 оны 05 сарын 14-ний өдөр Түнэл сум хорооны №44-рт бүртгэв. Эхийн: овог: Н, нэр: Б-ий гэх бичилттэй төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 49 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РМ**************...5. Овог: Б-ий, 6. Нэр: М-...17. Эцэг эх, эхнэр (нөхөр) 16 хүртэлх насны хүүхэд: эцэг: -, эх: Н Б-ий нас барсан...бүртгэгчийн нэр: Н.Дамдиндорж, он сар өдөр: 1991-10-26 гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Б-ийн М-, төрсөн он сар өдөр: 1969-03-18...11. 1985 оны 09 сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг Ц.С анги... гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хавтаст хэргийн 13-15 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэн Н.Б-ийн нас барсны бүртгэлийг иргэний баримтын архиваас Хөвсгөл аймгийн Мөрөн, Түнэл сумын 1975-1984 он хүртэл шүүж үзэхэд нас барсны бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/1412 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 36 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Б.М- /рм**************/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 90/1259 дугаар албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 11 дэхь тал)

5. Нэхэмжлэгч Б.М-ийн эцэг Ж.Д- нь Ж.Лтай 1984 онд гэрлэж, тэрээр тэдэнтэй хамт амьдарч байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан Нөхрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг (эх)-ийн нэр: Ж-, өөрийн нэр: Д-. Эхнэрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг (эх)-ийн нэр: Ж, өөрийн нэр: Л гэх бичилттэй CVL2467010001008095 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 24 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РМ***********...5. Овог: Б- 6. Нэр: Л...17. Эцэг эх, эхнэр (нөхөр) 16 хүртэлх насны хүүхэд: ...эхнэр нөхөр: Ж-гийн Д-...бүртгэгчийн нэр: Пүрэвсүрэн, он сар өдөр: 1988-09-18 гэх бичилттэй, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...5. РД: РМ***********...6. Овог: Хадны, 7. Эцэг (эх)-ийн нэр: Б- 8. Нэр: Л... 18. Эхнэр (нөхөр) 16 хүртэлх насны хүүхдүүд: Нөхөр Ж- Д- РМ********* ... гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РМ*********...5. Овог: Ж-, 6. Нэр: Д-...17. Эцэг эх, эхнэр (нөхөр) 16 хүртэлх насны хүүхэд: ...эхнэр (нөхөр): Б-ын Л ***********...бүртгэгчийн нэр: Пүрэвсүрэн, он сар өдөр: 1988-09-18 гэх бичилттэй, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...5. РД: РМ*********...6. Овог: Хонин онход, 7. Эцэг (эх)-ийн нэр: Ж-, 8. Нэр: Д- ...18. Эхнэр (нөхөр) 16 хүртэлх насны хүүхдүүд: эхнэр Б- Л РМ***********... гэх бичилттэй архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 28-30,32-34 дэхь тал)

Гэрч Г.Х-гийн ...М-ийн аавыг нь Д- гэж хүн байсан. Д- нь нэгдэлд мал малладаг, агентаар ажилладаг хүн байсан. Ээжийг нь Л гэдэг байсан. Л нь нэгдэлд фермийн саальчин байсан. Гэхдээ М-ийн төрсөн ээж нь Л биш юм. Миний санаж байгаагаар Б-ий гэдэг ээжтэй байсан. Тэгээд ээж нь нас бараад Д- гуай сүүлд Л гэж хүнтэй суусан юм. Эднийхэн чинь их олуулаа, олон ах дүү нартай. Д- гуай 2015 оны үед нас барсан, Л гуай одоо Түнэл сумын 4-р баг буюу манай багт мал маллан амьдарч байна...Би одоо Түнэл сумын 4-р багийн Засаг даргаар ажиллаж байна. Б.М- бол манай багийн малчин өрх юм. Багийн дарга нь өрхийн бүх л бүртгэлийг хөтөлдөг. Миний бүртгэлд бол Б-ийн М- гэж явдаг. Би 2004-2008 онд, тэгээд 2020 оноос 4-р багийн Засаг даргаар ажиллаж байна... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ийн ...М- нь миний төрсөн ах юм. Манай аавыг Ж-гийн Д- гэдэг, манай ээжийг Нгийн Б-ий гэдэг байсан. Ээж Б-ий нь Д- гэж хүнтэй суухаас өмнө Төмөр гэж хүнтэй суусан ба дундаас нь Б (эрэгтэй), Б (эмэгтэй) нарыг төрүүлсэн байсан. Тэгээд энэ хоёр хүн салсан. Төмөр нь өөр хүнтэй суусан. Ээж Б-ий маань нутгийн хүн Д-тэй суухаар болж, Б, Б нарыг дагуулж айл гэр болсон юм. Б, Б нар бидний эх нэгтэй ах, эгч нар юм. Б-ий, Д- нар нэг гэртээ ороод М-ийг 1969 онд төрүүлсэн. Тухайн үедээ эх Б-ийгаар овоглож бичиг баримт авсан. М-ийн дараа Д- миний бие 1971 онд төрсөн. Би бол эцэг Д-ээр овоглож бичиг баримт авсан байдаг. Миний дараа Б-ийгийн М төрсөн, надаас 3 дүү, бар жилтэй 1974 онд төрсөн, дараа нь Б-ийгийн М надаас 5 дүү, луу жилд 1976 онд төрсөн. 1979 онд ээж Б-ийг нас барах жилд эрэгтэй хүүхэд М- төрсөн. Ээж маань нас бараад 06 сартай байсан эрэгтэй хүүхэд М-ыг аав Д- маань төрсөн ах Н-даа өргүүлсэн. Одоо М, Б нар нас барсан. Аав Д- маань ээжийг нас барах үед 8 хүүхэдтэй үлдэж, 1 хүүхдээ өргүүлсэн. Ингээд 7 хүүхдийн хамт амьдарч байсан. Намайг 2 дугаар ангид байхад аав Д- маань миний хойд ээж болох Ж-вын Лтай гэр бүл болсон. Л нь охин А, хүү Б нарын хамт ирж байсан. Д-, Л нарын дундаас Д 1982 онд, Н 1984 онд, Ө 1985 онд, М  1988 онд, М  1990 онд, О 1993 онд, Н 1995 онд тус тус төрсөн. Бид эцэг, эхээс олуулаа... гэх мэдүүлэг болон түүний овог: Д-, хүүхдийн нэр: Д-, эмэгтэй, 1971 оны 11 сарын 15-нд Түнэл сум төрөх газар төрснийг 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түнэл сум хорооны 99-рт бүртгэв. Төрүүлсэн овог: Ж-, эцгийн нэр: Д-, эхийн овог: Н, нэр: Б-ий гэх бичилттэй №02135-99 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 39-42 дахь тал)

 

6. Нэхэмжлэгч Б-ийн М- Ардын армийн 011 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Д-ийн М- нэрээр хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Д-ийн М- БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Булган аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн 011 дүгээр ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 626467 дугаарын цэргийн батлахтай халагдсан. СХ-1, ХН-1407, 1534, ху-22, 18 гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08/1614 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 3, 17 дахь тал)

Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Хөвсгөл аймгаас 1988 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын Овог нэр: Д- М-, төрсөн он, сар, өдөр, нас: 1969-03-18, яс үндэс: халх, үндсэн захиргаа: Хөвсгөл аймгийн Түнэл сум, юуны гишүүн: МХЗЭ, хэдэн оноос, хаана хаана ямар ажил хийж байсан: 1987 оны 6-р сараас Баяннуур ТАА-д 1-р салааны тракторчноор ажиллаж байсан, хаана ямар сургууль курс төгссөн: 1985-1987 онд Төв аймгийн Угтаалын ТМС төгссөн, ямар мэргэжилтэй, үнэмлэхийн дугаар: тракторчин, БХТН-ийн ямар курс төгссөн: үгүй, гэрийн доторх ам бүл хэд, таны юу болох, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 13, аав Д- нас 48, групптэй, эх Л саальчин, 10 дүүгийн хамт амьдардаг, Түнэл суманд амьдардаг... бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 18 дахь тал)

Гэрч Д.Д-гийн ...Ах М- маань 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. Хамгийн том Б, Б нар Төмөр овогтой, М-, М, М нар Б-ий овогтой, бусад хүүхдүүд болохоор Д- овогтой. М- нь төрсний бүртгэлд Б-ий овогтой байдаг ч бусад бүх бичиг баримт нь Д- овгоор явж, энэ овог нэрээрээ цэргийн алба хаасан юм. 1985-1987 онд ТМС-д ч энэ овог нэрээр суралцаж төгссөн. Төгсөөд Булган аймагт ажиллаж байгаад тэгээд цэргийн албанд явж байсан. 1988 онд би 8-р анги төгсөж байсан, ах М- маань цэргийн албанд явж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Х-гийн ...Би 1988 оны 10 сард Орхон аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 011 дүгээр ангид хуваарилагдсан. Ардын армийн 011 дүгээр анги нь Улаанбаатар хот, Хужирбулан гэх газар байрлаж байсан. Одоо энэ анги байдаг эсэхийг мэдэхгүй. Тус 011 дүгээр анги нь нийт 7 роттой, 1 рот дотроо 3 салаатай, 1 салаанд 25 цэрэг байсан. Би 011 дүгээр ангийн 7-р ротын эвлэлийн үүрийн дарга байсан. 011 дүгээр анги нь дотроо засварын рот, сургууль роттой байсан. Б.М- бол засварын рот, бусад рот нь сургууль рот байсан. Б.М- манай Түнэл сумын хүн. Булган аймгийн Баяннуураас тус 011-р ангид мөн цэргийн албанд татагдан очиж 1-р ротын 1-р салаанд алба хаасан. Бид хоёр Түнэл сумын хүмүүс боловч өөр өөр газраас цэрэгт татагдаад нэг ангид алба хаасан юм. Бид 1990 оны 10 сард халагдах байсан боловч миний бие ар гэрийн гачигдал гарч, 1990 оны 08 сард хугацаанаас өмнө халагдаж ирсэн. Харин Б.М- нь 1990 оны 10 сард цэргээс халагдаад Түнэл сумандаа ирж байсан...Б.М- нь цэргийн алба хаах хугацаандаа аав Д-ээр овоглож байсан. Д-ийн М- гэж 011-р ангид 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. Бид нэг нутгийн нэг голын хүмүүс, нэг ангид цэргийн алба хаасан болохоор нэг оны цэргээ маш сайн мэдэж байна...Би өөрийн цэргийн улаан батлахаа нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгье...ангийн захирагч дэд хурандаа Орломжав, штабын дарга хошууч Дашням гэж хүмүүс байсан... гэх мэдүүлэг болон түүний ...13. Хугацаат цэргийн алба хаасан байдал: цэргийн ангийн дугаар: 011, орон тооны албан тушаал цэргийн цол: цэрэг б/ч, ангийн дансанд авсан он, сар, өдөр, тушаалын №: 1988-10-21, ангийн данснаас хассан он, сар, өдөр, тушаалын №: 1990-08-27 н/237... гэх бичилттэй №590476 дугаар цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдов. (хавтаст хэргийн 39, 42-45 дахь тал)

Мөн Хөвсгөл аймгаас 1988 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетад регистрийн дугаар, овог нэр, төрсөн он, сар, өдөр, боловсрол мэргэжил, эрхэлсэн ажил, ам бүлийн байдал, эцэг, эхийн нэр... бичигдсэн байдал нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ж.Д-ийн иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Ж-гийн Д-...12. Үүнтэй хамт ирсэн 16 хүртэлх насны хүүхэд: Д-ийн М-, төрсөн он сар өдөр: 1969.03.18, эрэгтэй эмэгтэй: хүү, 1969.05.14 Г№44...14. Хуудас бичсэн: 1981 он 02 сар 16... гэх бичилттэй тохирч байх тул түүний Д-ийн М- нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 18, 33 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.М- өөрийн хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Б-ийн М-ийн Ардын армийн 011 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Д-ийн М- нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоов.

7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Б.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Лын иргэний хаягийн хуудас №7 баримт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (Б) маягт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4, 29, 31 дэхь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бэсүд овогт Б-ийн М-ийн, Ардын армийн 011 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Д-ийн М- нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ОТГОНБЯМБА