Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01168

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01168

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Хар дархад овогт Хын Э,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2024/01181/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Хын Э нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд Хын 2 дахь хүү болж мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн сург-ийг төгсөж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл чанарын бригадад нормчин хийж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн байг-лагад ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, холбогдох тушаал, цалингийн цэс гал түймрийн улмаас устсан зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа.

Иймд Х.Э миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанарын бригадад нормчноор ажиллаж байсан 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Эы эхнэр учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Э 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1980 оны 7 дугаар сараас 1988 оны 7 дугаар сар хүртэл нормчноор ажиллаж байсан байдаг. Дунд нь цэргийн албанд явсан. Одоо Х.Э өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн, холбогдох тушаал, цалингийн цэсээ архиваас гарг-ж авах гэсэн боловч архив шатсаны улмаас тухайн баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэсэн учир шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгосон. Гэвч 1980 оноос 1982 оныг тогтоолгохгүй орхигд-сан болохоор энэ хугацааг тогтоолгохоор шүүхэд 2 дахь удаагаа Хаж байна. Х.Эы анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар тодр-ж байна. Тэрээр 1980 оны 7 дугаар сар хүртэл сург-ьд сурч, насанд хүрээгүй байсан, мөн 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааг өмнө нь шүүхээр тогтоолгосон байна.

Иймд Х.Эы Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн х-бар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6183 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн х-бар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11/947 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/292 дугаар албан бичиг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 155/ШШ2024/00138 дугаар шийдвэрийн архивын х-бар, Д.Бд олгосон итгэмжлэл зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5, 28, 35-39, 40 дэхь тал)

4. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Эы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, төрсний бүртгэлийн лавлагаа, Х-ын Э /рв*****/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архиваас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын х-бар зэрэг баримтууд гарг-ж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Оыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 9, 12-15, 18, 20-21, 16-17, 29-31 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Х.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг тодр-ан, багасгаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Х.Э төрсний бүртгэлд болон хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 (А) маягт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлд Хын Э овог нэрээр бүртгэлтэй, түүнийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад Х- Э гэж бүртгэсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Х-ын Э гэх бүртгэл байхгүй болох нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РВ*****, иргэний бүртгэлийн дугаар: ************, овог: Хар дархад, эцэг (эх)-ийн нэр: Х, нэр: Э, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1964-07-07, эцгийн: эцэг (эх)-ийн нэр: -, нэр: -, эхийн: эцэг (эх)-ийн нэр: Дашгаа, нэр: Х, бүртгэсэн газар: Хөвсгөл Баянзүрх, бүртгэлийн дугаар: 61, бүртгэсэн он сар өдөр: 1967-07-23 гэх бичилттэй CVL************* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 21 дэхь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РВ*****...5. Овог: Х, 6. Нэр: Э...бүртгэгчийн нэр: Л.Ж, он сар өдөр: 1988.09.19 гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Хын Э, төрсөн он сар өдөр: 1964-07-07...11. 1989 оны 12 сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг Ц.С анги... гэх бичилттэй архивын х-барууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хавтаст хэргийн 13-15 дахь тал)

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Х-ын Эы цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг х-барлан хүргүүлэв гэх бичилттэй 518 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын 1. Овог нэр: Х- Э. 2. Төрсөн он сар өдөр нас: 1964-7-7, ... бүртгэлд авсан: 1983-1-14 гэх бичилттэй архивын х-бар, (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Х- овогтой Э /рв*****/ гэх бүртгэл бүртгэгдээгүй байна. Х овогтой Э /рв*****/-гийн төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/1388 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 20 дахь тал)

Гэрч Н.Оы ...Намайг Баянзүрхэд байхад бол Х- гээд сург-ьд галч хийдэг жижигхэн хүн байсан. Х- гэдэг байсан юм. Яг нэр нь Х юм байна л даа. Худалдаа бэлтгэлийн ангид бол өөр Э гэж хүн байгаагүй. Х-ын Э гэж энэ Э л ажиллаж байсан. Нилээн хэдэн жил ажилласанудалдаа Худалд.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 30-31 дэхь тал)

Дээрх баримтуудыг дүгнээд Батлан хамгаалахын төв архиваас шүүхэд ирүүлсэн Х-ын Э гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын х-барыг Хын Э-д холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 17 дахь тал)

5.  Нэхэмжлэгч Х.Э Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Хын Э, төрсөн он сар өдөр: 1964-07-07...10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл аймаг Баянзүрх сумын Х.Б.А-д грушик. 11. 1989 оны 12 сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг Ц.С анги... гэх бичилттэй архивын х-бар, (хавтаст хэргийн 14 дэхь тал)

Батлан хамгаалахын төв архиваас шүүхэд ирүүлсэн Х-ын Э гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын 1. Овог нэр: Х- Э. 2. Төрсөн он сар өдөр нас: 1964-7-7, 3. Яс үндэс: Дархад...5. Үндсэн захиргаа: Хөвсгөл аймгийн Баянзүрх сум. 6. Юуны гишүүн: бус. 7. Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдээс хэдэн онд хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 1980 оноос ХБ ангид ачигч б-гагчаар. 8. Хаана ямар сург-ь, курс төгссөн: 1980 онд 8 жилийн сург-ь төгссөн...бүртгэлд авсан: 1983-1-14 гэх бичилттэй архивын х-бар, (хавтаст хэргийн 17 дахь тал)

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ...Тогтоох нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад Хын Э (РВ*****)-ны Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажилчнаар...ажиллаж байсан байдлыг тогтоосугай... гэх бичилттэй 155/ШШ2024/00138 дугаартай шийдвэрийн архивын х-бар, (хавтаст хэргийн 35-39 дэхь тал)

Гэрч Н.Оы ...Бид 1980 онд 8 дугаар анги төгсөж байсан. Би Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр орж цэвэрлэгч, үйлчлэгчээр 1980 оноос 1983 оны намар хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Х.Э Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Дарьрагчаа даргатай чанарын бригадад ажилчнаар 1980 оны зун 6, 7 сараас 1983 онд цэргийн албанд явах хүртлээ ажиллаж байсан. Тэгээд цэрэгт явсан. Би намар нь сург-ьд явах гээд 1983 оны 08 сард гарсан. Дараа нь хөдөө аж ахуйн компанид, холбооны Э нэртэй болоод холбоонд ажилладаг байсан...Тасраагүй ажиллаж байсан. 8-р анги төгсөөд л ажилласан...Манай нөгөө анги буюу 7а ангид сурдаг байсан. Бид 1980 оны 06 сард 8-р анги төгссөн. Манай үеийнхэн 1982 онд 10 дугаар анги төгсөж байсан... Би...Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр орж цэвэрлэгч, үйлчлэгчээр 1980 оноос 1983 оны намар хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 30- 31 дэхь тал)

Нэхэмжлэгч Х.Эы шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн х-ийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.Э өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Х.Эы Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6.  Нэхэмжлэгч Х.Эд холбогдох тушаал, шийдвэр, цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Х.Эд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/947 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Худалдаа бэлтгэлийн ангийн 1980-1982 оны архивын баримт шилжиж ирээгүй тул Хын Эд дээрх онуудын архивын лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 1/292 дугаар албан бичиг, гэрч Н.Оы ...Одоо Худалдаа бэлтгэлийн анги гэж байхгүй. Би Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан жилээ ор-ах гээд чадаагүй, баримт нь олдохгүй байсан. Би сүүлд Соёл нэгдэлд ажиллаж байсан жилээ ор-ж тэтгэвэрт орж байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн баримтыг олж чадаагүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 5, 28, 31 дэхь тал)

7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Тус хэргийг шийдвэрлэхэд Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6183 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн х-бар хамааралгүй, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын байр 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гал түймэрт 1992-1998, 1999-2003 оны архивын бичиг баримт шатаж, төрийн өмчид 223,336,636 төгрөгийн хохиролтой гал түймрийн хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн гэх бичилттэй тодорхойлолт ач холбогдолгүй, тус баримтад 1980-1981 оны баримт шатсан тухай тодорхойлоогүй байна. (хавтаст хэргийн 3, 4 дэхь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Хын Эы, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилц-ан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гард-снаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х-ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА