Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Т 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Т би 1979 онд Шинэ-Идэр сумын 10-н жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж ирээд Ж сумын Улаантуг нэгдлийн мал аж ахуйн 3 дугаар бригадад төлчин, саальчинаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн юм. Төлчин саальчинаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бригадын халуун усны үйлчлэгч, сахиул, сумын ХЗЭ-ийн хорооны хөдөлмөр хамтлагт оёдолчин гэх зэрэг ажлуудыг 1986 оны 8 дугаар сарын 30-наас 1991 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал нийт 12 жил тасралтгүй ажилласан. Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт төлчнөөр ажиллаж байсан хөдөлмөр хөлс бичигдсэн байв. Улсын хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бүрэн бичигдсэн байсан юм. Хөдөлмөрийн дэвтрүүдээ хаяж үрэгдүүлсэн олдохгүй болохоор ажилласан жилээ тооцуулж чадахгүй байгаа юм.

Иймд миний хүсэлт, 70 дугаар дансны лавлагаа, ажилд томилогдсон ба чөлөөлөгдсөн тушаалуудын хуулбар зэрэг материалуудыг үзэж 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 жил тасралтгүй ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Т нь манай эхнэр ба аваарын улмаас биеийн байдал нь сайнгүй байгаа тул би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралд оролцож байна. Д.Т нь Х аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн 10 дугаар ангийг 1979 онд төгсөөд 1980 оноос Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сар хүртэл хоньчин, 3 бригадын төвийн халуун усанд 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5-р хэсэгт сахиул, нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 2 дугаар сараас 1990 оны 1 дүгээр сар хүртэл хивс нэхэгчээр, мөн өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл хүүхдийн яслид асрагчаар, 1990 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал МХЗЭвлэлийн хорооны дэргэдэх хөдөлмөрийн хамтлагт оёдолчноор ажиллаж байснаа сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм билээ.

Иймд Д.Т ыг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хоньчин, тус нэгдлийн 3 дугаар бригадын халуун усанд 1986 оны 9 дүгээр сарын 6-наас 1987 оны 2 дугаар сарын 20-н хүртэл үйлчлэгч, нэгдлийн 5 дугаар хэсэгт 1987 оны 2 дугаар сарын 21-нээс 1988 оны 2 дугаар сарын 15-н хүртэл сахиул, нэгдлийн туслах үйлдвэрийн хивсны цехэд 1988 оны 2 дугаар сарын 16-наас 1990 оны 01 дүгээр сарын 10-н хүртэл хивс нэхэгч, тус сумын хүүхдийн яслид 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 10 дугаар сарын 01-н хүртэл асрагч, тус сумын МХЗЭ-ийн дэргэдэх хөдөлмөрийн хамтлагт 1990 оны 10 дугаар сарын 02-ноос 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Т нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хоньчин, тус нэгдлийн 3 дугаар бригадын халуун усанд 1986 оны 9 дүгээр сарын 6-наас 1987 оны 2 дугаар сарын 20-н хүртэл үйлчлэгч, нэгдлийн мал аж ахуйн 5 дугаар хэсэгт 1987 оны 2 дугаар сарын 21-нээс 1988 оны 2 дугаар сарын 15-н хүртэл сахиул, нэгдлийн туслах үйлдвэрийн хивсны цехэд 1988 оны 2 дугаар сарын 16-наас 1990 оны 01 дүгээр сарын 10-н хүртэл хивс нэхэгч, тус сумын хүүхдийн яслид 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 10 дугаар сарын 01-н хүртэл асрагч, тус сумын МХЗЭ-ийн дэргэдэх хөдөлмөрийн хамтлагт 1990 оны 10 дугаар сарын 02-ноос 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Д.Т д Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 08-ны, 1986 оны №221197 дугаартай нээж олгосон тус тус Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газраас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа,

Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын ....Д.Т ыг 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50-р тушаалаар 3 дугаар бригадад халуун усны үйлчлэгчээр томилон ажиллуулав.... гэх, ..ҿ 1987 02 19- 9- 1987 02 20- 뺺. г, ..ҿ 1987 02 20- - 5 . г, .ҿ 1988 5 23- 21- 1988 02 15- 뺺. г, ..ҿ 1988 02 15- ⅔ ууд,

պ 1990 02 07- 11 ..ҿ 1990 01 10- 뺺. , .1990 10 01- 11 .ҿы 1990 10 01- - . г, .1991 12 30- 19 .ҿ 1991 12 30- ий 뺺. г ууд,

.Һ ..ҿ 1980 պ , . 1986 . 俿,

. .Д.Т нь 1980 онд анх Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдэлд 3 дугаар бригадад хоньчинь төлчин, хивсчин, цайны газарт тогооч, үйлчлэгч гэх мэт ажлуудыг 1992 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Болдуу овогт Д.Т /Р***/-ыг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хоньчин, тус нэгдлийн 3 дугаар бригадын халуун усанд 1986 оны 9 дүгээр сарын 6-наас 1987 оны 2 дугаар сарын 20-н хүртэл үйлчлэгч, нэгдлийн мал аж ахуйн 5 дугаар хэсэгт 1987 оны 2 дугаар сарын 21-нээс 1988 оны 2 дугаар сарын 15-н хүртэл сахиул, нэгдлийн туслах үйлдвэрийн хивсны цехэд 1988 оны 2 дугаар сарын 16-наас 1990 оны 01 дүгээр сарын 10-н хүртэл хивс нэхэгч, тус сумын хүүхдийн яслид 1990 оны 1 дүгээр сарын 11-нээс 1990 оны 10 дугаар сарын 01-н хүртэл асрагч, тус сумын МХЗЭ-ийн дэргэдэх хөдөлмөрийн хамтлагт 1990 оны 10 дугаар сарын 02-ноос 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ