Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2016/00416

 

 Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ****************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- *****************,

хариуцагч- ***************** нарт холбогдох

гэм хорын хохиролд 761.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2016 оны 10 дугаар сарын 09-нд ирэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороололын 3-3 тоотод байршилтай байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Улмаар миний сэжиглэж байсан 8А ангийн сурагч *********, ********** нар минйи эд зүйлсийг хулгайлж авсан байсан бөгөөд мөн ********** нь миний хүүхдийн хамрын ясыг хугалж, нүдний доод зовхийг яз цохиж санаатайгаар хохироосон тул миний хохиролыг барагдуулж өгнө үү. *********** миний хүүд учруулсан хохиролыг мөнгөн дүнгээр эцэг эхээр нь барагдуулж өгөхийг хүсч байна.

1. Комьпютер томографикт харуулсан 50.000 төгрөг,

2. шүүх эмнэлэгийн хураамж 3000 төгрөг,

3. эмчилгээ хийлгэсэн эмний мөнгө 28000 төгрөг,

4. алтан бөгж 450.000 төгрөг,

5. шингийн саванд байсан мөнгө 70.000 төгрөг,

6. сувдан зүүлт 80.000 төгрөг,

7. сувдан шигтгээтэй ээмэг 60.000 төгрөг,

8. цулгуй мөнгөн бөгж 20.000 төгрөг бөгөөд *********** мөнгөн дүнгээр барагдуулах үнийн дүн 421.000 төгрөг, ********* хулгайлж авсан юмны мөнгөн дүн 340.000 төгрөг байна.

Иймд /************, *********** нийлж хулгай хийсэн тул эцэг, эхээр нь бүгд хохирол 761.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *********** 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********* *********** нар нь 2016 оны 11 дүгээр сарын 28-нд 680.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн, үлдсэн 81.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд өгөхөөр тохиролцсон гэжээ.

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гэм хорын хохиролд нэхэмжилсэн 761.000 төгрөгнөөс хариуцагч ********, ********** нар нь нэхэмжлэгч *********** 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 680.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 81.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд тус тус 40.500, 40.500 төгрөгөөр нэхэмжлэгч ********* төлөхөөр зохигчид эвлэрсэн байна.

Нэхэмжлэл, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч гэм хорын хохиролд 761.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар 680.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 81.000 төгрөгийг хариуцагч нар тус бүр 40.500, 40.500 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 15-нд төлөхөөр талууд тохирч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 22.814 төгрөгөөс 11.407 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн ************ тоот данснуудаас 11.407 төгрөгийг, хариуцагч *********** 5703 төгрөг, *********** 5703 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэм хорын хохиролд 761.000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хариуцагч ******, *********** нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 680.000 /зургаан зуун наян мянган/ төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч ********* төлж, үлдэгдэл 81.000 /наян нэгэн мянган/ төгрөгийг хариуцагч нар тус бүр 40.500, 40.500 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 15-нд нэхэмжлэгч * төлөхөөр зохигчи********* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 22.814 төгрөгөөс 11.407 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн ************ тоот данснуудаас 11.407 төгрөгийг, хариуцагч ********* 5703 төгрөг, ********* 5703 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ