Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 133/ШШ2016/00414

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би

нэхэмжлэгч- *************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- Г************** холбогдох

зээлийн үлдэгдэл 938.918 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********** шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Н.Батзориг нь сум хөгжлийн сангаас 2015 онд зээл авч, зээлээ хугацаанд нь төлөлгүй 1.088.918 төгрөгийн өр үүсгэснийг аймгийн аудитын газраас 2015 онд шалгаж акт тогтоосон. Сумын засаг даргаас актаа төлөх тухай мэдэгдэх хуудас өгч 150.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 938.918 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул *********** зээлийн өрийн үлдэгдэл 938.918 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэн ************* сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр болох 938.918 /есөн зуун гучин найман мянга есөн зуун арван найман/ төгрөгийг төлж барагдуулсан тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн * нь иргэн *********** сум х***********өгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрт 938.918 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ иргэн Н.Батзориг нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-19/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *********** холбогдуулан гаргасан сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрт 938.918 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *********** татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ