Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/04206

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 01

181/ШШ2024/04206

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..У дүүрэг **** дүгээр хороо, **** гудамж, ***-р байрны **** тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Б.Д.М / /рд:М*********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Их тойруу гудамж, 10а байрны *** тоот хаягт оршин суух, Б.С /рд:ЧО*******/-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Бүгд Найрамдах Солонгос Улс, Өмнөд *** муж, Күрэ-гүн, Күрэ-ыб Полгэ-Ри ** тоот хаягт оршин суух, Ч.Д.Х /CHOI DOHUN/,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.С болон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн ***-р хороо, **** гудамж 8 хаягт байршилтай авто зогсоол 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн,

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-202 тоот 242 мкв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Б.Д.М-д даалгах бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Д.Х-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

/нэхэмжлэгчээс З.Данзанд 2024.10.21-ний өдөр олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй тул түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Д.М нь хариуцагч Б.С-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №160825 тоот Зээлийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Б.С180,000,000 төгрөгийг зээлдэгч БНСУ-ын иргэн Л.С.Ж, Б.Д.М нарт зээлдүүлэх, зээлдэгч нар тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Зээлийн гэрээний дагуу Б.Снь Л.С.Ж, Б.Д.М нарт 180,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч шилжүүлэг огт хийгдээгүй. Мөн Л.С.Ж, Б.Д.М нар зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч Б.Саранчимэгээс Л.С.Ж, Б.Д.М нарт мөнгө шилжүүлээгүй тул эргэн төлөлт огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл Б.Сболон Л.С.Ж, Б.Д.М нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг /№160825/ хэлбэрийн шаардлага ханган байгуулж, улмаар тус гэрээнд үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээг /№5515/ байгуулсан боловч талууд зээлийн гэрээний дагуу бодит байдал дээр огт мөнгө өгсөн, авсан зүйлгүй болно. Ийнхүү Б.Снь уг зээлийн гэрээний дагуу Б.Д.М, Л.С.Ж нарт мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг буцаан шаардаагүй өнөөдрийг хүрсэн.

Нэгэнт зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй тул зээлдэгч Б.Д.М нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр хариуцагчид удаа дараа хандсан. Гэвч Б.Снь Б.Д.М-ий ажилладаг байсан С групп ХХК-тай өр төлбөрийн асуудлаар шалтаглан өнөөдрийг хүртэл орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд болон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоот, 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Б.Д.М нь 2021.07.30-ны өдөр итгэмжлэл олгож, Монгол улсын нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн албан бичигт Нотариатын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон гадаадын иргэн Монгол улсад итгэмжлэл гэрчлүүлэх тохиолдолд энэ нь Монгол хэл дээр үйлдэгдсэн байхаар тайлбарласан тул Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Б.Д.Мы олгосон итгэмжлэл нь Монгол хэл дээр үйлдэгдэж, түүнийг нотариатаар гэрчлүүлж, итгэмжлэлийн Солонгос хувийг албан ёсны баталгаат орчуулгын төв болох Элит Өргөө Констракшн орчуулгын товчоогоор орчуулж баталгаажуулсан тул итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан болно.

Л.С.Жгийн тухайд: 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №160825 тоот Зээлийн гэрээнд зээлдэгчээр Б.Д.Моос гадна Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л.С.Ж нар гарын үсэг зурсан бөгөөд Л.С.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгост нойр булчирхайн хорт хавдараар нас барсан. Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь Л.С.Жгийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй болно гэжээ.

1.1.Нэхэмжлэгч Б.Д.М нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ /Монгол, Солонгос хэл дээр/: Б.Сболон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан 2016.08.25-ны өдрийн Зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016.09.28-ны өдрийн Барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоот, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоол, 242 м.кв 5 өрөө орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар ихэсгэж байна. Үүнд:

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Б.Д.М нь Б.Саранчимэгээс, 2016.08.25-ны өдөр Б.Сболон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн байгуулсан 2016.09.28-ны өдрийн Барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, 000507547 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоотын 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хэргийн материалд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2 төрлийн итгэмжлэл өгсөн байдаг. Нэг нь зээлийн гэрээ байгуулах, нөгөөх нь худалдах худалдан авах гэрээ байгуулах гэсэн хоёр төрлийн итгэмжлэл хийгдсэн. Энэ итгэмжлэлийг Ч.Д.Х-ээс Л.С.Ж-д олгосон байдаг. Энэ хоёр хүн С групп ХХК-ийн захирлууд, нэг нь зүгээр захирал нөгөөх нь гүйцэтгэх захирал гэж явдаг. Хэргийн материалд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар харагдаж байна. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед С групп ХХК нь татварын өр төлбөртэй, дансаа битүүмжлүүлчихсэн дээрээс нь хамаарал бүхий харилцагч компанийн хооронд хууль шүүхийн байгууллагад өр төлбөрийн талаар маргаантай, санхүүгийн хүнд байдалд орчихсон байсан учраас С групп ХХК-ийн нэрээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан. БНСУ-ын иргэн Б.Д.М нь тухайн үед энэ С групп ХХК-ийн оффист менежерийн алба хашиж, 2006 оноос 2017 оны 04 дүгээр сар хүртэл энэ компанид ажиллаж байсан. Ажиллаж байсан гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогдож байна. Энэ хүнийг зээлийн гэрээнд ажилтны хувиар оролцуулъя, компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байдалд байгаа учраас чамайг оролцуулчихъя гэдэг утгаар 2 дахь зээлдэгчээр оруулж ирсэн. Ингээд Л.С.Ж, Б.Д.М гэдэг 2 зээлдэгчид зээлдүүлэгч нь Б.Сгэдэг хүн зээлийг олгосон байдаг.

Яагаад Б.Сгэх хувь хүнээс зээл авахаар болсон гэвэл Ч.Д.Х өөрийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгөө банк болон банк бус санхүүгийн байгууллагад тавих гэж хөөцөлдсөн. Тухайн үед маш бага хэмжээний төлбөр өгөөд, дээрээс нь өндөр хүүтэй, мөнгө төгрөгийн санхүүжилт их хэрэгтэй байсан учраас энийг зөвшөөрөөгүй. Хувь хүнээс зээл авах нь энэ хүмүүст хамаагүй ашигтай байсан. Ингээд Ч.Д.Х гээд Солонгос хүнээс зээлэхээр болсон. Энэ хүн нь С групп ХХК-д саун массажны газар түрээслэдэг хүн байсан. Энэ хүний эхнэр нь Б.Саранчимэг. Ч.Д.Х нь эхнэрийнхээ нэрээр 180,000,000 төгрөгийг зээлүүлэхээр болж зээлийн гэрээ байгуулдаг өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Зээлийн гэрээн дээр Б тал нь энэхүү гэрээ байгуулагдсаны дараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 66 дугаар байр, 202 тоот орон сууцыг Б.Д.Мий нэр дээр гэрчилгээ гарангуут А тал барьцаалах үүрэгтэй оруулж өгсөн байдаг. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө энэ хүмүүс мөнгө санхүүгийн маш их гачигдалд орчихсон, мөнгөний хэрэгцээ байсан учраас татвар төлөхгүй байхын тулд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх шаардлага гарсан. Дээр нь Б.Д.М нь энэ компанид ажиллаж байх хугацаандаа бодитоор цалин авч байгаагүй. Компанийн 2 захирал Солонгос дахь ажил амжилттай явж байгаа цалинг чинь олгоно гэдэг зүйлийг ярьдаг байсан. Гэхдээ энэ хүнд бол чи энэ зээлийн гэрээнд хоёрдогч зээлдэгчээр ороод үл хөдлөх эд хөрөнгө чиний нэр дээр шилжинэ, бид зээлээ төлнө гэсэн байдаг. Мэдээж энэ хүн тэнэг хүн биш, бүхэл бүтэн 180,000,000 төгрөгийн эрсдэл үүрээд, зээлийн гэрээний үр дагаврын хувьд 180,000,000 төгрөгийг төлөх шаардлага гарна. Ингээд үл хөдлөх эд хөрөнгө буюу 5 өрөө орон сууц өөрийнх нь нэр дээр шилжиж очсон. Дээрээс нь цалингаа аваагүй компанийн захирлуудын хооронд яриа хэлцэл байсан учраас зөвшөөрөөд зээлдэгчээр орсон байдаг. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсны дараа Б.Д.М нь тухайн компанид ажиллаж байсныхаа хувиар Л.С.Ж, Ч.Д.Х нарын үүрэг даалгаврын дагуу өөрөө зээлээ хариуцаад, өөрийн дансаараа төлөлтүүдийг хийдэг байсан. Ингээд цалин хөлсөө өгөхгүй, энэ хүний санхүүгийн нөхцөл байдал хүндрээд, С групп ХХК ч гэсэн улам муудах тийшээ хандсан нөхцөл байдал үүссэн учраас 2017 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан байдаг.

Мөн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулах, худалдах, худалдан авах гэсэн хоёр төрлийн итгэмжлэлийг татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээний тухайд нотариат дээр очоод хоёр төрлийн итгэмжлэлийг хоёуланг нь үзүүлээд, худалдах худалдан авах гэрээний итгэмжлэлээр бэлэглэлийн гэрээ хийсэн. Б.Д.М нь итгэмжлэлийн агуулгыг ойлгоогүй. Гэхдээ өөрийнх нь нэр зээлийн гэрээн дээр дурдсан, зээлийн гэрээгээр шилжүүлнэ, Б.Д.Мий нэр дээр шилжүүлж байж зээл авах шаардлага үүссэн учраас тийм харилцаа үүсэж байна гэж ойлгосон байсан. Л.С.Ж, Ч.Д.Х гэдэг хоёр хүн зээлийг нэр дээрээ авах боломжгүй, С групп ХХК-иар ч авахад хүндрэлтэй байсан учраас Б.Д.Мийг энэ зээлийн гэрээнд оруулсан зүйлүүд харагддаг.

Тэгэхээр энэ зээлийн гэрээний үр дагаварыг хариуцахгүй. Зээлийн гэрээнд ажилтны хувиар оролцсон болохоос биш зээлийн гэрээний 180,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч хэрэглээгүй. Зээлийн эргэн төлөлтийг ч гэсэн төлөөгүй, С групп ХХК-иас зээлийн эргэн төлөлтийг төлсөн байдаг. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн тайлбар дээр бэлэглэлийн гэрээ гэж байна. Энэ бэлэглэлийн гэрээг бол биш, 08 дугаар сарын 11-нд хоёр төрлийн итгэмжлэл хийгдсэн дараа нь зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд Б.Д.Мий нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байж барьцаалах үүрэгтэй гэж тодорхой зааж өгсөн. Үүний дараа нэр шилжүүлэх асуудлууд явагдсаар байгаад барьцааны гэрээ 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан боловч Б.Д.Мий гар дээр хэзээ очсон болохыг мэдэх боломжгүй. Тийм учраас хуурч мэхлээд, хууль бусаар шилжүүлчихсэн асуудал огт байхгүй. Энэ асуудлыг компанийн захирлууд өөрсдөө мэдэж байсан. Мөн зээлийн гэрээнд хүртэл тодорхой дурдчихсан байгаа учраас гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.Хариуцагч Б.Саранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал татгалзлын үндэслэл, тайлбартаа: Маргаан бүхий орон сууцыг анхнаасаа Чой Ду Хун гэх хүний өмч ба анх өөрийн төрсөн ахын гуйлтаар өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авах итгэмжлэлийг Л.С.Ж-д өгсөн байдаг. Харин Л.С.Ж нь барьцаанд тавих итгэмжлэл олгосон байхад нэхэмжлэгч Б.Д.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж Б.С-ийг хуурч мэхлэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

Анх нэхэмжлэгч Б.Д.М-д Бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоот, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолыг анхнаасаа хууль бус болохыг мэдэж байсан Л.С.Ж гэх хүнийг нас барангуут гэрчлэх этгээд байхгүй гэх шалтгаанаар шүүхэд хандаж үндэслэлгүйгээр хүний хөрөнгийг авах гэж улайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын татгалзалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б.Д.М нь тус дүүргийн шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3ээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж 66 байр, 202 тоот, 242м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө болон, Зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хариу тайлбар гаргасан.

Хариуцагч Б.Саранчимэгийн зүгээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг анхнаасаа гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Б.Д.М-ий барьцаалсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн Ч.Д.Х-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.Д.М нь анхнаасаа хууль бусаар өөрийн нэр рүү шилжүүлэн авсан гэх асуудал гарсан. Дээрх үйлдлээрээ иргэн Б.С-ийгдавхар хохироход хүргэж байна.

Түүнчлэн хариуцагч Б.С нь мөнгө зээлдүүлэлгүйгээр БНСУ-ын иргэн Б.Д.М-ээс барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдах үндэслэл үүссэн. Иймд БНСУ-ын иргэн Б.Д.М-ий тус шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна гэжээ.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд хариуцагч талаас тохиролцсон хэлцлийнхээ дагуу тодорхой үүргээ гүйцэтгээд, төлбөр мөнгийг шилжүүлээд явж байсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч Бү Дог Миний хувьд дээрх гэрээний дагуу ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг шилжиж орж ирээгүй учраас зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Д.Хий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний хувьд Солонгос улсын иргэн Б.Д.М-ий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Д.Х буюу надад итгэмжлэл олгосон хүний тухайд Л.С.Ж-д зөвхөн зээл авахтай холбоотойгоор энэ маргааны зүйл болоод байгаа орон сууцыг итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл Л.С.Ж болон Б.Д.М нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл Л.С.Ж нь өөрт олгосон итгэмжлэлийнхээ цар хүрээг хэтрүүлэн, бэлэглэлийн гэрээ хийх эрх олгоогүй байхад энэ итгэмжлэлээрээ Б.Д.М-тэй бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.Д.М, Л.С.Ж, Б.Снарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байна.

Л.С.Ж-ээс цаашаа Б.Д.М руу ямар нэгэн байдлаар энэ байрны нэр шилжих боломжгүй байсан. Ч.Д.Х энэ байр зөвхөн барьцаанд байгаа гэж мэдэж байсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь нэр дээр, барьцаанд байгаа гэж ойлгож байсан. Гэтэл Б.Д.Мий дээр нэр шилжчихсэн байсан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааны зүйлтэй холбоотой Б.С-тхолбогдсоны үндсэн дээр үүнийг мэдэж надад итгэмжлэл олгосон ийм үйл явдал болсон. Энэ асуудлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2005 оноос хойш шударгаар өмчилж байсан өөрийн үл хөдлөх хөрөнгөө бусдад хууль бусаар, үндэсгүйгээр алдаж байгаа үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах байр суурьтай байна. Мөн бие даасан нэхэмжлэл гаргасан гэжээ.

3.1.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Д.Хий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

БНСУ-ын иргэн Ч.Д.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн хамт барьцаалуулахаар өөрийн төрсөн ахын гуйлтаар БНСУ-ын иргэн Л.С.Ж-дбарьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавих "Итгэмжлэл"-ийг олгосон байдаг.

Улмаар дээрх итгэмжлэлийг ашиглан хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Бэлэглэлийн гэрээ"-ээр БНСУ-ын иргэн Бу Дог Ми-д шилжүүлсэн талаар олж мэдсэн. Түүнчлэн Бү Дог Ми-н дээрх хууль бус "Бэлэглэлийн гэрээ"-г ашиглаж МУ-ын иргэн Б.Саранчимэгтэй Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.

БНСУ-ын иргэн Ч.Д.Х-ий хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2005 онд худалдан авч 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон. Харин БНСУ-ын иргэн Ли Сог Жэ нь анхнаасаа Ч.Д.Х-г хууран мэхэлж компанид санхүүгийн асуудал учраад байгаа тул мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг олж аваад уг эрхээ хууль бусаар ашигласан үйлдэл гаргасан болох нь илэрхий болсон.

БНСУ-ын иргэн Ч.Д.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь хийж өгсөн барьцаанд тавих зөвшөөрөл олгосон "Итгэмжлэл"-ийн дагуу барьцаанд тавьсан гэх ойлголттой ирсэн байдаг. Гэтэл өөрийнх нь хөрөнгийн талаар БНСУ-ын иргэн Бу Дог Мин гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар олж сонсоод ямар учраас хүний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийнх гэж нэхэмжилж байгааг гайхаад энэ талаар хариуцагчаар татагдсан Саранчимэг гэх хүнтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан холбогдож асууж тодруулснаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг нь бусдад "Бэлэглэсэн" болохыг олж мэдсэн.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг арилгаж ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Би Дог Мин-д даалгаж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч Б.Д.М бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Д.Хий шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар /Солонгос, Монгол хэл дээр/-таа: Миний бие Бүгд Найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай С групп ХХК-д 2009 оноос 2017 оны хооронд 5 жил ажиллаж байсан бөгөөд ажиллах явцдаа цалингаа авч чадалгүй тус компаниас гарсан юм. Тухайн үед С групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Д.Х байсан ба дээрх төлөгдөөгүй хураагдсан цалингийн оронд өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр надад шилжүүлсэн. Ийнхүү 2016.08.23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.Д.М миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66-202 тоот орон сууцны өмчлөгчөөр 2016.08.24-ний өдөр бүртгэгдэн өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байгаа юм.

Б.Д.М би орон сууцны анхны өмчлөгч Ч.Д.Х-тэй одоо ч байнга утсаар ярьж холбоотой байдаг. Ч.Д.Х нь орон сууцны өмчлөгчөөр Б.Д.М намайг бүртгэлтэй байгааг сайн мэдэж байгаа тул өмчлөх эрх шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд ямарваа нэгэн байдлаар өмчлөх эрхтэй холбоотойгоор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөн Ч.Д.Х-ээс Монгол улсын иргэн С.Батнасанд олгосон 2021.12.08-ны өдрийн итгэмжлэлд Ч.Д.Х өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулаагүй, харин итгэмжлэлд дарагдсан хувийн тамгыг Ч.Д.Х нь өөрийн төрсөн ахын гуйлтаар бусдад өгсөн үнэн боловч өөрийн хувийн тамгыг ашиглаж уг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа тухайгаа мэдэхгүй байгаа.

Мөн Ч.Д.Х-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг 2016.08.11-ний өдрийн барьцаанд тавих итгэмжлэлийг үндэслэж 2016.08.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгосон итгэмжлэлээр нотлогдоно. Хуульд заасны дагуу 2016.08.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд нотариатаас Ч.Д.Х-ээс өөрийн орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг Л.С.Ж-д олгосон учраас тухайн бэлэглэлийн гэрээг нотариат гэрчилж баталгаажуулсан юм.

Иймд Ч.Д.Х-ээс Л.С.Ж-д олгосон барьцаанд тавих итгэмжлэлийг ашиглан бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Б.Саранчимэгийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс бие даасан шаардлагыг дэмжсэн үндэслэлээ: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай маргах зүйлгүй. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэлийн зорилго нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаад зээл аваад буцааж төлөөд эцсийн өмчлөгч буюу Ч.Д.Хд буцааж өгөх харилцаа үүссэн байсан. Гэтэл тэр итгэмжлэлийг Л.С.Ж болон нэхэмжлэгч Б.Д.М нар нь хууль бусаар ашигласан байна. Одоо Б.Д.М нь тэрхүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан орон сууцыг буцааж авъя, энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн утга агуулга бүхий асуудал гаргаад байна. Энэ нь өөрсдийнх нь гаргасан нэхэмжлэл болоод тайлбар, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Харин бие даасан шаардлага гаргаж оролцож байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

6.Дараах бичгийн баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

А.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Б.Саранчимэг, Л.С.Ж, Б.Д.М нарын 2016.08.25-ны өдөр байгуулсан №160825 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн гэрэээг Солонгос хэл дээр, Б.Саранчимэг, Л.С.Ж, Б.Д.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.09.28-ны өдрийн №5515 дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоот, зоорийн давхарын 8 хаягт байршилтай авто зогсоол, 242 м.кв 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн Ү-****** дугаартай гэрчилгээний хуулбар, Б.Д.Мы 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2020.01.15-ны өдрийн 30 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 181/ШЗ2021/10780 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Л.С.Ж-гийн нас барсан талаарх дүгнэлт, /Монгол, Солонгос хэл дээр/, улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөг төлсөн баримт, Б.Д.М-аас С.Нансалмаа, Д.Мягмарсүрэн нарт 2021.07.30-ны өдөр олгосон итгэмжлэл, /Монгол, Солонгос хэл дээр/, Ч.Д.Х-ээс Л.С.Ж-д 2016.08.11-ний өдөр олгосон итгэмжлэл, /Монгол, Солонгос хэл дээр/, Б.Д.М-ий С.Нансалмааг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /Солонгос, Монгол хэл дээр/, Б.Д.М-ий оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан харий тайлбар, Б.Д.М-ий өмгөөлөгч Г.Сүхээ, Д.Энхтунгалаг, Н.Болормаа нараас хууль зүйн туслалцаа авахаар байгуулсан гэрээ, Б.Д.М-ээс З.Данзанд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Б.Хариуцагч талаас нотлох баримтаар: Б.Саранчимэгээс Б.Баяржаргалд 2021.11.03-ны өдөр олгосон итгэмжлэл, төлөөлөгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Д.Энхцэцэгтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, Худалдаа хөгжлийн банкны мөнгө шилжүүлсэн баримт, төлбөрийн баримт, /Сологос, Монгол хэл дээр/, Б.Саранчимэгийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

В.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Д.Хээс нотлох баримтаар: Ч.Д.Х-ээс С.Батнасанд олгосон итгэмжлэл, /Монгол, Солонгос хэл дээр/, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасангийн хариу тайлбар, бие даасан нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 723,150 төгрөг төлсөн баримт, 2016.08.11-ний өдрийн Ч.Д.Х-ээс И Сог Жэ-д олгосон монгол хэл дээрх болон Солонгос хэл дээрх итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000159504 дугаар гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.

Г.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.02.24-ний өдрийн 318 дугаартай албан бичигт ...барьцааны хөрөнгө Б.Д.Мы өмчлөлд бүртгэлтэй, Б.Саранчимэгтэй байгуулсан 2016 оны 5515 дугаартай барьцааны гэрээ бүртгэлтэй гэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.12.22-ны өдрийн 2263 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000159504 дугаар гэрчилгээ, 2016.08.11-ний өдрийн Ч.Д.Х-ээс И Сог Жэ-д олгосон монгол хэл дээрх болон Солонгос хэл дээрх итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000507547 дугаар гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.25-ны өдрийн 662 дугаартай албан бичгээр Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд авагдсан 2016.08.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, мэдүүлэгт хавсаргасан бусад нотлох баримтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.05.17-ны өдрийн 9/4813 дугаартай албан бичиг С групп ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээ, дүрмийн хуулбар, Архивын Ерөнхий газрын 2023.09.04-ний өдрийн 02/938 дугаартай албан бичиг, шүүгчийн 2023.12.27-ны өдрийн 181/ШЗ2024/00451 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, Монголын Нотариатчдын танхимын 2024.10.24-ний өдрийн 885 дугаартай албан бичиг, нотариатч Ж.Наранцацралын тайлбар, Нийслэлийн Архивын газрын 2024.10.29-ний өдрийн 05/1064 дугаартай албан бичиг ...1628, 1629 дугаартай итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Би Дог Мин, хариуцагч Б.С-тхолбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 160825 тоот Зээлийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.С180,000,000 төгрөгийг зээлдэгч БНСУ-ын иргэн Л.С.Ж, Б.Д.М нарт зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу Б.Снь Л.С.Ж, Б.Д.М нарт 180,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн ч мөнгө шилжүүлж өгөөгүй тул эргэн төлөлт огт хийгдээгүй. Б.Сзээлийн гэрээний дагуу Б.Д.М, Л.С.Ж нарт мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг буцаан шаардаагүй өнөөдрийг хүрсэн. Иймд Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоот, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Сболон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн байгуулсан 2016 охны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, 000507547 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байр, 202 тоотын 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.

3.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд хариуцагч талаас харилцан тохиролцсон хэлцлийнхээ дагуу тодорхой үүргээ гүйцэтгээд, төлбөр мөнгийг шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Д.Мий хувьд дээрх гэрээний дагуу ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг шилжиж орж ирээгүй учраас зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардах эрхгүй. Харин бие даасан шаардлага гаргасан Ч.Д.Х-ийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг арилгаж ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-р байрны 202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Би Дог Мин-д даалгах нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж маргасан.

4.Бие даасан шаадлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Ч.Д.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн хамт барьцаалуулахаар өөрийн төрсөн ахын гуйлтаар БНСУ-ын иргэн Л.С.Ж-дбарьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавих "Итгэмжлэл"-ийг олгосон. Уг итгэмжлэлийг ашиглан хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Бэлэглэлийн гэрээ"-ээр БНСУ-ын иргэн Бу Дог Ми-д шилжүүлсэн талаар олж мэдсэн. Бү Дог Ми-н хууль бус "Бэлэглэлийн гэрээ"-г ашиглаж иргэн Б.Саранчимэгтэй Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна. Ч.Д.Х-ий хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон. БНСУ-ын иргэн Ли Сог Жэ нь анхнаасаа Ч.Д.Х-г хууран мэхэлж компанид санхүүгийн асуудал учраад байгаа тул мөнгө хэрэгтэй гэж хэлээд түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг олж аваад уг эрхээ хууль бусаар ашигласан үйлдэл гаргасан болох нь илэрхий болсон. Ч.Д.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь хийж өгсөн барьцаанд тавих зөвшөөрөл олгосон "Итгэмжлэл"-ийн дагуу барьцаанд тавьсан гэх ойлголттой байдаг. Гэтэл өөрийнх нь хөрөнгийн талаар БНСУ-ын иргэн Бу Дог Мин гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасны олж сонсоод өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг нь бусдад "Бэлэглэсэн" болохыг мэдсэн. Иймд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг арилгаж ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-р байрны 202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Б.Д.М-д даалгаж өгнө үү гэжээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1.Маргааны зүйл болсон ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байрны 202 тоотод байршилтай орон сууцны зориулалттай, 242 м.кв талбайтай, таван өрөө, орон сууц, 8 тоот гараж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Солонгос Улсын иргэн Чой Ду Хун SC 17123558 7209043-1627910 /нэг хүний өмч/-г эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000159504 дугаарын гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022.05.16-ны өдрийн 943 тоот албан бичиг, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна./1хх 51, 126, 141, 88/

5.2.Дээрх ...5 өрөө орон сууц, 8 тоот гаражийн анхны өмчлөгч Солонгос Улсын иргэн Чой Ду Хун гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Чой Ду Хун нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Солонгос Улсын иргэн И Сог Жэ-д 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Итгэмжлэл-ээр Монгол Улсын аль ч банк болон бусдад барьцаалж зээл авахтай холбогдуулан зээлийн гэрээ хийх, бусад шийдвэр гаргах, бүхий л гэрээнд гарын үсэг зурах, мөнгө хүлээн авах, бусад бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэх, өгөх, хүлээн авах, төрийн байгууллагад төлөх зэрэг үйлдэл хийх эрхийг БНСУ-ын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/-д итгэмжлэн 1/нэг/ жилийн хугацаанд хүчинтэй олгосон талаар Солонгос хэл дээр болон Монгол хэл дээр тус тус бичигдсэн бөгөөд Монгол хэл дээрх итгэмжлэлийг 209 дугаартай нотариатч буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Наранцацрал 2016.08.16-ны өдөр бүртгэлийн 1628 дугаарт бүртгэж баталгаажуулан олгогдсон итгэмжлэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч гаргаж өгснөөр хэрэгт авагдсан байна./1хх 49-50/

5.3.Мөн 5 өрөө орон сууц, 8 тоот гаражийн анхны өмчлөгч Солонгос Улсын иргэн Чой Ду Хун нь Солонгос Улсын иргэн И Сог Жэ-д 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Итгэмжлэл-ээр ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байрны 202 тоотод байршилтай орон сууцны зориулалттай, 242 м.кв талбайтай, таван өрөө, орон сууц, 8 тоот гараж үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахтай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, мөнгө хүлээн авах, бусад бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэх, өгөх, хүлээн авах, төрийн байгууллагад төлөх зэрэг үйлдэл хийх эрхийг БНСУ-ын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/-д итгэмжлэн 1/нэг/ жилийн хугацаанд хүчинтэй олгосон талаар Солонгос хэл дээр болон Монгол хэл дээр тус тус бичигдсэн бөгөөд Монгол хэл дээрх итгэмжлэлийг 209 дугаартай нотариатч буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Наранцацрал 2016.08.16-ны өдөр бүртгэлийн 1629 дугаарт бүртгэж баталгаажуулан олгогдсон итгэмжлэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022.12.22-ны өдрийн 2263 тоот, мөн 2023.04.25-ны өдрийн 662 тоот албан бичгээр тус тус ирүүлснээр хэрэгт авагджээ./1хх 124, 127, 129, 170, 175, 177/

5.4.Дээрх нотариатчийн 2016.08.16-ны өдөр бүртгэлийн 1629 дугаарт бүртгэж олгогдсон итгэмжлэлийг үндэслэн нэг талаас БНСУлсын иргэн Чой Ду Хун-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУлсын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/, нөгөө талаас БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/ нар харилцан тохиролцож, БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/-ны өмчлөлд БНСУлсын иргэн Чой Ду Хун /CHOI DOYUN/-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэрг, ***-р хороо, Зайсангийн гудамж, 66-р байр, 202 тоот хаягт орших 000159504 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-****** дугаар бүхий 242 м2, 5 /таван/ өрөө орон сууц, 8 тоот гараж 99 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гаражийг хариу төлбөргүй бэлэглэж байна гэж 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулсан байна./1хх 193/

5.5.Орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулснаар БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/ нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, үйлчилгээний хураамжид 20,000 төгрөг төлсөн бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газраас ..У дүүрэг ***-р хороо, Зайсангийн гудамж, 66-р байр, 202 тоот, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоол 242 м.кв талбайтай, таван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр БНСУлсын иргэн Б.Д.М Boo Deog Min /М**************/ нэг иргэний өмч/-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэж 000507547 дугаарын гэрчилгээ олгогджээ./1хх 9, 179/

5.6.Улмаар А талаас иргэн Б.С/зээлдүүлэгч гэх/, Б талаас БНСУлсын иргэн Л.С.Ж /Lee Seog Jge Зээлдэгч1 гэх/, БНСУлсын иргэн Бүү Дог Мин /Boo Deog Min, Зээлдэгч2 гэх/ нар харилцан тохиролцож, Зээлдүүлэгч А тал 180,000,000 төгрөгийг 2017 оны 3-р сар хүртэл нийт 8-н сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 2016 оны 08-р сарын 25-нд Зээлдэгч нар болох Б талд зээлдүүлэх, Б тал нь зээлийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу А талд буцаан төлөх үүрэг хүлээнэ. Б тал энэ гэрээ байгуулсны дараа ..У дүүрэг ***-р хороо, Зайсангийн гудамж, 66-р байрны 202 тоот орон сууц Зээлдэгч2 болох Бүү Дог Минь /Boo Deog Min/-ийн нэр дээр гэрчилгээ гарангуут А талд барьцаалах үүрэгтэй. Хэрэв дээрх байрыг барьцаалахгүй тохиолдолд энэхүү гэрээг цуцалж Б тал авсан зээлийг А талд буцаан өгч хохирлыг барагдуулна, Энэхүү зээлийн гэрээ нь А тал Б талд зээлж буй мөнгийг гардуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд үүргээ биелүүлсэн тохиолдолд дуусгавар болгох-оор зааж, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 160825 дугаартай Зээлийн гэрээг Монгол болон Солонгос хэл дээр тус тус байгуулж нотариатаар батлуулсан байна./1хх 4-5/

5.7.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5515 дугаартай Барьцааны гэрээг нэг талаас Б.Саранчимэг, нөгөө талаас Бүү Дог Минь /Boo Deog Min/ нар байгуулж, ..У дүүрэг ***-р хороо, Зайсангийн гудамж, 66-р байрны 202 тоот (Улсын бүртгэлийн дугаар Ү-******), №000507547 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан бөгөөд уг барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна./1хх 73/

5.8.Хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн огноотой Солонгос Улсын иргэн Чой Ду Хун-аас Солонгос Улсын иргэн И Сог Жэ-д олгогдсон 2 төрлийн Итгэмжлэл-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн Зээлийн гэрээний Б тал буюу зээлдэгч1, Орон сууц бэлэглэлийн гэрээний нэг тал болох И Сог Жэ /Lee Seog Jаe/ нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00 цаг 44 минутанд Жинбүг Жонжү хот Догжин дүүрэг Гонжи гудамж 20 Жонбүг их сургуулийн эмнэлэгт Нойр булчирхайн хорт хавдар өвчнөөр нас барсан болох нь нас барсан талаарх дүгнэлт /Солонгос болон Монгол хэл дээр орчуулсан/-ийн баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй./1хх 18-21/

5.9.Нэхэмжлэгч Бүү Дог Минь /Boo Deog Min/ нь С групп ХХК-д 2009 оны 1 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоор тогтоогдож байна./1хх 10-13/

5.10.С групп ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай, үүсгэн байгуулагч нь БНСУ-ын Sonjin Cmc Ххком, Хувьцаа эзэмшигчээр анх БНСУ-ын Sonjin Cmc Ххком, гүйцэтгэх удирдлага нь Choi Do Kwon 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байх бөгөөд гүйцэтгэх удирдлага нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрчлөгдөн Lee Seog Jаe, мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөгдөж Х.Азбаяр /рд: ЧД86092369/ болж бүртгэгдсэн, хувьцаа эзэмшигч нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөгдөж Сонжин Кунган болсон, Эцсийн өмчлөгчөөр Choi Do Kwon 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн талаархи Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр компанийн шинэчлэгдсэн дүрэм Монгол, Солонгос хэл дээр бичигдсэн хувь тус тус баримтаар хэрэгт авагджээ./1хх 196-211/

5.11.Хариуцагч талаас дараах баримтуудыг гарган өгчээ. Үүнд: 2018.12.28-ны өдөр 30,000,000 төгрөгийг Б.Саранчимэг-с Boo Deog Min-ийн Төрийн банкны 109200027501 тоот дансанд шилжүүлсэн талаар Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, мөн 2018.12.28-ны өдөр Б.Саранчимэгээс 38,000,000 төгрөгийг Boo Deog Min-ийн Төрийн банкны 109200027501 тоот дансанд шилжүүлсэн талаар Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер тус тус эх хувиар, Төлбөрийн баримт 100,000,000 /зуун сая/ төгрөг, дээрх төлбөрийг 2016 он 8 сар 25 өдөр Сүнжин гранд зочид буудлын зээлсэн төлбөрөөс 100 саяыг авсан нь үнэн болно. 2016 он 8 сар 25 өдөр, Хүлээн авагч И Сог Жэ, ...Би Дог Мин гэж орчуулсан Эрдмийн цуурхай ХХК-ийн орчуулгын үйлчилгээний тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан болон (100.000.000), 2016.8.25 гэж бичигдсэн бөгөөд хар балаар 2 хүний таталбар гарын үсэг зурагдсан Солонгос хэл дээрхи баримтууд авагдсан./1хх 228-231/

6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээр дурдсан хэлцэл, зээлийн гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан хуулиар заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд байгуулах боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

6.1.Хариуцагч Б.Саранчимэгтэй нэхэмжлэгч Б.Д.М /Boo Deog Min/, нас барсан этгээд Л.С.Ж /Lee Seog Jаe/ нар 2016.08.25-ны өдөр 160825 дугаартай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэхүү зээлийн болон барьцааны гэрээг байгуулсантай маргаагүй.

6.2.Харин нэхэмжлэгч Б.Д.М /Boo Deog Min/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлийн гэрээний дагуу Б.Снь Л.С.Ж, Би Дог Мин нарт 180,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн ч шилжүүлэг огт хийгээгүй учраас зээлийг буцаан шаардаагүй өнөөдрийг хүрсэн... гэж тодорхойлсон бол,

-түүний өмгөөлөгч Б.Даваахүү шүүх хуралдаанд ...Би Дог Мин-ийг зээлийн гэрээнд ажилтны хувиар оролцуулъя, компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас чамайг оролцуулъя гэдэг утгаар 2 дахь зээлдэгчээр оруулсан, Л.С.Ж, Б.Д.М гэдэг 2 зээлдэгчид зээлдүүлэгч Б.Сзээлийг олгосон байдаг. Ч.Д.Х өөрийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгөө банк болон банк бус санхүүгийн байгууллагад тавих гэж хөөцөлдсөн. Тухайн үед маш бага хэмжээний төлбөр өгөөд, дээрээс нь өндөр хүүтэй, мөнгө төгрөгийн санхүүжилт их хэрэгтэй байсан учраас энийг зөвшөөрөөгүй. Хувь хүнээс зээл авах нь энэ хүмүүст хамаагүй ашигтай байсан. Ингээд Ч.Д.Х гээд Солонгос хүнээс зээлэхээр болсон. Энэ хүн нь С групп компанид саун массажны газар түрээслэдэг хүн байсан. Энэ хүний эхнэр нь Б.Саранчимэг. Ч.Д.Х нь эхнэрийнхээ нэрээр 180,000,000 төгрөгийг зээлүүлэхээр болж зээлийн гэрээ байгуулдаг өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг гэж тус тус зөрүүтэй бөгөөд харилцан адилгүй тайлбар гаргаж шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Б.Саранчимэгээс 2016.08.25-ны өдөр 100,000,000 төгрөгийг И Сог Жэ, Б.Д.М нарт Солонгос хэл дээрх бичвэрээр тэдгээрийн гарын үсгийг зуруулж, баримт үйлдэж мөнгө хүлээлгэн өгсөн баримт болон Б.Д.М-ий Төрийн банкны 109200027501 тоот дансанд 2016.12.28-ны өдөр 30,000,000 төгрөгийг, мөн өдөр 38,000,000 төгрөгийг нийтдээ 168,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримтаар нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна.

6.3.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээ бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдэгч Б.Снь 168,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Д.М /Boo Deog Min/, Л.С.Ж /Lee Seog Jаe/ нарын өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгө мөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө мөнгийг зээлдэгч эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болно.

6.4.Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Зээлийн гэрээнд Б.Д.М-ийг ажилтны хувиар оролцсон болохоос биш, зээлийн гэрээний 180,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч хэрэглээгүй. Зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, С групп ХХК-иас зээлийн эргэн төлөлтийг төлсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч талаас гаргасан тайлбар, түүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй болно.

Зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

6.5.Иймд зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Зохигч талууд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чой Ду Хун-аас И Сог Жэ-д олгосон 2 /хоёр/ итгэмжлэлийг олгосонтой хэн алин маргаагүй, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс энэхүү олгосон 2 /хоёр/ итгэмжлэлээр зээл авах болон худалдах, худалдан авах итгэмжлэл олгосон, энэ 2 итгэмжлэл дээр үнэ төлбөргүйгээр цаашид бусдад бэлэглэх эрх огт олгодоггүй гэж маргасан.

7.1.Солонгос Улсын иргэн Чой Ду Хун нь Солонгос Улсын иргэн И Сог Жэ-д 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Итгэмжлэл-ээр ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66 дугаар байрны 202 тоотод байршилтай орон сууцны зориулалттай, 242 м.кв талбайтай, таван өрөө, орон сууц, 8 тоот гараж үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахтай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, мөнгө хүлээн авах, бусад бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэх, өгөх, хүлээн авах, төрийн байгууллагад төлөх зэрэг үйлдэл хийх эрхийг БНСУ-ын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/-д итгэмжлэн олгосон болох нь тус итгэмжлэлээр нотлогдож байх тул нэг талаас БНСУлсын иргэн Чой Ду Хун-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУлсын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/, нөгөө талаас БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/ нар харилцан тохиролцож, БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/-ны өмчлөлд БНСУлсын иргэн Чой Ду Хун /CHOI DOYUN/-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэрг, ***-р хороо, Зайсангийн гудамж, 66-р байр, 202 тоот хаягт орших 000159504 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-****** дугаар бүхий 242 м2, 5 /таван/ өрөө орон сууц, 8 тоот гараж 99 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гаражийг хариу төлбөргүй бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэхээр байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд Орон сууцны бэлэглэлийн гэрээг хийсэн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, татгалзлаар тогтоогдсон тул уг Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна. Иймээс Орон сууцны бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж дүр үзүүлсэн хэлцэл болно.

7.2.Иймээс, нэг талаас БНСУлсын иргэн Чой Ду Хун-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУлсын иргэн И Сог Жэ /LEE SEOG JAE/, нөгөө талаас БНСУлсын иргэн Б.Д.М /Boo Deog Min/ нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орон сууцны бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Чой Ду Хун-ийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг арилгаж ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-р байрны 202 тоот 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Б.Д.М-д даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.10.08-ны өдөр төлсөн 1,057,950 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэмжээнд 2023.08.16-ны өдөр төлсөн 70,200 төгрөг нийт 1,128,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжид 2023.04.04-ний өдөр төлсөн /652,950+70,200/ нийт 723,150 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Б.Д.М-ээс тэмдэгтийн хураамж 723,150 төгрөг гаргуулж Чой Дун Хун-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-тхолбогдох, Б.Сболон Л.С.Ж, Б.Д.М нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн ***-р хороо, **** гудамж 8 хаягт байршилтай авто зогсоол, 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай Ү-****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, 000507547 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 хороо, **** гудамж, 66 байр, 202 тоот 242 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны болон зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Д.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

И Сог Жэ болон Б.Д.М нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ..У дүүрэг 11 дүгээр хороо, **** гудамж, 66-р байрны 202 тоотын 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 8 тоот гаражийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Ч.Д.Х-д шилжүүлэхийг Б.Д.М-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 723,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д.М-ээс тэмдэгтийн хураамж 723,150 төгрөгийг гаргуулж Чой Ду Хун-д олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0181/ГҮ2023/800451 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасан хугацаа дуустал хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ