Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

     2023        03           03                                    2023/ДШМ/06                  

Н.С-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нарыг оролцуулан  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор буюу тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Н-ийн бичсэн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн  дэх хэсэг,  дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 20 оны  дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн, настай,,,, ам бүл  нарын хамт  сумын  дугаар баг, гэх газар оршин суух,, Б овогт Н.С

2.Шүүгдэгч Н.С нь 20 оны  дүгээр сард  аймгийн  сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын ...... зүсмийн ...... хулгайлж ..... төгрөгийн хохирол учруулсан, мөн 20 оны  дугаар сард Ж.Э-ын алдсан ......... тус аймгийн сумын нутгаас олж бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж ....... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

3.Хяналтын прокурор М.С нь шүүгдэгч Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн , мөн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна

4.......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.С-ийг мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн ...... дэх хэсэг,, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн .... дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ......дугаар зүйлийн ..... дэх хэсэгт зааснаар ........ сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг....... сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн .......дугаар зүйлийн .....дэх хэсэгт зааснаар ......... төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ...... хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж,  торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг сануулж, шүүгдэгч Н.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг ......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,, шүүгдэгч Н.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,,,, хохирогч Ж.Э-д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Ерөнхий прокурор Н.Н бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Н.Сэрээнэндорж нь 20 оны дүгээр сарын -ны өдрийн  дугаартай шүүгчийн захирамжаар мөн оны  дүгээр сарын -ыг өдрийг хүртэл цагдан хоригдсон. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас даруй суллах талаар дурдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт: “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсоныг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцоогүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шүүгдэгч Н.С-д шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцсон өөрчлөлтийг оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

6.Хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.С-д шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг захирамжийн дагуу Н.С нь 20 оны  дүгээр сарын -ны өдрийг хүртэл  хоног цагдан хоригдсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу шүүх түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцоогүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.С-д шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасах өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үйлчлүүлэгчийнхээ 7 сарын хугацаагаар зорчих эрх ял хязгаарлах ялаас 3 хоногийг хасаж тооцуулах талаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах бусад заалтыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          8.Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

          9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          10.Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

          11.Шүүгдэгч Н.С нь 20 оны  дүгээр сард  сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын ............. хулгайлж ..... төгрөгийн хохирол учруулсан, мөн 20 оны  дугаар сард шаргал байдсан гүүг тус аймгийн ..... сумын нутгаас олж, бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогч Ж.Э........төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ:

          11.1.яллагдагч Н.С-ийн “Миний бие 20 оны  дугаар сараас 20 оны дугаар сар хүртэл Ж.Э гэх хүний адууг хариулж байсан юм. Г ах морины оронд нэг адуу өгөөрэй гэхээр нь Эн адуунаас  зүсмийн аваачиж өгсөн. Тэр үед нэг шаргал байдас алга болсон байсан. 20 оны  дугаар сард адууны эрэлд явж байсан чинь шаргал байдас нь айлын адуунд байхаар нь олж аваад Гантулга ахад аваачиж өгөөд мөнгө авсан” гэх /хх 56-57/,

          11.2.хохирогч Ж.Э-ын “20 оны  дугаар сарын дундуур адуугаа буцааж авахад 4 адуу дутаж, алга болсон. Миний сартай чандмань тамгатай хонгор гүү, шарга байдсан гүү алга болсон.” гэх /хх 5-6/,

          11.3.иргэний нэхэмжлэгч Б.Г-ын “С 20 оны  дугаар сард  гүү авчирч өгсөн. Дараа нь 20 оны  дүгээр сарынээр сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдас  төгрөгөөр худалдаж авсан.” гэх /хх 11, 17/,

          11.4.гэрч Д.М-ын “Би Э ахын ....... тооны адууг хариулж байгаад хадам дүү С-оор маллуулахаар өгсөн. 20 оны  дугаар сарын дундуур Э ах адуугаа авахад 4 гүү дутсан. Хүрэн азаргатай адуунаас шаргал байдас нь байхгүй байна гэж харсан.” гэх /хх 15/ мэдүүлгүүд,

          11.5. хохирогч Ж.Э-ын ...... зүсмийн гүүг ...... төгрөгөөр, шарга зүсмийн байдсан гүүг ..... төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /хх 20-42/ зэрэг болно.

          12.Хэрэгт авагдсан шүүгдэгчийн харилцах дансны хуулга, иргэний үнэмлэх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч Ж.Э-ын “Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /хх 60-65, 67/

          13.Прокуророос шүүгдэгч Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн , мөн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх эдгээр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          14.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, зэрэг хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

          15.Дээд шатны прокурор “Шийтгэх тогтоол гарахын өмнөх шүүгдэгч Н.С-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцсон өөрчлөлтийг оруулах”-ыг хүссэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасан. 

          16.Хэрэгт авагдсан С.Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны дүгээр сарын -ны өдрийн  дугаар захирамж, тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Н.С-д 20 оны 0 дүгээр сарын -ны өдрөөслэн 3 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх 167-170/

          17.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт: “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсоныг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.С-ийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

      18.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д нь “Шүүгдэгч Н.С-ийн цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж өгнө үү” гэх санал шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авч, түүнд оногдуулсан хоёр төрлийн ялын хүнд ялаас нь буюу зорчих эрх хязгаарлах ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийг хасаж тооцох нь зүйтэй юм.  

      19. Мөн шүүгдэгч Н.С-ийг 3 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “түүнийг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй” гэж буруу бичсэн, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “зохицуулалттайг” гэх үгийг буруу бичсэн зэрэг алдааг залруулав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай.

     1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ийн цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 7 сарын ялаас 3 хоногийг хасаж тооцсугай.” гэсэн заалт нэмсүгэй.

     2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “зохицуулаллтайг” гэснийг “зохицуулалттайг” гэж өөрчилсүгэй.

   3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй” гэсэн хэсгийг хассугай.

         Хоёр. Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

   Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                             О.БААТАРСҮХ

 

                                                                           Д.ГАНЗОРИГ