| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00641/И |
| Дугаар | 155/ШШ2016/00861 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Ж
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ч
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 онд 8-н жилийн дунд сургуулийг төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ж сумын У нэгдэлд төлчин, саальчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал х аймгийн Ж сумын У нэгдэлд төлчнөөр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Ж нь миний эхнэр ба даралт харваад ярьж чадахгүй болсон тул би өмнөөс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. х аймгийн Ж сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр тус сумын У нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд Д.Ж ыг х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Ж нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн цалин хөлсний лавлагаа,
Нэхэмжлэгч Д.Ж д х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 08-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Г.Э ын: ....Д.Ж нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр х аймгийн Ж сумын У нэгдлийн 2 дугаар бригадад хоньчин, төлчнөөр 1989 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Б гийн: ....Д.Ж нь 1981 оноос х аймгийн Ж сумын У нэгдлийн 2 дугаар бригадад төлчнөөр 1989 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ж /Р***/-ыг х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ