| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00408/И |
| Дугаар | 133/ШШ2016/00403 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2016/00403
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- ***************** нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *********, гэрч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *********нд илгээлтээр Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Хүрхэрээ багт малчнаар томилогдон аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар ******* хамт мал маллаж байгаад 1985 оны намар залуучуудын илгээлт ирж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт цахилгаанчнаар 10 дугаар сараас нь эхлэн 1991 он хүртэл ажиллаж байгаад буцаад Чандмань сумандаа ирж одоог хүртэл мал маллаж байна. Тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын байгууллага архивын лавлагаа авчир гээд архивын лавлагаагаар надад холбогдох материалууд байхгүй, олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Манайх дандаа нэг настай мал буюу ишиг, хурга маллаж байсан. Тиймээс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Хүрхэрээ бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1-2/.
************** 00888 дугаартай 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалаар эвлэлийн илгээлтээр хөдөө аж ахуйд гарч ажиллах болсон тул Хүрхэрээ бригадад малчинаар томилсон талаар бичигдэж, тамга дарсан, дэвтрийн 22-23 дугаар хуудсанд 1979 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 1980 оны 01-12 дугаар сар хүртэл ажилласан хоног, тооцсон үндсэн хөлс бичигдэж олгов №440 гэсэн тэмдэг дарагдаж, гарын үсэг зурагдсан байна /хх-32-60/.
Уг дэвтрийг 231 дугаартай нийгэм хангамжийн улсын байцаагч, 014 дугаартай нийгмийн хангамжийн хяналтын улсын байцаагч 2002 оны 11 дүгээр сарын 29-нд тус тус баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-52-53/.
Мөн 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Үүрийнтуяа нэгдлээс нээсэн саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн 6-9 дүгээр хуудсанд 1981, 1982, 1983, 1984 онуудын ажилласан хоног, тооцсон үндсэн хөлс бичигдэж олгов №440 гэсэн тэмдэг дарагдаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд уг дэвтрийг 231 дугаартай нийгэм хангамжийн улсын байцаагч, 014 дугаартай нийгмийн хангамжийн хяналтын улсын байцаагч нар 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус баталгаажуулалт хийсэн байна /хх-17-18/.
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 415 дугаартай цалингийн тодорхойлолтоор 1980 оны 01-12 дугаар сар хүртэл авч байсан цалингийн лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна /хх-5/.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлээс 1979 оны 09 дүгээр сарын 01-ний нээсэн 00888 дугаартай, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 415 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Чилхаагийн Довчин нь Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Хүрхэрээ бригадад 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1985 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв /хх-32-60, 9-31, 5, 80-83/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.250 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 /тавин/ төгрөгийг Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *********** буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан **************** нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Хүрхэрээ бригадад малчнаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.250 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 /тавин/ төгрөгийг Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ************* буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ