| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00050/И |
| Дугаар | 189/ШШ2024/00048 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 189/ШШ2024/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Улаанбаатар хотын цэцэрлэгийн ийн техникумыг 1985 онд төгсөөд тухайн оныхоо 7 дугаар сард Говь-Алтай аймгийн Алтай сумын хүүхдийн аар ажиллаж, гэр бүхийн хүн хилийн д ажиллаж байсан бөгөөд мөн сумынхаа аар ажиллаж байгаад өөр руу шилжих болсон тул гэр бүлээ даган 1988 оны 4 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын асрагчаар, 11 дүгээр сараас хаа аар ажиллаж, 1988 оны 12 дугаар сараас мэргэжлийнхээ дагуу Булган сумын харьяа аар томилогдон ажилласан.
Улмаар Булган сумын Үенч сум руу шилжин суурьшсанаар д харьяалагддаг байгууллагууд дагаад тус сум рүү нүүн ажиллах болсон. Үенч сумын цэцэрлэгийн аар 1992 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад мөн гэр бүлээ даган шилжиж Ховд аймгийн 4-р цэцэрлэгт 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан билээ.
Одоо миний бие хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж тэтгэврээ тогтоолгохоор дүүргийнхээ нийгмийн даатгалыны газарт хандаж бичиг баримтаа шалгуулсан юм.
Гэтэл дээр дурьдсан газруудад ажиллаж байсан тушаал шийдвэрийн тамга тэмдэг бүдэг, зарим нэг ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалын бичвэр дутуу эсвэл давхарлаж, засварлаж бичсэн зэрэг зөрчилтэй байгаа тул тухайн үед ажиллаж байсан Говь-Алтай, Ховд аймгуудын архивын газраас шүүлгэхэд зарим нэг тушаал олдохгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хасагдахаар хохиролтой байна.
1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн асрагчаар,
Мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны хооронд д аар,
1988 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Булган сумын 0130 ангийн ээр,
1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Булган, Үенч сумын харьяа Хилийн , аар,
1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэгт аар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймаг Алтай сумын цэцэрлэгийн тодорхойлт, Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын тушаал, түүний хавсралт, цахим үнэмлэхний хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Ховд аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын тушаал, А.*******гийн шүүхэд гаргасан тодорхойлт, цахим үнэмлэхний хуулбар, Ховд аймаг Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлт, Аваргын диплом, зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-3-22/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.*******, А.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Н.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн … өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэн шийдвэрлэдэг.
3.Нэхэмжлэгч Н.******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн Алтай сумын -,
1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн асрагч,
Мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны хооронд д ,
1988 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Булган сумын 0130 ангийн ,
1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Булган, Үенч сумын харьяа Хилийн ,
1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэгт аар тус тус ажиллаж болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.*******ийг 1985 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын -, 1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн асрагч, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны хооронд д , 1988 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Булган сумын 0130 ангийн , 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Булган, Үенч сумын харьяа Хилийн , 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэгт аар тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн ажилд орсон болон гарсан тушаалын бичилттэй тохирч байна.
Мөн 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Алтай сумын цэцэрлэгт хүмүүжлэгчээр томилов гэх Ардын боловсролын хэлстийн даргын 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тушаалын бичилт, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Алтай сумын 2 дугаар цэцэрлэгт аар авч ажиллуулав гэх Алтай сумын цэцэрлэгийн ийн 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 13 тоот тушаалын бичилт, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл нь шилжиж байгаа учраас цэцэрлэгийн ийн үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэх тушаалын бичилт, 1988 оны 04 дугаар сарын 09-ний өдөр Хилийн 0130 дугаар ангийн хүн аар авч ажилуулав гэх ангийн захирагчийн 1988 оны 5 сарын 06-ны өдрийн 128 тоот тушаалын бичилт, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хилийн 0130 ангийн ХЗЭ-ийн байгууллагын дотоод ажлын зааварлагчаар шилжүүлэн томилов гэх ангийн захирагчийн 1988 оны11 дүгээр сарын 01-ний өдрийн 305 тоот тушаалын бичилт, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэргэжлийн дагуу Булган сумын цэцэрлэгт ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэх ангийн захирагчийн 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/26 тоот тушаалын бичилт, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Үенч сумын цэцэрлэгт цэцэрлэгийн аар авч ажиллуулав гэх 1989 оны 01 сарын 03-ны өдрийн 14 тоот тушаалын бичилт, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гэр бүлийн хүн Ховд аймагт шилжих болсон тул цэцэрлэгийн ин үүрэгт ажлаас чөлөөлөв гэх 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот тушаалын бичилт, 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн аар авч ажиллуулав гэх 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот тушаалын бичилт, 1997 оны 10 сарын 15-ны өдөр Гэр бүлийн хүн нь Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэрэгт шилжин ажиллах болсон тул цэцэрлэгийн ийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх цэцэрлэгийн ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 тоот тушаалын бичилт зэрэг баримтуудаар,
Мөн гэрч Н.*******гийн“...1985 оны 9 сараас Говь-Алтай аймгийн сумын цэцэрлэгт би тогоочоор ажиллаж эхэлсэн, Н.*******ийг цэцэрлэгийн аар хамт ажиллаж байсан, 1992 оны 12 дугаар сар хүртэл би тус цэцэрлэгт тогоочоор ажилласан, Н.******* 1987, 1988 оны үед Ховд аймаг руу нөхрөө дагаад шилжсэн Н.******* дунд бүлгийн байсан, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болоод бид нарын бичиг баримт, тушаал алга болсон гэх” гэх мэдүүлэг,
гэрч А.*******гийн “…1989 оны 11 сард Н.******* Ховд аймгийн Булган суманд шилжин ирж ажилласан, би тэр үед тогоочоор ажилласан байсан, 1992 оны 6 дугаар сард нөхрөө дагаад явсан, Булган сумын цэцэрлэгт хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:/-ийг 1985 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын -, 1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн асрагч, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны хооронд д , 1988 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Булган сумын 0130 ангийн , 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Булган, Үенч сумын харьяа Хилийн , 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэгт аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ