| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01197/И |
| Дугаар | 155/ШШ2024/01183 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/01183
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/01183 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн,
Хариуцагч: Ж.А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 780,297.73 (долоон зуун наян мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2024/01197/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн Ж-ны Атэй 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БЗГ22-1230 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг, шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэлх төлөөгүй байгаа бөгөөд 339 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн Жаргалсайханы Аөөс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 690,926.74 төгрөг, зээлийн хүү 68,316.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,694.54 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 780,297.73 (долоон зуун наян мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг (далан гурав) мөнгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.А нь нийт 780,297.73 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ж.Ат холбогдуулан үндсэн зээл 690,926.74 төгрөг, зээлийн хүү 68,316.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,694.54 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 780,297.73 (долоон зуун наян мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяагаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ж.А нь нийт 780,297.73 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг 781,000 төгрөг төлсөн тухай гүйлгээний баримтын хамт ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,300 төгрөгийн тал хувь болох 11,650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Аөөс улсын тэмдэгтийн хураамж 11,650 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч явцад СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 690,926.74 төгрөг, зээлийн хүү 68,316.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,694.54 төгрөг, бусад 9,300 төгрөг, нийт 780,297.73 (долоон зуун наян мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг (далан гурав) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.А биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,300 төгрөгөөс 11,650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Аөөс улсын тэмдэгтийн хураамж 11,650 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч СЛ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА