| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01799/И |
| Дугаар | 181/ШШ2024/04201 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/04201
| 2024 10 31 | 181/ШШ2024/04201 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Б.Ви ********* дүгээр байр, *********тоот хаягт оршин суух Улаанбумба овогт Г.Б /РД:************/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, Б.Ц.Х /РД:***************/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Г.Б.Г /РД:*************/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн ********* дүгээр хороо, Б.Ви ******* дүгээр байрны ****** тоот, Ү-****** дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн *******дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очиржанцан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол, О.Ууганбаатар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Хулан,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд Г.Б миний гэрт ирж хураан авах ажиллагаа хийх болсныг хэлэхэд миний өмчлөлийн байр шүүхийн шийдвэрт төлбөр барагдуулахаар заагдсан болохыг анх мэдсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газар, анхан, давах шатны эрүүгийн хэргийн шүүхэд хандан алдааг залруулах хүсэлтүүдийг удаа дараа гарган, тодорхой шийдвэр авч чадахгүй байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар үүсгэсэн ********* дугаартай хэрэгт Г.Б миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг яллагдагч Б.Б-ийн эзэмшлийн яг тус хаяг байранд байрлах 426 тоот 2 давхар 300 м.кв талбай бүхий байртай андууран битүүмжилснээс үүдэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулах хөрөнгийн жагсаалтад орсон байна. Г.Б би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг анх 2014 онд өөрийн хөрөнгөөр худалдан авч улмаар 2015 онд Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний дагуу ипотекийн барьцаанд барьцаалсан бөгөөд одоог хүртэл зээлийг өөрийн мөнгөөр бие даан хуваарийн дагуу төлж ирсэн болно.
********* тоот хэрэгт Г.Б намайг хамтран шалгасан, гэрчээр мэдүүлэг авсан, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон, ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зүйл огт байхгүй бөгөөд Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт ямар нэг хамааралгүй юм.
Гэтэл Нийслэлийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 492 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийн дагуу ...Яллагдагч Б.Б нь гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй мөнгөөр Ү-****** дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви 804-*** тоот орон сууцыг худалдан авсан үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч нарын мэдүүлэг, Юнистар аудит ХХК-ийн аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлтэй гээд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт барилт хийлгэн, улмаар битүүмжлэгдэн хураагдсан хөрөнгийн жагсаалтад оруулан шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн болохыг хожим мэдлээ.
Бодит байдал дээр ялтан Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мөнгөнөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви ***-**** тоот 300 м.кв талбайтай дотроо 3 давхар орон сууцыг Титан лайн ХХК-тай 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болгон 850,000 ам доллар шилжүүлсэн байна. Тус урьдчилгаа нь 426 дугаар байрны төлбөр гэсэн утгатай гүйлгээг хийсэн талаар Юнистар аудит ХХК-ийн тайланд тусгагджээ. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л мэдүүлэгт Б.Б нь өөрийн оршин сууж байгаа хаягаа 426 тоот гэж өгсөн, түүний амьдарч байгаа байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлээс харвал ХУД-ийн 11-р хороо Б.Ви *****-р байр 426 тоот гэсэн байна.
Ийнхүү Г.Б би шат шатны прокурорын газарт, шийдвэр гаргасан эрүүгийн шүүхүүдэд хандан 426 тоот *** тоот уудыг андуурч хязгаарлалт тогтоосон алдаагаа залруулахыг хүсэж олон тооны гомдол санал гаргасан боловч эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийдвэрийг одоогийн байдлаар залруулаагүй хугацаа алдсаар байна. Энэ хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Б миний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ба улмаар хууль бус шийдвэрийг биелүүлэн төлбөр барагдуулахаар ажиллаж байгаад гомдолтой байна.
Шат шатны прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт хөрөнгө битүүмжлэх ажиллагааны явцад алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дураар сарын 04-ний өдрийн 2023/ШТ/2358 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор иргэн Г.Б өөрийн өмчлөх эрхтэй холбоотой эрх зөрчигдсөн шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол гэх үндэслэлээр прокурорт гомдол, хүсэлт гаргах боломжтой гээд прокуророор дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандан эрхээ хамгаалуулахыг шүүх бүрэлдэхүүн зөвлөсний дагуу энэхүү хүсэлт, гомдлыг прокуророор дамжуулан гаргаад явж байна.
Улсын ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/2811 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...Эрүүгийн ******** дугаартай хэрэгт хийсэн аудитын шинжилгээний тайлан болон бусад баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Б нь Титан лайн ХХК-иас Б.Ви хотхоны 804 байрны 426 тоот 300 м.кв орон сууцыг 650,000 ам доллар буюу 1,710,104,500 төгрөгөөр худалдан авсан байхад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 492 дугаартай прокурорын зөвшөөрөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны **** дүгээр байрны *** тоот Г.Бы өмчлөлийн 122 м.кв талбай бүхий Ү-****** улсын бүртгэлийн дугаартай өөр орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ авч техникийн шинжтэй алдаа гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт залруулга хийх асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт даалгав... гэсэн байна. Энэхүү хариу мэдэгдэх хуудасны дагуу Нийслэлийн прокурорын газарт хандахад хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийг томилсон шүүхэд хандан шийдвэрийг залруулах хүсэлт гаргаад байгаа. Ийнхүү Г.Б намайг болон өмгөөлөгчийг маргаан бүхий эрүүгийн хэргийн оролцогч биш тул прокуророор дамжуулан залруулах тухай хүсэлтээ гарга гэсний дагуу алдаа бүхий шийтгэх тогтоол магадлалыг засварлах ажиллагааг прокурор явуулж байна. Гэвч Шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гээд битүүмжлэх хураан авах ажиллагааг явуулаад байна.
Энэ хооронд хөрөнгө хураах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Б миний өмчлөх эрхийг зөрчин миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоол гарган хураан авах гэж байгаа тул тус хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус үл эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу. Мөн хариуцагч нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг болно. гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэгт Б.Б гэдэг хүн шүүгдсэн Г.Б хамааралгүй байхад Г.Бы өмчлөлийн *** тоот орон сууцыг Нийслэлийн прокурорын газраас битүүмжлэх зөвшөөрөл олгож анхнаасаа алдаа гаргасан байдаг. Г.Б нь *** тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээлээр худалдаж авсан, одоог хүртэл зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа байр юм. Энэ байр нь шүүгдэгч Б.Бд огт хамааралгүй байхад Г.Бы болон Худалдаа хөгжлийн банкны зөвшөөрөлгүй, эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй, хохирогч нарын залилуулсан гэх мөнгө огт ороогүй, урьдчилгаа 30 хувиа төлөөд, цалингаараа зээлээ төлөөд явж байгаа байрыг хууль бусаар битүүмжилсэн. Үүнийг алдаа гаргасан байна залруулж өгнө үү гэж Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан, тус прокуророос албан тоотоор алдаа гаргасан байна, үүнийг залруулахыг Нийслэлийн ерөнхий прокурорт даалгалаа гэсэн утгатай хариу өгсөн, байгаа ч залруулаагүй байна. Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн болоод албан тушаалтан ажилдаа хайнга хандсан зүйл байгаад байна. Улсын дээд шүүхэд энэ талаар гомдол гаргаж хандсан боловч хэлэлцэхээс татгалзсан гэсэн зарыг харсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль зөрчиж ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцанд холбогдох Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Г.Бы өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх-ээр тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах татгалзлын тайлбарыг гаргаж, маргасан. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/***/**** дүгээр магадлалаар Б-ын Б /ФБ************/-ийн өмчлөлийн Ү-***** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны 66 тоот орон сууц, Ү-****** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцохоор шийдвэрлэжээ.
Гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч 23410213 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн.
Гүйцэтгэх баримт бичигт нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04-180/10967 тоот албан бичгээр хөрөнгийн лавлагааг тодруулахад тус үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Бы өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд тухайн хөрөнгийг Худалдаа хөгжлийн банканд 2015 онд барьцааны гэрээ бүртгэлтэй талаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 863 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Худалдаа хөгжлийн банканд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1-1- 180/11688 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу албан бичгийг хүргүүлэхэд зээлдэгч Г.Б /ЭЮ74122017/ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ бүртгэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол биелүүлдэг талаар хариу ирүүлжээ.
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд залруулга хийлгүүлэх тухай дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ш.С нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүргүүлжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШТ/51 дүгээр шүүхийн тогтоол, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШТ/53 дугаар шүүхийн тогтоолоор тус тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан төлбөр төлөгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлбөрийг төлж барагдуулаагүй тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 23410213 дугаар тогтоолоор Г.Бы өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийг байлцуулан Г.Б /ЭЮ74122017/-ны эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцыг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болно.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул иргэн Г.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Хулан тайлбартаа:
Залилан мэхлэх гэмт хэрэг нь 2006 оноос эхэлсэн. Анхдагч Г.Бы охин Б.Н нь өөрийн нөхөр Б.Б-ийг оролцуулсан. Анхны гэрээг ***** дугаар байран дээр хийсэн, уг хэрэг маргаан 2018 оноос эхлээд Цагдаагаар явж шалгагдаад, анхан болон давж заалдах, хяналтын шатны эрүүгийн хэргийн 3 шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоо мөнгөө аваагүй 82 хүн хохирч байна. Г.Бы өмгөөлөгч Баясгалан гэдэг хүн анх та нарын мөнгийг төлнө, хохирлыг барагдуулна, та нар битгий шүүхэд өгөөрэй гээд бид нартай уулзсан. Г.Б үүнийг мэдэхгүй гэж худал хэлээд байна. Г.Бтай удаа дараа ажлынхан өрөөнд очиж уулзаж байсан. Тэр үед бид нарыг хүн чинээ тоогоогүй, явдаг газраараа яв, та нар намайг хэзээ ч барьж идэхгүй гэж хэлсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Гантулга тайлбартаа: Г.Б нь хүргэнтэйгээ хамт 83 иргэнийг 3,7 тэрбум төгрөгөөр хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийг нь эрүүгийн хэргийн анхан шат болон давж заалдах шатны шүүхээр шийдэж, эцсийн шийдвэр гарсан байхад иргэний хэргийн шүүх шийдэх гээд байгаа нь үндэсгүй. Г.Б нь манай хүү Г.Гтай *** тоот байрны гэрээг хийсэн асуудал нь тодорхой, энэ гэрээ нь баримтаар авагдсан нотлогдож байгаа. Г.Бы өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нь прокурор, шүүхийг алдаатай буруу шийдвэр гаргасан гэж байгааг зөвшөөрөхгүй. гэжээ.
5.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
5.1.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт, Г.Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2024.03.19-ний өдрийн тогтоол, Ү-****** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс хууль зүйн туслалцаа авахаар байгуулсан гэрээ, Улсын Ерөнхий прокурорын 2023.12.19-ний өдрийн 5/2811 гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудасны хуулбар, Нийслэлийн Прокурорын газрын 2024.03.15-ны өдрийн 01 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийн хуулбар, 2024.01.04-ний өдрийн 1 дугаартай Залруулга хийлгэх тухай хүсэлтийн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.02.15-ны өдрийн 2024/ШТ/51 дугаартай тогтоолын хуулбар, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, иргэн Г.Б нараас Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, УБЕГ-ын 2023.09.08-ны өдрийн 5/8101 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн Прокурорын газрын 2021.06.30-ны өдрийн 492 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийн хуулбар, Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, Б.Б-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, Мөрдөгчийн 2020.10.28-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоолын хуулбар, Б.Бэс 2020.10.28-ны өдөр хохирогчоор авсан мэдүүлгийн хуулбар, Эрүүгийн 19099030741188 дугаартай хэрэгт хийсэн аудитын шинжилгээний тайлангийн хуулбар, Г.Баас Ж.Очиржанцанд 2024.09.27-ны өдөр олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн 2024.08.02-ны өдрийн Э/29 дугаартай Монгол улсын дээд шүүхэд гэх гомдол, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн 2024.10.29-ний өдрийн Э/221 дугаартай Нийслэлийн Прокурорын газарт гэх Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.2.Хариуцагчаас: 2024.04.08-ны өдрийн 1/122 дугаартай Э.Ичинхорол, С.Оюунчулуун нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.23-ны өдрийн 98 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.12.21-ний өдрийн 05 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023.01.27-ны өдрийн 23410213 дугаартай тогтоол, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2023.05.30-ны өдрийн 2341213/180 дугаартай тогтоолын хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.30-ны өдрийн 04-180/10967 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.06.12-ны өдрийн 863 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэх албан бичгийн хуулбар, Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны №31-RCC2015072403-1 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.06.13-ны өдрийн 1-180/11688 дугаартай Худалдаа хөгжлийн банканд хүргүүлсэн Хамтран ажиллах тухай албан бичгийн хуулбар, Төлбөр төлөгчийн 2023.06.26-ны өдрийн 23410213/181 дугаартай хөрөнгийн мэдүүлгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.06.26-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны 2023.11.07-ны өдрийн 6/11212 дугаартай Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн танаа гэх хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2023.12.01-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Б.Б-ийн 2023.12.01-ний өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.11.27-ны өдрийн тэмдэглэлүүдийн хуулбар, Б.Б-ийн иргэний үнэмлэх, гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх талаарх лавлагааны хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2023.11.27-ны өдрийн тодорхойлолтуудын хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.30-ны өдрийн 02/24768 дугаартай ШШГЕГ-ын харьяа 427 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангийн дарга хурандаа Б.Тамир танаа гэх Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай албан бичгийн хуулбар, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.12.01-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.30-ны өдрийн 04/24769 дугаартай Б.Б танаа гэх Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.12.19-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.12.08-ны өдрийн 02/25348 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Мөнхбаяр танаа гэх Чиглэл хүсэх тухай албан бичгийн хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.03.19-ний өдрийн 23410213 дугаартай тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024.03.29-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.03.19-ний өдрийн 01/6733 дугаартай Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх, Т.Мөнхбаяр танаа гэх чиглэл хүсэх тухай албан бичгийн хуулбар, Г.Бы Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024.03.22-ны өдөр хүргүүлсэн гомдолын хуулбар, Улсын Ерөнхий прокурорын газрын 2023.12.19-ний өдрийн 5/2811 дугаартай өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, иргэн Г.Б нарт хүргүүлсэн гомдолд хариу өгөх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.04.02-ны өдрийн 366 дугаартай Б.Батсайханд хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.06.13-ны өдрийн 1480/11688 дугаартай Худалдаа хөгжлийн банканд хүргүүлсэн хамтран ажиллах тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.15-ны өдрийн 2024/ШТ/51 дугаартай Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцаах тухай тогтоолын хуулбар, Э.Ичинхорол, О.Ууганбаатар, С.Оюунчулуун нарт 2024.10.15-ны өдөр олгосон 01/375 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Ц.Хулангийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүссэн хүсэлт, Ц.Хуланд 2024.05.21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримт зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
5.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Б.Гантулгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүссэн хүсэлт, Г.Гаас Б.Гантулгад 2024.09.12-ны өдөр олгосон итгэмжлэл, Б.Б, Бит могул блокчейн ХХК, Г.Г нарын 2019.04.11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар хувь зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
5.5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 2024/ШТ/53 дугаартай тогтоолын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 181/ШЗ2024/***** дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
7.1.Нэхэмжлэгч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очиржанцан, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын зүгээс нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцанд холбогдох Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Г.Бы өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх-ээр тодруулсан бөгөөд уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн.
7.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан Б.Бд холбогдох ********* дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг яллагдагч Б.Б-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй андуурч, хууль бусаар битүүмжилснээс үүдэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулах хөрөнгийн жагсаалтад орсон. Г.Б нь шат шатны прокурорын газарт, шийдвэр гаргасан эрүүгийн шүүхүүдэд хандан 426 тоот *** тоот уудыг андуурч хязгаарлалт тогтоосон алдаагаа залруулахыг хүсэж олон тооны гомдол санал гаргасан боловч эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийдвэрийг одоогийн байдлаар залруулаагүй хугацаа алдсаар байна. Энэ хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Бы Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг битүүмжлэх тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ба улмаар хууль бус шийдвэрийг биелүүлэн төлбөр барагдуулахаар ажиллаж байна. Г.Б болон түүний өмгөөлөгч нар маргаан бүхий эрүүгийн хэргийн оролцогч биш тул прокуророор дамжуулан залруулах тухай хүсэлтээ гаргаж маргаан бүхий шийтгэх тогтоол, магадлалыг засварлах ажиллагааг прокурор явуулж байна. Гэвч Шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гээд битүүмжлэх хураан авах ажиллагааг явуулаад байна. Энэ хооронд хөрөнгө хураах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Бы өмчлөх эрхийг зөрчин түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви **** дүгээр байрны *** тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоол гарган хураан авах гэж байгаа тул тус хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлж өгөхийг шаардсан.
8.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/***/**** дүгээр магадлалаар Б-ын Б /ФБ96041418/-ийн өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцны шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд Гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч 23410213 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн байна. Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Энхжаргал нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд залруулга хийлгүүлэх тухай дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ш.Сувд-Эрдэнэ нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүргүүлсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШТ/51 дүгээр шүүхийн тогтоол, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШТ/53 дугаар шүүхийн тогтоолоор тус тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан төлбөр төлөгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлбөрийг төлж барагдуулаагүй тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 23410213 дугаар тогтоолоор Г.Бы өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийг байлцуулан Г.Б /ЭЮ74122017/-ны эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцыг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргаж байна.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын зүгээс залилан мэхлэх гэмт хэрэг нь 2006 оноос эхэлсэн. Анхдагч Г.Бы охин Б.Н нь өөрийн нөхөр Б.Б-ийг оролцуулсан. Анхны гэрээг **** дугаар байран дээр хийсэн, уг хэрэг маргаан 2018 оноос эхлээд Цагдаагаар явж шалгагдаад, анхан болон давж заалдах, хяналтын шатны эрүүгийн хэргийн 3 шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоо мөнгөө аваагүй 82 хүн хохирч байна. Г.Бы өмгөөлөгч Баясгалан гэдэг хүн анх та нарын мөнгийг төлнө, хохирлыг барагдуулна, та нар битгий шүүхэд өгөөрэй гээд бид нартай уулзсан. Г.Б үүнийг мэдэхгүй гэж худал хэлээд байна. Г.Бтай удаа дараа ажлынхан өрөөнд очиж уулзаж байсан. Тэр үед бид нарыг хүн чинээ тоогоогүй, явдаг газраараа яв, та нар намайг хэзээ ч барьж идэхгүй гэж хэлсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
9.1.Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Хулан болон Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан тул шүүх 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/*****, мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/***** дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар тус тус оролцуулсан болно./хх 182, 183-184, 197-198, 199-200/
10.Зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
10.1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 7-д ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн Ү-***** дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны 32Б байрны 66 тоот орон сууц, Ү-****** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви хотхон, 804-*** тоот орон сууцны ...шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцсугай... гэж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 994 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд, эдгээр тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 63-122/
10.2.Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Намдаг, Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай. гэжээ. /хх 123/
10.3.Төлбөр төлөгч Б.Б нь төлбөрийг төлөөгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/***/**** дүгээр магадлалд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. /хх 61-62/
10.4.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн гүйцэтгэх хуудас бичиг баримтыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23410213 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ./хх 124/
10.5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23412113/180 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Б /ФБ96041418/-ийн хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн Г.Б /ЕЮ74122017/-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 126/
10.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах талаар заасан журмын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 23410213 тоот тогтоолоор эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийжээ./хх 136/
10.7.Шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлд дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд заасан хаягт байрлах орон сууцыг битүүмжилж, төлбөрийн талаар Г.Бы өмгөөлөгч Г.Цолмонгэрэлд танилцуулж гарын үсэг зуруулав. Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шийтгэх тогтоол болон шийтгэх тогтоолд дурдсан үл хөдлөх хөрөнгийн залруулга хийлгэхээр Эрдэнэсувд гэх прокурор СБДЭХАШШ-д хандсан болохыг мөн битүүмжилсэн тогтоол дээр гомдолтой байгаа бөгөөд гомдлоо гаргана гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан байна./хх 157/
10.8.Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дарга д/х Э.Итгэлтөгс-т 2024.03.22-ны өдөр алдаа бүхий шийтгэх тогтоол, магадлалыг эцэслэн шийдвэрлэж амжаагүй, энэ хооронд хөрөнгө хураах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Бы өмчлөх эрх зөрчин, өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцны улсын Ү-****** бүртгэлийн дугаартай 122 мкв 4 өрөө орон сууцыг бүтүүмжлэх тогтоол гарган хураан авах гэж байгаа тул тус хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг бүтүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлж өгнө үү гэх гомдол гаргасан байна. /хх 160-162/
10.9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Бд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 366 тоот гомдолд хариу мэдэгдэх хуудсаар ...Дээрх шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн нь хуульд нийцэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэх боломжгүй байна. гэжээ. /хх 165/
10.10.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШТ/51 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолтой, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/***/**** дугаар магадлалтай, Б.Бд холбогдох эрүүгийн 1909 03074 1188 дугаартай хэрэгт, иргэн Г.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр гомдол гаргагчид буцаасугай. гэсэн тогтоол гаргасан болох нь хэрэгт авагджээ./хх 167-172/
10.11.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШТ/53 дугаар Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг шийдвэрлэх тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад дурдсан эд хөрөнгөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви хотхоны 804-*** тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохирол тооцуулах гэсэн заалтад өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хангахаас татгалзсугай. гэжээ. /хх 216-218/
10.12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 994 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШТ/51 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШТ/53 дугаар Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг шийдвэрлэх тухай тогтоолуудад тус тус хийсэн дүгнэлттэй холбоотой үйл баримтыг энэ шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийх үндэслэлгүй.
11.Иймээс, дээрх бичгийн баримтууд, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын татгалзлыг хүлээн аваад, нэхэмжлэгч Г.Бы Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцанд холбогдох Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Г.Бы өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви **** дүгээр байрны *** тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх-ээр тодруулж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви 804 дугаар байрны *** тоот орон сууцанд холбогдох Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Г.Бы өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Ви 804 дугаар байрны *** тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/07071 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Вий **** дүгээр байрны *** тоот , Ү-****** дугаратай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ