Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/63

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Насанжаргал, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Д.Ганцэцэг

                                                Шүүгдэгч ийн өмгөөлөгч Ч.Алдар

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү

                                             Шүүгдэгч ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл

                                                Шүүгдэгч

Шүүгдэгч *******

Шүүгдэгч

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч ийн өмгөөлөгч Ч.Алдар, шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлуудаар шүүгдэгч , *******, нарт холбогдох эрүүгийн 1826004670180 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим ******* гэрт хохирогч ******* хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан,

 

******* ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа ******* нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол учирч эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь эмнэлгийн туслаж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан,

 

******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа ******* нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт хүнд хохирол учирч эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь эмнэлгийн туслаж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5, ******* *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Боржигин овгийн ******* *******, Өндөрнөр овгийн ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч ******* овгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн ******* *******ын  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөрнөр овгийн *******ийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч т оногдуулсан  таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг гурван жил нэг сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийн цагдан хоригдсон 212 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая төгрөгөөр торгох ялыг тус тус хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нарт оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч т оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндуламд шүүгдэгч 3.000.000 төгрөг, шүүгдэгч 972.763  төгрөг, шүүгдэгч ******* нь 972.763 төгрөг, Д.Отгонбаяр нь 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч , ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч , ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ******* гэрт ******* хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25,26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа ******* нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартыг барьж ажиллаагүй улмаас хохирогч нас барсан. Шүүгдэгч Өндөр нөр овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25,26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа ******* нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа ММ35081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүй улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдсон.

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд ...******* эмч наад хүнээ аваад аймаг руу яв, унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд ******* эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна, эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя гэж Борын // эхнэр хэлэхэд ******* эмч манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах бэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно. Маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй тэгээд шөнийн 00 цаг Борын/ / эхнэр болон бид нар ахыг сахиж байгаад гэртээ харьсан /1-хх ийн 38-40/ гэх, мөн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

гэрч   мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...Сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь сум дотор дуудлагад очдоггүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв, эсвэл өөрсдөө ирж үзүүл гэсэн тэгээд ЭХО -д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задрал байна гэсэн. Яаралтай аймаг руу яв гэж байсан... /1хх-44-47 хуудас/ гэх, мөн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Тэгэхээр Уянга сумын эмнэлэгт 20-22 цагийн дараа очсон. Нэг эмч нь Эхо-д харахад зүгээр байсан. Ер нь харах алба ч байхгүй гэж ярьж байна. 12 хуруу гэдэсний гэмтэл эхогоор харагдахгүй байж болно. Гэхдээ эмнэл зүйн шинж тэмдгээрээ бол 20-22 цагийн дараа бол ямар нэгэн байдлаар тухайн хүний биед хүндрэл үүсэж мэдэгдэх ёстой. Дээрээс нь хэвлийд ямар нэгэн шингэн 20-22 цагийн дараа заавал хуримтлагдана. Яагаад гэвэл элэгний 5, 7 дугаар сегмент урагдсан учраас цус гарна. Харин 12 хуруу гэдэсний урагдлаас цус баас гарна. Хэвлийд ямар нэгэн гэмтэл гарвал дотор гялтан өөрөө шууд агшдаг. Бүр цаашлаад эхо-гоор 12 хуруу нарийн гэдэсний тасрал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг харагдахгүй эсвэл тогтоож чадахгүй байж болно. Гэхдээ бодит үзлэгээр асуумж авах байдлаар тогтоох боломжтой. Хэдий хугацаанд амьд явах боломжтой гэхээр энэ гэмтлийг авсан хүний биеийн онцлогоос мөн гэмтлийн хэмжээнээс хамаарч нас барах хугацаа өөрчлөгдөх учир тогтоох боломжгүй. Би бол буруу оношилсон гэж үзэж байна. Ганчимэг эмч бол дүрс оношилгооны талын мэдлэггүй хүн бол биш. Учир нь 3 сарын баримжаа олгох курст суралцсан. Гэхдээ хэвлийн доторх шингэнийг ямар ч хүчин чадал муутай эхоны аппарат оношлох боломжтой. Тухайн элэгний гэмтлийн цус алдалт, нарийн гэдэснээс гоожих баас алдсан. Яагаад гэвэл энэ хүмүүс бүгд 20-22 цагийн дараа эмнэлэгт очсон гээд байна. 20-22 цагийн дараа уг гэмтлүүд нь ямар нэгэн хэмжээгээр дотогшоо хүндрэл өгсөн байгаа. Хэрэв өшиглүүлээд 1,2 бүр 5,6 цагийн дараа ирээд үзүүлсэн бол юу ч мэдэгдэхгүй зүгээр гээд буцаах боломжтой. Учир нь дотор байгаа гэмтэл нь бага учраас цус баас алдах нь бага тиймээс мэдэхгүй өнгөрөх боломжтой. Гэтэл талийгаач гэмтэл нь шинжлэх ухаан талаасаа ч хүн зүгээр ой ухаанаараа бодоод үзсэн ч дотор гэмтэл нь бага байсан гэхдээ дотроо шингэн алдаж байсан гэдгийг 20-22 цагийн дараа үзүүлээд яваад байсан нь нотолж байна. Сая бас эмчилгээ үйлчилгээний стандарт дээр ойлгомжгүй нэг юм гарсан. Манайд хэвтэн эмчлүүлж байгаагүй, хяналтын карт нээлгээгүй учраас бид тэр хүнийг тээвэрлэхгүй гэсэн юм яригдлаа. Тийм стандарт одоогоор байхгүй. Ер нь бол шинжээч эмч нарын дүгнэлтийг яагаад юуг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлт бүрэлдэхүүнээ нэмээд илүү нарийн тод болгон гаргаж ирсээр байгаа. Зодуулснаас хойш 20-22 цагийн дараа үзүүлэх гээд түшүүлээд явж л байсан. 30 гаран цагийн дараа аймагт нас бараагүй байж л байсан. Энэ юуг харуулаад байна гэхээр шууд богино хугацаанд үхэлд хүргэх гэмтэл биш юм. Гэхдээ урт хугацааны явцад үхэлд хүргэх хүнд гэмтэл гэдгийг л илтгээд байгаа юм. Амь хохирогчийн биед 12 хуруу нарийн гэдэсний урагдал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг гэмтлээр тодорхойлогдоод уг гэмтэлдээ тусламж авч чадаагүй нас барсан. Та тэгэхэд дэлүү оношилж, дэлүү харсан үзсэн. Энэ зөв онош мөн үү. Бид задлан шинжилгээ хийж байгаад учраас бодитоор нь харж байгаа. Гэтэл таны тавьсан оноштой зөрсөн гэх мэдүүлэг /4хх-153-156 хуудас/,

Шинжээч Б.Шүрэнцэцэг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...яаралтай тусламжийг шатлал харгалзахгүйгээр ойролцоох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүргэх гэж заасан байдаг. Гэтэл чи хүнд зодуулсан байна тийм учраас зодуулсан хүнээсээ зардлаа гаргаад эмчилгээ ав гэсэн ямар ч заалт байхгүй. Ийм нэг сонин өөрийнхөө зардлаар иргэдэд туслах гэж байгаа юм шиг хандаад ажлын гүйцэтгэл нь дутаад ийм үр дүнд хүргэж байна” гэсэн мэдүүлэг /4хх-157 хуудас/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 05 дугаар сарын 01 дугаар 614 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй... 1. Өвөрхангай аймгийн МХГ-н байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй. 2019.03.27-ны өдөр гаргасан дүгнэлтийн 1-р хариулт нь үндэслэлгүй байна. 5. Дашзэвэгийн яаралтай журмаар цаг хугацаа алдаагүй дээд шатлалын эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээ аль болох эрт хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой / Зхх-142-148 хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 06 дугаар сарын 22 дугаар 816 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй... Ш.Дашзэвгийг яаралтай журмаар цаг хугацаа алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээг аль болох эрт хийсэн бол амь нас аврагдах боломжтой./2хх-149-153 хуудас/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 10 дугаар сарын 02 дугаар 1037 тоот 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй ...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны дүгнэлт үндэслэлтэй. 2019.01.07-ны өдрийн дүгнэлт үндэслэл муутай байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 5 -р хариулт үндэслэлтэй, 2,3,4,6,-р хариулт үндэслэл муутай байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй 816 дугаар шинжээчийн дүгнэлтийн 1, 7 хариулт үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй байна. 6. Амь хохирогч ******* нь хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан бөгөөд уг хүндрэл нь богино хугацаанд үүсч, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй тул цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Хохирогч эмнэлгийн байгууллагад цаг алдаж хандсан, сумын эмнэлэг зөв оношилж, дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргээгүй хугацаа хожимдуулсан байна. Амь хохирогч Ш.Дашзэвэгт анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих стандартын дагуу үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой / Зхх-209-218 хуудас/ гэх дүгнэлтүүд авагдсан.

Шүүгдэгч Ч.Төмөрпүрэвийг Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зүйлчлэлийг зөв байна гэж дүгнэн ял оноосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид өөрт нь заасан тохиолдолд гэм буруугийн холимог хэлбэрээр хэргийг ялгамжтай зүйлчлэхээр заасан энэ ч утгаараа шүүгдэгч Ч.Төмөрпүрэвийн үйлдлийг эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэх зарчмын дагуу талийгаачийг нас барсан шалтгаан нь шүүгдэгч *******, нарын эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй улмаас, амь хохирогч нас барсан. Хэрэв зохих ёсоор үзсэн бол амь хохирогч аврагдах боломжтой талаар шат дараалсан шинжээчийн дүгнэлт гарсан.

Иймд дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Төмөрпүрэвт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчид ашигтай буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаатай ял оноож, мөн 2021 оны өршөөлийн хуульд зааснаар түүний эдлэх ялаас 2 жилийг хасаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Ч.Төмөрпүрэв нь амь хохирогчид эмнэлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эхнэрийн хамт эмнэлгийн машинд нь өөрийн зардлаар бензин хийгээд ч хамаагүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгөхөөр очиж байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна гэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл Мэндийн төвийн дотрын нарийн мэргэжлийн эмчээр хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 2006 оноос хойш тасралтгүй 16-н жил хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081 2013 стандарт, эмнэл зүйн удирдамж, түгээмэл үйлдлийн технологийг мөрдөн ажиллаж ирсэн.

 2018 оны 10 дугаар сарын 26-ны үдээс хойш 15-16 цагийн үед хохирогч ******* гэр бүлийн хүнтэй хамт амбулатриор ирж үзүүлсэн. Тухайн үед хохирогч хэвлийгээр өвдөнө, огиулна урьд шөнө архи уусан хүнд зодуулсан өгүүлэмжтэй байсан бөгөөд үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт нэг минутанд 88 удаа , даралт, пульс, сатураци, ухаан санааны байдал хэвийн Глазко үнэлгээгээр үнэлэхэд 15 оноо/ энэ бол зөвхөн ухаан санааны байдлыг үнэлэх үнэлгээ, харах-4оноо, хариулах -5оноо, хөдөлгөөн - 6оноо/, хэвлий эмзэглэлтэй Щёткин-Блюмбергийн шинж /+ - / байсан бөгөөд БОЭТ-ийн дүрс оношилгооны М.Уламдэлгэр эмчтэй видео дуудлагаар зөвлөгөө авч БОЭТ-руу илгээхийг зөвлөсөн. Хохирогч Ш.Дашзэвгийг дотрын эмчийн үзлэгийн бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №910 дугаарт бүртгэн, хохирогчийн биеийн байдлыг амбулаторийн картанд тэмдэглэн, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13А маягт бичиж ээлжийн сувилагчоор өвдөлт намдаах тариа хийлгээд ар гэрийхэнд яаралтай журмаар БОЭТ-ийн гэмтэл, мэс заслын эмчид үзүүлж, онош тодруулж эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгч, дотрын эмчийн ажлын чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Тухайн өдрийн ажлын цаг дууссан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн эргэж холбоо бариагүй. Иймээс дотрын эмчийн ажлын байрны чиг үүргийн дагуу хохирогч Ш.Дашзэвгийг амбулаторт ирэх үед эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081 2013 стандартыг баримтлан ажилласан. Иймээс гомдлыг хүлээн авч, холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: Тус аймгийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай, 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмчээр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба ЭХО шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, шёткин блюмбергийн шинж (-+) гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн оношлоогүй байна.

нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа ******* нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдалт, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сигментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нуруунд зулгаралт гэмтэл учирч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 дахь заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэх үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 Өмгөөлөгч нарын зүгээс тус шүүх дээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцсон бөгөөд шүүгдэгч , ******* нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, үндсэн зорилт, чиг үүрэг, албан тушаалын ялгаа, хэр хэмжээ зэргийг тодорхой дурдалгүй шинжээч томилсон нь хууль зүйн үндэслэлгүй талаар...Өвчтөний эрүүл мэндийн байдал, оношийг зөв тогтоогоогүй, эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй талаар /Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №4 тогтоол/...

MNS 5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтуудыг зөрчөөгүй талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр, шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр ажиллаж байсныг тогтоож, MNS 5081:2013 стандартын 8.14.7 туулах чадвар сайтай, хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой түргэн тусламжийн автомашинтай байна, 10.11.3 алсын түргэн тусламжийн туулах чадвар сайтай машинтай, бэлэн байдлыг хангасан байна гэх заалтуудыг шүүгдэгч т хамааралгүй тус стандартын 8.3.6-д заасан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах гэснийг зөрчөөгүй байна гэж үзэж, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авсан.

Харин шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн эмч өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ш.Янжинпүрэвийн “...Тэгээд сумын эмнэлгийн эмчээс талийгаачийн биеийн байдал ямар байгааг асуухад дэлүү бяцарсан байж магадгүй. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ. Тэгээд та нар өнөөдөртөө багтаад аймаг руу унаа олоод яв. Энэ зодож нүдсэн хүмүүсээс нь мөнгө төгрөгийг нь гаргуулаад унаа тэрэг олоод яв гэж хэлсэн”, гэрч ын “...Эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч “дэлүүний задралтай байна, яаралтай аймаг руу яв” гэж хэлсэн. Сумын эмнэлэг тухайн үед нь өвчин намдаах тариа хийж өгсөн. Анальгин, демидрол тариагаар хийсэн. Тэгээд хоёулаа авч ирэх хэрэгтэй гэхээр нь лааг нь авч очиж хийлгэсэн. Ганчимэг эмч лааг нь хийж өгсөн. Тариаг нь вакцины Тунгаа эмч хийж өгсөн. Өөр нэг их арга хэмжээ аваагүй.

 Шинжээч Б.Шүрэнцэцэгийн “...Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргийн хүрээнд эмч тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмч өвчтөнийг шууд зөөвөрлөх эрх байхгүй. Удирдлагадаа танилцуулж дараагийн шатны асуудлаа шийдвэрлээд явна. Заавал бичиг баримтаар мэдэгдэх ёстой мөрдөгддөг журам, бариад очдог мэдэгдэх хуудас бланк байхгүй. Энэ шатанд биечлэн удирдлагадаа танилцуулаад дараагийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Анхны шатны тусламжаа үзүүлсэн ч дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх, хүргэх хугацааг алдсан. Энэ дараагийн шатны ажиллагааны гүйцэтгэлээ хийж чадаагүй нь харагдаж байгаа юм” гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.02-ны өдрийн 402 дугаартай 3-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /Зхх 123-129 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.05.01-ний өдрийн 614 дугаартай 3-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /Зхх 141-148 хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /20хх 149-153 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмч 2018 оны 10 дугаар 26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судалсны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, шёткин блюмбергийн шинж (-+) гэж тэмдэглэсэн болоч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлгээгүй, оношлоогүй байна” гэсэн дүгнэлт зэргээр няцаагдаж байх тул шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нарын энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч нь 2018.10.26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллаж байхдаа бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, таслал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл авч, тус эмнэлэгт үзүүлэхээр ирсэн *******д эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа ММ8 5081:2013 стандартын 8.3.3 “өвчтөн хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ”, 8.3.7 “үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэл зүйн удирдамжийг баримтална” гэж заасныг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор мөрдөгчөөс шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч Б.Шүрэнцэцэгийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч Б.Шүрэнцэцэгийн дүгнэлт, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай, 3-н хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь өмнө нь гарсан дүгнэлтүүд нь ийг буруугүй болох талаар удаа дараа нэг байр суурьтай байсан. Гэтэл дахин 7-н хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон нь хэт нэг талыг барьж, мөрдөгч прокурорын зүгээс яллаж буруутгах сэтгэл зүйгээр хандсан. Шинжээч дахин томилох үндэслэл нь дүгнэлтүүд хоорондоо илтэд зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн эргэлзээ бүхий байвал асуудлыг мухарлаж шийдвэрлэхийн тулд шинжээч томилдог. Гэтэл дүгнэлтүүдтэй танилцахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Мөн эргэлзээ бүхий байсан талаар шүүх шийтгэх тогтоолдоо тусгаж, зарим буруутгаж буй заалтуудыг хүчингүй болгосон.

2. Шүүхээс ийн гэм буруутайд тооцохдоо Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын 8.3.3 “өвчтөн хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ", 8.3.7 "үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална'" гэх заалтуудыг үндэслэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нь хохирогч Дашзэвгийн биед үзлэг хийхдээ өвчтөний ерөнхий байдлыг оношилж, ЭХО-ны зураг авч, БОЭТ-ийн дүрс оношилгооны Уламдэлгэр эмч рүү залгаж, арга зүйн зөвлөгөө авсан, мөн эрхлэгч эмч *******д биеийн ерөнхий байдлын талаар мэдэгдсэн байдаг. Хохирогч Дашзэвгийн биед үзлэг оношилгоо хийж байх үед ******* эмч эмчилгээний өрөөнд хамт байсан талаар гэрч мэдүүлсэн. Эмч нарын хамтарсан үзлэг гэдэг нь эмч тус бүр онош тогтоож, өвчтөний эрүүл мэндийн байдлын талаар дүгнэлт хийхээс илүүтэйгээр яаралтай тусламжийн арга хэмжээг цаг алдалгүй авч, цаашид эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг үзүүлэх талаар зөвлөлдсөн байхыг ойлгоно. нь ******* эмчээс зөвлөгөө зааварчилгаа авч, ЭХО-ны зургийг аймаг руу илгээж буй нь хамтарсан үзлэг оношилгооны нэг хэлбэр юм.

Мөн шинжээч эмч Шүрэнцэцэгийн мэдүүлэгт .... эмч өвчтөнийг шууд зөөвөрлөх эрх байхгүй удирдлагадаа танилцуулж дараагийн шатны асуудлаа шийдвэрлээд явна. Заавал бичиг баримтаар мэдэгдэх ёстой мөрдөгддөг журам, бариад очдог мэдэгдэх хуудас бланк байхгүй удирдлагаас энэ өвчтөн заавал хүргэж өгөх өвчтөн биш байна гэж үзэх тохиолдол гарвал хамтарсан үзлэг хийх саналаа тавиад ажиллах ёстой /4хх 145 тал/, гэж мэдүүлсэн нь буруутгаж буй шинжээчийн дүгнэлтийн 8.3.3-т заасныг бүрэн няцааж байна. Учир нь талийгаачийн биед үзлэг оношилгоо хийхэд ******* болон Ганчимэг эмч нарын дунд өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэхтэй холбоотой санал зөрөлдсөн зүйл байхгүй болно.

            8.3.7 “үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална” гэх заалтын хувьд нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 тоот тушаалын дагуу 13А маягтыг бичиж, өвчтөний карт нээн, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсыг бичиж өгч, яаралтай тусламж үзүүлж, өвчин намдаах лаа болон аналгин, демодрол тариа тарьж өгсөн. нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийсэн бөгөөд сумын эмнэлэг нь материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн хувьд хомсдол, гачигдалтай, мэс ажилбар, хагалгаа хийх, өвчнийг бүрэн оношлох боломжгүй гэх дүгнэлтийг хийн яаралтай бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг хохирогчийн гэр бүлд гаргаж өгсөн байдаг. Гагцхүү хохирогчийн хайхрамжгүй үйлдэл болон эрхлэгч эмч *******ын өнөөдөртөө харзнаад хоночих гэсэн үгнээс болж, буруутгагдаж байна.

3. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт болон шинжээч эмч Б.Шүрэнцэцэгийн мэдүүлэг, гэрч Ганбаатар, нарын мэдүүлгээс харахад нь аймаг руу яаралтай явж эмчлүүлэх талаар хэлсэн байдаг. Мөн нь 13А маягтын бичиж, өвчтөн илгээх хуудсыг өгсөн явдал нь өвчтөний онош тодорхойгүй, зайлшгүй аймаг явж эмчлүүлэх шаардлагатайг илэрхийлж буй баримт бичиг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол онцлог нь тухайн эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн алдааг нь бус тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой байх субъектив санаа, сэдэл, зорилгыг зайлшгүй шаарддаг бөгөөд хохирогч болон түүний гэр бүлийн зүгээс сумын эмнэлгээс өвчтөн зөөвөрлөх унаа машин, холбогдох техник хэрэгслийг гаргаж өгөөгүй талаар т хандаж хэлээгүй, тусламж гуйгаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тодорхойлолт өгөх бөгөөд ийн хувьд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч Төмөрпүрэв, *******, нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5, 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Хэдийгээр эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн гэмт хэрэг боловч тус гэмт хэргүүдийн хүндрүүлэн зүйлчлэх гол шинж нь хүний амь нас, амьд явах эрхэнд халдсанаараа нэгдмэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэн зүйлчлэлийг харвал талийгаачийн амь нас ямар шалтгааны улмаас хэний буруутай үйлдлээс болж хохирсон гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Тус гэмт хэргүүдийн обьект нь хүний амь нас бөгөөд хоёр өөр шалтгаан, хоёр өөр хүчин зүйлийн улмаас хор уршиг үүсэх боломжгүй юм. Хууль зүйн эмнэл зүйн хувьд хүнийг хоёр удаа үхүүлж болдоггүйтээ адил хэн нэгний буруутай үйлдлийн улмаас л дээрх гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу талийгаач бусдад зодуулснаас хойш 20 орчим цагийн дараа эмнэлгийн анхны шатны тусламж авсан байх бөгөөд энэ хугацаанд талийгаач амь насаа алдах боломжтой эсэхийг шинжээч эмчээс тодруулж асуугаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 заалтыг зөрчсөн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг шинжээч эмчээс тодруулахдаа зөвхөн эмнэлгийн байгууллагад хандсанаас хойших хугацаагаар тодорхойлж, нарийвчилж асуугаагүй нь миний үйлчлүүлэгч ийг буруутгах үндэслэл болж байна. Тус гэмт хэргийн субьектив талын гол шинж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх, гэм буруутай этгээд нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэдгээ ухамсарлаж, энэхүү тусламжийг үзүүлэх боломжтой байсан боловч өөрийн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн эс үйлдэхүйгээр илэрдэг. Гэтэл ийн зүгээс дээрх эс үйлдэхүйг хийгээгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрт байгаа мэдлэг чадвар, боловсрол, ёс зүйг ухамсарлаж ажилласан болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр рүү чиглэсэн хууль бус үйлдэлтэй холбоотой нэг ч гэрч хохирогчийн мэдүүлэг байдаггүй. Өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтүүд ч үүнийг илэрхийлж байна.

Иймд шүүх гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрхийг нь хасаж, мөн 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж гомдол гаргаж байна.

 

Миний үйлчлүүлэгч нь Уянга сумын эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талийгаач *******д яаралтай үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн эрхлэгч, жижүүр эмч байсан *******тай ярилцсаны үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс иргэнийг эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт илгээх журмыг баримтлан 13А маягт үйлдэн , аймгийн төв рүү яаралтай явуулах талаарх арга хэмжээг авсан нь хавтаст хэргүүдэд авагдсан үзлэгийг бүртгэл амбультороор үзүүлэгчийн карт, өвчтөн илгээх 13А маягт, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан, өвчтөнд өвчин намдаах тариа хийлгэж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай явах талаар ар гэрийнхэнд нь зөвлөсөн. Мөн өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд /1072 дугаар шинжээчийн дүгнэлтээс бусад/, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

 

Гэвч прокурор 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тухай 28 дугаар тогтоолдоо эрхлэгч эмч *******ын ажил албан тушаалын ялгамжтай байдлыг тусгалгүйгээр зөвхөн “Эмч” гэж бичсэнээр эмч нарыг ерөнхийлөн буруутай гэж дүгнэж, амь хохирогчийг үхэлд хүргэхэд гол хүчин зүйл хэний буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас болсныг бүрэн тогтоож чадаагүй дүгнэлт / Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй/ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй бөгөөд прокурор, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй үзэж байна.

 

Мөн анхан шатны шүүхээс ийг Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 55081:2013 стандартын 8.3.3 “өвчин хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ”, 8.3.7 “үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтлана” гэж заасныг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж дүгнэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 35081:2013 стандартын 5-н заалтыг эмч нар зөрчсөн талаар.дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх ******* Уянга сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр болон жижүүр эмчээр ажиллаж байхдаа дээрх стандартын 5-н заалтыг, Д. Ганчимэг нь Уянга сумын эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажиллаж байхдаа дээрх стандартын 2 заалтыг /8.3.3,/8.3.7/ тус тус зөрчсөн талаар дүгнэж, дүгнэлтийг засаж өөрчилж, энэ дүгнэлтэндээ үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсонг буруу гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтийг шинжилгээ хийлгэх хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийх талаар томилогдсон баг шинжээч нар дүгнэлт гаргах ёстой. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг өөрчилж шинжээчийн эрх эдэлж хэргийг шийдвэрлэсэн. ЭХХШТХ-д зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үүрэгтэй заавал баримтлах үүрэггүй ба дүгнэлтийг засаж өөрчилж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгох эрхгүй гэж үзэж байна.

 

ийн хувьд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй зохих журмын дагуу ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байхад хэргийн бодит нөхцөл байдлыг зөв дүгнэлгүй эргэлзээтэй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1037 дугаартай 7-н эмчийн дүгнэлтийг үндэслэн ял оногдуулан шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны болон гэм буруугийн зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Шүүгдэгч ийг яллаж байгаа энэ гэмт хэргийн субьектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандах шинжтэй байдаг. ийн үйлдэлд энэ гэмт хэргийн гэм буруугийн шинж байхгүй, харин ч өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж шаардлагатай арга хэмжээг авсан нь тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна .

 

Иймд ийг яллаж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтанд цугларсан нотлох баримтууд түүний гэм бурууг хөтөлбөргүй тогтоож чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт шүүгдэгчийн өвчтөнд үзүүлсэн тусламж үйлчилгээ/үйлдэл/ нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3-дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу шүүгдэгч т холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрх хасаж 8-н сая төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлтээр намайг хоёр заалтаар, эмч ийг 5-н заалтаар /сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа стандарт MNS:5081:2013/ буруутгасан. Гэтэл анхан шатны шүүхээс 2 заалтыг 5-н заалт болгож өөрчилсөн. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Намайг эхоны өрөөгөөр ороод гарах хооронд эмч харж байсан хүнээ энэ хүний дэлүү задарсан юм шиг байна гэж хэлсэн. Яаралтай аймаг хүргэж өгье гэж хэлээд гарсан. Би аймаг явахад хавсаргах бусад ажлаа хавсаргаж хэвлэх үйлдвэрлүү ярьж маягтын захиалга өгөөд сахиул айлдаа үлдээх тухай яриад 18 цагт Ганчимэг эмчээс нөгөө хүргэх хүн чинь хаана байна гэхэд дэлүүний зураг Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Уламдэлгэр эмч рүү явуулсан. Дэлүү бүтэн байна нааш нь өөрсдийг нь явуулчих гэхээр нь явуулсан. /Хавтаст хэргийн материалаас нотлогдоно/, MNS 5081:2013 8.3.6 мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах би эмэгтэйчүүдийн эмч, үзлэг хийсэн эмч биш тул энэ заалт буруутгах үндэслэл болохгүй. Манай эмнэлэг мэс заслын мэргэжлийн эмчтэй. MNS 5081:2013. 8.3-д заасан өвчтөн шилжүүлэх журам мөрдөөгүй. Тэр өдөр 20 цагт Бадрал багаас дуудлага ирж явах гэж байхад хохирогчийн эхнэр болох Лхагвадолгор өвдөөд байна гэж орж ирсэн. Та нар чинь яваагүй юм уу гээд дотор эрхтэн бүтэн хэвлийд сул шингэнгүй учир өвчин намдаах лаа өгөөд дуудлаганд явах тухай хэлээд ямар унаагаар явах тухай асуухад манайх машинтай би машинаа барьдаг гэж хэлсэн. Удалгүй нэг хүн унаа гэж ярихад унаатай гэсэн шүү дээ гэж ярихад тэр унаа чинь муу машин гэсэн. Ганбаатар дүү нь унаатай хэргийн талаар хаацайлаад яваад байсан болохоор аймаг яваарай гэж хэлээд дуудлагандаа явсан. /Ганбаатарын мэдүүлэгт байгаа/. Би дуудлаганаас нилээн орой ирээд өглөө 8 цагийн үед үзэхэд хүндэрсэн байсан тул яаралтай бүх арга хэмжээг авч Бүсийн Оношлогоо шинжилгээний төвд хүргүүлсэн. MNS 8.14.7-д туулах чадвар сайтай түргэний унаагаар хангах талаар... машин туулах чадваргүйн улмаас зогсож хүний амь нас үрэгдээгүй. Түргэний 2 машины нэг нь норм гүйлт дуусч тавиад нэг жил гаруй болсон. Эрүүл мэндийн газар он дарааллаар машиныг хувиарладаг. Хүсэлт албан бичгийн хариу Богд сумын дараа Уянга суманд хувиарлана гэж хүлээгдэж байсан. /энэ талаар Эрүүл мэндийн газраас лавлагаа авч болно/,

 

Түргэний машины бэлэн байдлыг хангах хохирогчийн үзүүлж буй үед машин бэлэн болсон. Өвдөөд байна гэж ирэхэд дуудлага давхацсан, өөрсдөө унаатай байсан. Хохирогч хүндэрсэн шалтгаан нь цаг алдсан байдлаас болсон. Цагийг тооцохоор 36 цагийн дараа Бүсийн Оношлогооны төвд өгсөн. Өөрсдөө 24 цагийн дараа сумын эмнэлэгт хандсан. Үзүүлж явлаа гэж гараад 45 цаг алдсан байдаг. Элэг нь няцраад нарийн гэдэс нь тасраад хэвлийн хөндийд цус өтгөн хуримталсан тухай мэдэдгүйтэй холбоотой. / эдгээр нь хавтаст хэргийн материалтай тохирно/

 

Хавтаст хэргийн материалтай танилцахад 2 удаагийн шүүх хуралдааны дараа хохирогчийн өмгөөлөгч нар эмч нарыг татсан байдаг. Ар гэр гомдолгүй тухайгаа хэлдэг. 2 хүн хамтарч зодсон байхад нэгнийг нь хөнгөн гэмтэл учруулсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгосон. /Өөрийнх нь мэдүүлгээр/ Нотлох баримтгүйгээр  тусламж үзүүлсэн эмч нарыг ял хуваалцахаар татсан нь хуулийг зөв буруу хэрэглэж байгаад эргэлзэж байна. Хэргийн зүйлчлэлийн тухайд стандартын зөрчлийг зөрчлийн хуулиар шийтгэх боломж багтдаг уу. Зөрчлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиар буюу хатуугаар, яллаад байгаа. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

 

Эмч нарын үйлдэл эс үйлдлээс болж хүн нас барсан гэж ял оногдуулж байгаад эргэлзэж байна. Нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн үндэслэлийг хэрэглэж Эрүүгийн хуулийн 15 дүгээр зүйлийн 3-т заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2.3-т заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхийл нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутайд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар 3-н шүүгдэгчийн буюу шүүгдэгч Ч.Төмөрпүрэвийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас бусдын амь нас нь хохирсон, эмч *******, нарын тухайн өвчтөнд зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохиросон гэсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон гэж прокурорын зүгээс дүгнэж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж харж байгаа. Мөн гэм буруутай үйлдэлд нь хийсэн дүгнэлт дээрээ үндэслээд эдгээр хүмүүсд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчимд нийцүүлж хүлээлгэсэн гэж дүгнэж байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гурван шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэхээс гадна эмчийн тухайд сүүлд гаргасан 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг прокурорын зүгээс ярьдаг. Өмнө нь ч бас шүүх хуралдаанууд дээр хэлж байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулаад явсан байдаг. Сүүлд гарсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд эмчийг яагаад буруутай гэж үзсэн гэхээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, гэтмлийн эмзэг щёткин блюмбергийн шинж гээд эмнэлгийн нэршлээр тэмдэглэгээ хийсэн байгаа. Энэ тэмдэглэгээг хийсэн тохиолдолд заавал энэ тэмдэглэгээг хийсний дараа хүнд гэж оношлоод байгаа учраас эмч өөрөө гүйцэтгэлийн хяналт тавиад явна. Хамгийн гол нь шүүгдэгч нь би оношилсон гэж хэлдэг. Оношлосны хувьд оношилсон. Оношлохдоо оношлогоогоо бүрэн хийгээгүй. Үүнээс үүдээд тухайн хүний буюу хохирогчийн хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, элэгний баруун дэлбэн дээр 5, 7 дугаар сегментийн урагдал гээд хэвлийн хөндийн цус алдалттай, зүүн дал, зүүн суганы ард зулгаралт бүхий гэмтэл гээд хүний биеийн анатомийн бүтцээрээ маш хүнд гэмтэлтэй хүнийг дэлүү гээд буруу оношилчихсон. Энэ гэмтлийн улмаас энэ хүнийг шинжээчийн дүгнэлт дээр цаг алдалгүй л дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргэх ёстой байсан. Хэрвээ зөв оношлоод дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргэлгүй хугацаа хожимдуулснаас болоод энэ хүний амь насыг аврах боломжгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг ямар нэгэн байдлаар үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй. Тийм учраас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэдэг зүйл байхгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдлууд няцаагдаж байна гэж үзэж байна. ийн хүнийг согтуугаар зодож гэмтэл учруулж, хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн. Эмч нар болох *******, нар нь өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй улмаас бүхэл бүтэн нэг хүний амь нас хохирсон. Энэ нь Дашзэвгэ гэдэг хүний хэзээ ч сэргэхгүй язгуур эрх ашиг зөрчигдсөн байгаа талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлсэн эсэх талаар хавтаст хэрэгт 5-н удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2 удаагийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3, 5, 7 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд байдаг. Эдгээр дүгнэлтэд ийг ганц буруутгаж байгаа дүгнэлт нь хамгийн сүүлийн 1037 дугаартай 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ бүхий дүгнэлт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй нотлох баримт гэж үзэж байгаа. Яагаад уг дүгнэлтийг эргэлзээ бүхий гарсан гэж үзэж байгаа гэхээр прокурор анх шинжээч томилуулах тогтоолыг гаргасан байдаг. Прокурорын тогтоол өөрөө алдаатай гарснаас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарахад хүрсэн. Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн эмч нар гэсэн эрх зүйн байдал нь адилхан түвшинд бичсэн бөгөөд Шүүх шинжилгээний эмчид уг тогтоол очсон учир адилхан албан тушаалын эмч нар байна гэсэн байдлаар албан тушаалын ангилалд нь ялгамжтай байдлаар бичээгүй, ялгаж салгаагүй 2 адилхан эмч нар буюу нэг нь дотрын эмч нөгөө нь эмэгтэйчүүдийн эмч, нэг нь үзлэг хийсэн эмч, нөгөө жижүүрийн эмч гэсэн байдлаар дүгнэлт гарсан учраас дүгнэлт өөрөө эргэлзээтэй болсон. Тухайлбал тухайн үед ******* эмч эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч байсан. Гэтэл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, өөрөөр хэлбэл дарга эмч амбулаториор үздэг, дотрын мэргэжлийн эмч 2-ын хооронд албан тушаалын хувьд, эрх мэдлийн хувьд ялгаатай. Эмнэлэгээ зохицуулдаг, төсвөө зохицуулдаг албан тушаалтан байж байгаа. Ийм учраас прокурорын алдаатай тогтоолоос болоод энэ дүгнэлт эргэлзээтэй, ерөнхий байдлаар гарсан учраас эмч үндсэндээ хэлмэгдэж байгаа. Энэ дүгнэлтийг засуулах, эмч нарыг албан тушаалын байдлыг ялгамжтай болгох Эрүүл мэндийн яамны яаралтай тусламжийг салбар зөвлөлийн багаас эмч оруулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамтарсан багийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд тавьсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй, үндэслэлгүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлээд өнөөдрийн шийдвэрт хүрсэн байдаг. 1037 дугаартай шинжээчийн дүгнэлт хэргийг шийдвэрлэх, ийн гэм бурууг тогтоох хангалттай нотлох баримт болж чадахгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт  хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Шүүх зөвхөн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлтээс 2 заалтыг нь сугалж аваад ийг буруутгаж байгаа. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т нотлох баримт шинжлэн судлах явцад хэрэгт хамааралтай эсэх дээр эргэлзээтэй байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурор, мөрдөгч үндэслэл болгохгүй гэж заасан. Энэ үнэхээр эргэлзээтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт нь ажил албан тушаалын байдал ялгамжтай байхад ингээд гарчихсан. Шүүх зөвхөн энэ дотроос 2 заалтыг нь сугалж аваад ийг буруутай гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Ийм үндэслэлээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаж байгаа. Прокурорын яллах дүгнэлт, шинжээчээр томилж байгаа тогтоолууд эмч нарыг ажил албан тушаалын хувьд ялгаагүй. Прокурор шүүх хуралдаанууд дээр энэ талаар хэлдэггүй. Нотлох баримтаа цуглуулахдаа анхнаасаа нь албан тушаалыг нь ялгаагүй учраас хамгийн сүүлийн дүгнэлт учир дутагдалтай гарсан. ******* эмчийг хэзээнээс сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч гэдэг бичиг баримт хэрэгт авагдсан гэхээр өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс гаргаж өгснөөр дараагийн шатны шүүх хуралдаанд ******* нь эрхлэгч эмч юм байна, нь дотрын амбулаторийн үзлэг хийдэг нарийн мэргэжлийн эмч нь юм байна гэсэн зааг ялгаа гарч ирсэн байдаг. ийг буруутгаж байгаа гол нотлох баримт нь хуульд зааснаар хангалттай нотлох баримт болж чадахгүй эргэлзээтэй байна. өөрийн ажил мэргэжлийн хүрээнд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн, өвчтөнөө үзсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, аймаг явж БОЭТ-д үзүүлэх талаар Эрүүл мэндийн яамны сайдын батласан А13 дугаар маягтаар орон нутаг хооронд болон төв суурин газрын эмнэлэгүүд ч үзүүлдэг мэдэгдэх хуудас байдаг үүнийхээ дагуу өвчтөнд тусламж үйлчилгээг үзүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ийн үйлдэл хохирогчид шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн үйл баримтууд хангалттай тогтоогдсон. Эмч, эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт журмыг санаатай зөрчснөөс хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Харин шүүгдэгч Ч.Төмөрпүрэвийн хохирогчийг зодсон, маш олон тооны гэмтлийн улмаас хохирогчийн амь насанд нь аюултай байдлаас болж хохирогч нас барсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Э.Хүрэлсүх эмч шүүх хуралдаанд мэдүүлэг тайлбар өгөхдөө эмчийн стандарттай холбоотой заалт дээр тайлбар хийгээд байдаг. Энэ хүн бол зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн талаар, үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээчээр ажилласан. Бусад стандартын заалтыг зөрчсөн, эмч нар эмнэлгийн үйлчилгээ явуулахдаа ямар алдаа гаргасан талаар дүгнэлт гаргах шинжээчийн багт орж ажиллаагүй хэрнээ өөрийн чиг үүргээс хальсан асуудлаар яриад байдаг. Энэ асуудал ч гэсэн шүүх дээр зогсоогдож байсан асуудал гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэгдүгээрт энэ хэрэгт хэн хохирсон бэ? гэдэг асуудал байдаг. Ч.Алдар өмгөөлөгч маш тодорхой хэлж байгаа. Гэрч Янжиндолгор, Ганбаатар, хохирогч Лхагвадолгор гэх мэт хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүмүүс юунд гомддог гэхээр яаралтай тусламж хүсээд дуудлага өгч байхад бид нар сум дотроо машинаар үйлчилдэггүй юм аа гээд ирж үзээгүй, эрүүл мэндийн байдал нь муу байна гэдэг асуудлыг ярьж байхад бид нар машин гаргаж чадахгүй, өөрсдөө зардлаа олоод яв гэдэг асуудал дээр, өнөөдөр та нар харзнаад хоночих оо гээд бид нарыг хонуулсанд хохирогч, гэрч нар гомддог. Талийгаачийн хамаатан буюу гэрч, хохирогч нар  ярьдаг талаар Ч.Алдар өмгөөлөгч хэлдэг. Хохирогч нарын зүгээс эмч рүү чиглэсэн, энэ хүний хийсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, ямар нэгэн байдлаар буруутгасан үг үйлдэлийг огт хэлдэггүй. Нэг ёсондоо эмч нь гэмтлийн эмч, эхоны эмч биш боловч зодуулсан гэдэг хүнийг ажил албан үүргийнхээ хүрээнд яаралтай тусламжийг үзүүлээд, эхоны эмч биш боловч эход харуулаад мөн БОЭТ-ын Уламдэлгэрэх эмч рүү ярьж арга зүйн зааварчилгаа аваад өөрийнхөө хэмжээнд дэлүү нь задарсан байна. Тиймээс яаралтай аймаг руу явах хэрэгтэй гэсэн байдаг. Шинжээч эмч Шүрэнцэцэгийн өгсөн мэдүүлэгт эмч өвчтөнөө дур мэдэн зөөвөрлөх эрх байхгүй. Заавал удирдлагатайгаа зөвлөлдөж байж тухайн өвчтөнг илгээх үү? үгүй юу? гэдэг асуудал яригдана. эмч удирдлагатайгаа буюу ******* эмчтэйгээ зөвлөлдснөөр Эрүүл мэндийн яамнаас баталсан 13А маягтыг бичиж өгөөд яаралтай яваарай гэж хэлсэн байдаг. Машин тэрэгний асуудал, эмнэлэг дээр дахиж хонох асуудал нь үүсээд явчихсан. Энэ асуудалтай холбоотойгоор машин тэрэг гаргаж өгөхгүй байна ч юм уу? эмчээ намайг яваад өг гэсэн юм, эмчээ та туслаач ээ, тусламж үзүүлээч ээ гэдэг байдлаар хохирогч болон тэндий ар гэрийн зүгээс эмч рүү хэн ч холбогдоогүй.

 

Хоёрдугаарт ажлын байрны тодорхойлолт буюу сумын Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээ зэргээр ******* гэх эмч нь эх барих эмэгтэйчүүдийн эмч биш юм байна гэдэг асуудал хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа дээрх шинжээчийн нэр бүхий 5-н заалтын асуудал давхар хөндөгддөг. Г.Адъяатогтох өмгөөлөгч маш тодорхой хэллээ. Анхнаасаа шинжээчийг томилохдоо ажил албан тушаалын ялгааг нь гаргаж өгөөгүйн улмаас өнөөдөр ийг буруутгах үндэслэл нь болоод байна. Ажлын байрны тодорхойлолтод нэг ёсондоо эрхлэгч эмч бол тухайн байгуулагын удирдлага зохион байгуулалтаар хангах, техник хэрэгсэл, материаллаг баазаар хангах үүрэгтэй. *******ын ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай түргэн шуурхай үзүүлэх гэсэн 2 зүйл яваад байгаа. Анхан шатны шүүх энэ дээр дүгнэлт хийгээд туулах чадвар сайтай машинтай байна, хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой түргэн тусламжийн машинтай байна, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах байсан гэж ийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Нэг ёсондоо шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан учраас эдгээр заалтыг т хамааралгүй гэж дүгнэсэн. т хамааралтай нь өвчтөн хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийнэ гэдэг заалтаар буруутгаж байгаа юм. Шинжээч эмч Шүрэнцэцэг маш тодорхой мэдүүлэг өгдөг. Хэрвээ эрхлэгч эмч, удирдлагатайгаа санал зөрөлдвөл тухайн өвчтөнг илгээдэг гэж байгаа. Тухайн өвчтөнг илгээхэд удирдлагатайгаа санал зөрөлдвөл хамтарсан үзлэг хийнэ.

 

Гэтэл ******* болон гээд 2 эмчийн хооронд ямар нэгэн байдлаар санал зөрөлдсөн зүйл байхгүй. эмч нь явуулъя гэхэд ******* эмчийн зүгээс үгүй, энэ өвчтөнг энд сумынхаа эмнэлэгт бүрэн эмчлэгдэх боломжтой гэдэг асуудал яригдаад явсан бол нөгөө нэг хамтарсан үзлэг хийх асуудал яригдана гэдгийг шинжээч эмч маш тодорхой хэлсэн. Тэгэхээр энэ буруутгаад байгаа хамтарсан үзлэг хийгээгүй байна гэдэг заалт нь шинжээч эмчийн мэдүүлгээр няцаагдаж байгаа юм. Шүүхээс буруутгасан үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг БОЭТ, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавар чиглэмжийг барьна гэдэгт бас шинжээч эмч Шүрэнцэцэг тодорхой хэлдэг. Өвчтөнийг шууд зөөвөрлөх эрх байхгүй, удирдлагадаа танилцуулж дараагийн шатны асуудлаа шийдвэрлээд явна, заавал бичиг баримтаар мэдэгдэх ёстой мөрдөгддөг журам гэж байхгүй. Нэг ёсондоо хоорондоо цаас шидэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Үйлдэх ёстой эрх зүйн баримт бичиг  үүнийг үйлдчихсэн байдаг. Яаралтай түргэн тусламжийн хуудсан дээр өвчтөнийхөө оношийг тодорхойлчихсон, өвчтөн илгээх хуудсаа биччихсэн, бүгдийг нь тэмдэглээд хөтөлчихсөн байдаг.

 

Гуравдугаарт Хэрэгт таван удаа шинжээч томилсон. Хэний буруутай үйлдэл, үйл ажиллагаа байна вэ? гэдгийг шинжээч нар хавтаст хэргийн материалд үзлэг хийгээд гэдэг хүний буруутай үйлдэл харагдахгүй байна гээд дүгнэлт гаргаад байхад 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаад байгаа. буруутай, буруугүй, ******* буруутай, буруугүй гэсэн ийм асуудал дээр л дүгнэлт хийх ёстой. Эргэлзээ бүхий байвал, нэг нь нөгөөгөө үгүйсгэж байвал дахинд дүгнэлт гаргана. Гэтэл эдгээр дүгнэлтүүд ерөөсөө нэгнийгээ үгүйсгээгүй, эргэлзээ бүхий байгаагүй. Гэтэл дахиад 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж байгаа үйлдэл нь мөрдөгч, прокурорын зүгээс хэт нэг тал буюу яллах талыг барьсан гэж үзэж байна. Зөрүүгүй дүгнэлт дээр заавал шинжээч томилоод байгаа үйлдэл нь миний үйлчлүүлэгчийг буруутгах гэсэн сэтгэхүйгээр хандсан гэж харж байна. Өвчтөн 23 цагийн дараа буюу 22 цаг гарангийн дараа сумын өрхийн эрүүл мэндийн төв дээр очсон байна. Түүнээс хойш ахиад тэдэн цаг сумын өрхийн эрүүл мэндийн төв дээр хоносон байна гээд нийт цагийг нь гаргаж ирэх ёстой. Өвчтөнг илгээгээгүй юм байна гэдэг байдлаар дүгнэлт гаргуулаад байна.

 

 Гэтэл үйл баримтыг ярих юм бол өмнөх 22 цаг, ахиад эмнэлэг дээр машин тэрэг байхгүй гээд саатсан хорин хэдэн цаг гээд нийтдээ 48 цагийн асуудал яригдаад байгаа. Шүрэнцэцэг эмч нэн даруй буюу хурдан шуурхай хугацаанд яаралтай тусламж авч чадаагүй нь амиа алдах болсон үндэслэл байна гэдэг. Тэгвэл нэн даруй гэдэг хугацаагаа гаргаж өгөх ёстой байсан. Энэ гэмт хэргийн гол үндсэн шинж нь тэр юм. ийг буруутгах уу? эсхүл эмч нарыг буруутгах уу? гэдэг дээр гол үндэслэл нь энэ байсан. 48 цагийн дараа ирсэн бол энэ хүн амьд гарах боломжтой байсан уу?  эсхүл 24 цагийн дараа ирсэн бол гэдэг байдлаар асуудалд хандаж хариулт өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр ийн зүйлчлэлийн асуудлыг хөндөж шийдээд бусад , ******* гээд энэ хоёр хүний хувьд буруутгаж байгаа хууль зүйн үндэслэл нь copy paste хийчихсэн л зүйл байгаад байгаа. Давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өг гээд байдаг. Хэрвээ буруутай гэж байгаа бол яг ямар үндэслэлээр яаж буруутгаж байгаагаа тайлбарлаад гаргаад өгөөч ээ гэхээр тийм юм байхгүй байдаг. Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан, хүнд тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэдэг асуудал хөндөгддөг. Хүндрүүлэх шинж нь хүн нас барснаар яваад байгаа. Тэгвэл хүнийг 2 удаа үхүүлж болохгүй. Нэг шалтгаант холбоо буюу нэг шинжээр нь 2 тусдаа субьектыг яллаад байгаа нь хууль зүйн хувьд ойлгомжгүй. Шинжээчийн дүгнэлт дээр эмч тусламж үзүүлэхгүй гэж яригддаг. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар дээр эмч, эмнэлгийн ажилтан буруу оношилсон нь гэм буруутай гэж буруутгах үндэслэл биш юм. Энэ бол мэргэжлийн алдаа юм гэдэг асуудлыг хөндсөн байгаа учраас үүнд дүгнэлт хийж өгөөд миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдгийг үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Уянга сумын дотрын нарийн мэргэжлийн эмчээр 16 жил ажиллаж байгаа. Тухайн үед 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан, архи уусан, бөөлжсөн, хэвлийгээр нь өвдсөн гэх Дашзэвгэ хамтран амьдрагчтайгаа, ийн эхнэр гээд хүмүүс орж ирсэн. Үдээс хойш 3 цагийн үед би хүн үзээд байж байсан. Тэгсэн чинь хүнд зодуулсан, энэ хүнийг яаралтай үзүүлэх гэсэн юм гээд орж ирсэн. Хүнд зодуулсан бол Ганбаатар эмч үзнэ гээд хэлсэн. Ганбаатар эмч нь манай мэс засал, гэмтлийн эмч байгаа юм. Тэгсэн Ганбаа эмч үзэхгүй байна, таныг үзэж эход хар гээд буцаачихсан байсан. Яагаад тухайн үед Ганбаатар эмч үзээгүй гэдгийг би мэдэхгүй. Тэр үед өрөөндөө байгаагүй байх. Намайг 2 заалтаар буруутгаад байгаа. Нэгдүгээрт нь зөв оношлоогүй гэдэг дээр буруутгаж байгаа. Би тухайн хүнийг өөрийнхөө хэмжээнд оношилсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн мэс заслын өвчтөн, дараагийн шатлалын эмчилгээ, нарийн шинжилгээ хийгдэх хүнийг би сумын хэмжээнд дотрын эмчилгээ хийх боломжгүй учраас дараагийн шатлалд явуулна гэж оношилсон. Энэ нь оношилгооны нэг хэлбэр. Хэвлийн гэмтэл байна гээд S30 гэж оношоо тавиад 13 дугаар маягтаа хийгээд, өвчтөнийхөө картан дээр бичээд, ар гэрийнхэнд нь унаа машины талаар ярихад боломжтой гэсэн, үнэхээр унаа машины боломжгүй байгаа бол өнөө шөнө ******* эмч жижүүрт байгаа ороод унаа машинаа хэлээрэй гээд гарсан. Тэгээд ажил тараад би гэр рүүгээ явахад коридорт тэр хэд байхгүй байсан. ******* эмчтэй таараад асуухад тэр хэд явчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс эргээд надтай бид нар унаа олдохгүй байна, энэ хүн өвдөөд байна, энэ хүнийг яах вэ? гэдэг байдлаар эргэж холбогдоогүй. Хэрвээ холбогдсон бол би ямар нэгэн байдлаар өөрийнхөө зүгээс ч юм уу? ******* эмчтэй яриад ч юм уу? унаа олох байсан. Би өөрийнхөө машинаар хүмүүс хүргэж тусламж үзүүлж байсан удаа байгаа. Гэтэл тэр хүмүүс надтай эргэж холбогдоогүй учраас би тэд нарыг аймаг явчихсан байх гэж бодсон, унаа машин олдохгүй суман дээр хоносон гэж бодоогүй маргааш нь мэдсэн. Хоёрдугаарт эмнэлгийн стандарт зөрчсөн гэж яригдаад байгаа. Би тусламж үйлчилгээгээ үзүүлээд 13 дугаар маягтаа хийж өгсөн. Хамтарсан үзлэг гэж яригдаж байгаа. Энэ хамтарсан үзлэг гэдэг нь өөрөө юу гэхээр би БОЭТ-ын дүрс оношилгооны эмч Уламдэлгэрэхээс чатаар зөвлөгөө авсан. Наад хүн чинь ерөнхийдөө хэвлийн гэмтэлтэй, тухайн үед эхогоор харахад хэвлийн доогуур үл мэдэг зураас шингэнтэй байсан. Хэвлий маш их цочролтой байсан учраас дараагийн шатлалын эмнэлэг рүү явах ёстой юм байна гэж үзсэн. Намайг эход хараад сууж байхад ******* эмч орж ирсэн. Тэгээд зодуулсан, цохиулсан хүмүүс нь унаа машинаа гаргаад явах байх, намайг маягтыг нь хийгээд өг гэсэн. Тэгэхэд би бүх бичиг баримтуудаа хийж өгөөд тухайн үед гарч байсан сувилагчаар өвчин намдаах тариа хийлгүүлээд гарсан байдаг.

 

Тэгэхээр би энэ 2 заалтыг зөвшөөрөхгүй байгаа. Оношлоогүй биш оношлосон, дараагийн шатлалын эмнэлэгт зайлшгүй явах шаардлагатай, хагалгаанд орох, мэс засалд орж, гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид харуулах ёстой гэж өөрийнхөө зүгээс оношилсон. Уянга сумаас аймгийн төв рүү явахад 1 цаг 30 минут явдаг, 60 километр зайтай. Тэр хүмүүс над дээр 3 цагт орж ирсэн орой 6, 7 цагийн үед унаа олдохгүй байна гээд эмч дээр орсон байгаа. Тэр хооронд аймагт ирчихсэн байх хугацаа. Унаа машинаа гаргаагүй, яваагүй талаар би мэдэхгүй байсан. Унаа машины асуудал надтай яригдаагүй учраас бид нар сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас тухайн хүнийг өөрийнхөө хэмжээнд оношлоод дараагийн шатлалд шилжүүлсэн гэж ойлгож байгаа гэв.

 

Шүүгдэгч Ч.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т иргэн эмнэлгийн үйлчилгээ тусламж авах эрхтэй. Үүнийхээ дагуу ийн эхнэр нь миний нөхөртэй хамт байсан хүн нь гэмтчихлээ, дараагийн шатлалын эмнэлэгт оруулаад өгөөч ээ, бүр болохгүй бол бензиныг нь хийгээд аваад явъя гээд эмнэлгийн байгууллагад хандаад яваад өгөөч гэсэн зүйл яригддаг. Үндсэн хуульд заасан эрхээ л эдлэх гэж  эмнэлгийн байгууллагад хандсан. Тэр хүний ямар гэмтэлтэй, ямар шалтгаантайг мэдэхгүй байгаа. Тийм учраас эрхээ эдэлснийхээ төлөө энэ хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас нас барсан гэдэг гэмт хэргээр зүйлчлэгдэж гэм буруутай тооцогдоод байгаа. Шударга ёсны зарчимд үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т зааснаар нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах зарчмыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг хүнд гэмт учруулсан гэдгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ыг шүүх Дашзэвгийг үзүүлэхээр дуудлага өгөхөд нь очиж үзээгүй гэж үздэг. Дуудлага өгсөн, түүнийг хүлээж авсныг тэмдэглэсэн, тэмдэглэгээ хэрэгт ерөөсөө байдаггүй. Тэгэхээр дуудлага өгөхөд очоогүй байна гэсэн зүйл нотлогддоггүй. Дараагийн асуудал нь эмнэлэг дээр үзүүлэхээр ирэхэд нь үзлэг оношилгоо хийгээгүй гэдэг. Тухайн үед ******* эмч жижүүр эмч байсан. Дотрын эмч эмч байсан. Эмнэлэг дээр ирэхэд нь ******* үзэх үүрэгтэй биш тэр үед гарч байсан дотрын эмч үзэх үүрэгтэй байсан. Энэнийхээ дагуу үзсэн асуудал байгаа. Энэ нь *******д хамааргүй гэж үзэж байгаа. Дараагийн нэг буруутгаад байгаа зүйл нь зөв үнэлж, эмчилгээг хийх шат дараалласан арга хэмжээ аваагүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн зүйлээр буруутгаад байгаа. Миний хувьд энэ хэрэг амь хохирогчийг зодоод амь насанд нь аюултай болтол хүнд гэмтэл учруулчихсан. Эмч нарыг дундуур нь оруулаад буруутгаад байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байгаа. Эмч нарыг буруутгаад байгаа үндэслэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хугацаа алдсан гэдэг. Гэтэл хохирогч нь 22 цаг гэртээ байгаад эмнэлэгт ирсэн байдаг. Дараа нь сумын эмнэлэгт очоод 15 цаг болсны дараа дээд шатлалын эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Тэгэхээр 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр гэдэс тасрах хүнд гэмтэл нь маш хурдацтайгаар  хүндрэлд орно гэсэн. Хэдэн цагийн дотор тийм аюултай гэмтэл нас барахад хүргэдэг гээд эргэлзээтэй зүйлүүд байгаа. Ийм учраас шүүх нэгэнт ийг бусдын амь насанд аюултай гэмтэл учруулаад үүнээсээ болоод хохирогч нас барсан гэсэн зүйлд буруутгагдаад шийдэгдэж байгаа учир давхар *******ыг буруутгах үндэслэл болохгүй болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээтэй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын эрүүл мэндийн төвийн стандартын 5-н заалтыг зөрчсөн гэдэг. Эхний машинтай холбоотой заалт буюу туулах чадвар сайтай машин бэлэн байх ёстой гэсэн. Манай нэг машин бэлэн байсан, нэг машин нь суугаад жил гаран болчихсон байсан. Энийг холбогдох газруудаас нь нотлох баримт гаргаж өгсөн. Дараагийнх нь хамтарсан үзлэг. Эхнээсээ нарийн гэдэс нь тасарсан, элэг нь бяцарсан аюултай байна гээд эмч нь ч оношилсон. эмч энэ хүний дэлүү задарсан юм шиг байна гэсэн. Дотор эрхтэн задарна гэдэг чинь хүнд. Тэгээд наад хүнийг чинь аймаг хүргэе гэж хэлээд гарсан. Тэгээд хүргэнэ дээ гэж бодоод элдэв маягт, захиалга, унааны зардалгүй олон хүн байдаг бөгөөд ажлуудаа шүүж үзчихээд 18-н цаг болсон. Манайх 2 давхар 2 байшинд байдаг. Нөгөө эмнэлгийнхээ  хэсэгт очоод жижүүр тайван уу? дуудлага байгаа юу? гэхэд юм алга байна гэсэн. эмч орж ирсэн үү? нэг хүн хүргүүлье гэж байна уу? дэлүү нь бяцарсан хүн яригдсан гэсэн чинь юм алга байна, тийм юм яригдсангүй, нэг хүнд очоод тариа хийсэн гэсэн. Тэгээд за очоод уулзъя гээд байж байсан чинь эмч явах гээд хувцасаа өмсөөд ороод ирсэн. Тэгэхээр нь нөгөө хүн чинь юу болсон гэхэд явуулчихсан, би Уламдэлгэрэх рүү зураг явуулсан чинь дэлүүний задрал биш байна гэхээр нь өөрсдөө явчих гээд явуулчихлаа гэсэн. Тэгээд ийм процесс болоод байж байтал Бадралаас Эрдэнэчимэг гээд хүний дуудлага ирээд тэрэндээ явах гээд байж байтал Лхагвадолгор орж ирсэн. Яасан бэ? гэсэн чинь нөгөө хүний хэвлийгээр нь өвдөөд байна гэхээр нь картыг нь үзээд нэг лаа яаралтайгаас авч өгчихөөд энийг очоод хийчих, тэгээд та нар яваарай, унаа чинь яах гэж байна гэсэн чинь манайх өөрөө машинтай би өөрөө бариад явна гэсэн. Тэгээд би явчихсан л гэж бодож байсан. Тэгээд дуудлагандаа яваад шөнө нэлээн орой ирсэн. Өглөө нөгөө хүн чинь ахиад өвдөөд байна гээд ороод ирсэн. Тэгэхээр нь үзтэл үнэхээр хүндэрчихсэн байхаар нь бичиг баримтыг нь бүрдүүлээд мэс заслынхаа эмчийг дуудаад энэ хүн чинь хүндэрсэн байна гээд өглөө 8 цагт аймаг руу явуулсан. Ийм л процесс болсон. Энэ дээр нэлээд гуйвуулсан, хоно гэсэн, унаа байхгүй гэсэн гээд байдаг. Ингэхэд ар гэр нь өөрсдөө хүргэнэ гээд гарсан юм чинь хүргэж байгаа гэж бодсон.

 

Бид нар яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнийг  яаж тээвэрлэх үү тэр заалтаараа онош тодруулах шаардлагатай хүмүүсийг та нар өөрсдөө яв гээд явуулдаг. Тийм л гэж ойлгосон. Тэгтэл өөр болоод ирчихсэн. Ар гэр нь авч явна гэж авч явчихаад авч яваагүй нь бас тодорхой хэмжээний буруутай. Дуудлагандаа яваад ирээд буруу харилцсан, эсхүл би машин тэргээ цоожилчихоод хүргэхгүй гэсэн зүйл байхгүй. Нэгэнт л тийм хүнд гэж мэдээгүй, ар гэр ч тайвширсан, би ч гэсэн ходоод нь өвдөөд байгаа байх, хэдэн өдөр архи уучихсан, зодооны хэрэг гээд ойлгочихсон ойлголцлоос болоод байгаа. Гол буруутай буюу хүнийг зодож гэмтэл учруулсан  хүн өршөөгдөөд суллагддаг байхад үзэж оношоо тавьсан, тусламж үзүүлсэн эмч буруутгагдаж байна. Бид ч өршөөгдөх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч ийн өмгөөлөгч Ч.Алдар, шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод байрлах ******* гэрт хохирогч ******* хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед манай дүү Янжинпүрэв утсаар эмнэлэгт Дашзэвгэ хүнд зодуулчихсан гээд ирчихсэн байна гэхээр нь би хөдөө мал дээрээ байсан болохоор очиж чадаагүй. Сумын төвд байх охин Ганбаатарыг очоодох, ах чинь эмнэлэг дээр байна гэнэ гэж хэлсэн. ...Аймагт эмнэлэгт ирэхэд талийгаач дүү ямар ч яриа хөөрөө байхгүй, ухаантай хэдий ч ямар ч үг гарах тэнхэлгүй хэвтэж байсан. Тэгээд томографийн зураг авахуулаад өвчний түүх нээгээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Эмч нар төрсөн ах, эгч нар нь байна уу. Биеийн байдал нь их сул хүнд байна. Хагалгаанд орно гэж хэлээд Янжинпүрэв бид хоёроор биеийн байдал нилээн эрсдэлтэй гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны оройн 19 цагаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны 00 цаг өнгөрч байх тул 4 цаг хагалгаанд орсон. Эмч нар гарч ирээд биеийн байдал хүнд орлоо гээд ахиад гарын үсэг зуруулсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасгийн өрөөнд оруулаад 2 сахиуртай хоно гээд манай дүү Даваасүрэн, Азжаргал нар сахиж хонохоор болсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад доошоо юм гараад байна гэж тэвдүүлсэн. Би эмнэлгийн үүдэнд л хүлээгээд байсан. Тэгээд манай охин Ганбаатар үүрээр орохдоо бие нь их хүйтэн хөрөөд байна, биеийн байдал их эвгүй байна, ар гэр ах дүү нартаа хэлье, хүүхдийг нь сумаас авчиръя гээд ах дүү нар руугаа утасдаж хүүхдийг нь авчруулахаар болсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35 хуудас/,

 

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач маань 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэдэг юм. Тэр үед манай ээж Янжиндулам над руу утсаар залгаад Дашзэвгэ ахын чинь бие муу байна. Сумын эмнэлэг дээр байна. Чи эмнэлэг дээр очоодох гэж хэлэхээр нь би ажил дээрээсээ шууд эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход талийгаач эмнэлгийн хүлээн авах дээр өвчин намдаах тариа хийлгээд байж байсан. Тэр өдрийн ээлжинд гарч байсан сувилагч нь өвчин намдаах тариа хийсэн гэж байсан. Тэр үед Бор // гэж хүний эхнэр нь бас эмнэлэг дээр байж байсан. Тэр эмэгтэйгээс би ахынхаа яасан талаар асуухад урьд шөнө Отгонбаяр, манай нөхөр Дашзэвгэ энэ хэд манайд архи ууцгаасан. Архи уугаад зодоон хийгээд байхаар нь Дашзэвгийг одоо яв, харь гэж хэлсэн гэж байсан. Би Отгонбаяраас “та ахыг зодоо юу” гэж асуухад Отгонбаяр “би танай ахыг зодоогүй, хэдэн удаа яв гээд чирч гаргасан” гэж хэлж байсан. Борын эхнэрийг нь машиндаа суулгаад гэрийнх нь гадаа очиход тэдний хашааны гадаа нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээр би очоод “би Дашзэвгийн дүү нь байна, манай ахыг хэн зодсон юм бэ” гэж асуухад тэр хүн надад “Бор өшиглөсөн” гэж хэлсэн. Бор гэж хүн нь эхнэрийнх нь хамт би машиндаа суулгаад хамт эмнэлэг оръё гээд эмнэлэг дээр ирсэн. Тэгээд талийгаач Дашзэвгэ ахыг эмнэлэг дээрээс аваад эхнэрийнх нь гэрт нь очсон. Тэр үед талийгаачийн бие тааруу, юм ярихгүй, өвдөөд явж чадахгүй байна гээд бөхийсөн байдалтай байсан. Тэр үед ******* эмч “наад хүнээ аваад аймаг руу яв, унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү” гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд ******* эмч дээр ороод “бид нарт унаа олдохгүй байна, эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя” гэж Борын эхнэрийг хэлэхэд ******* эмч “манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй” гэхээр нь “тэгээд бид нар яах бэ” гэж асуухад “өвчин намдаах лаа хийгээд хараад хоно. Маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй, бас нэг хүн хүнд байгаа” гэхээр нь бид нар талийгаач Дашзэвгийг авч гараад талийгаачийн хадам Шийлэгдоржийн гэрт очсон. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл Борын эхнэр болон бид нар ахыг сахиж байгаад гэртээ харьсан. Тэр хүртэл манай ахын биеийн байдал эмнэлэг дээр байх үеийнхээ байдалтай, бөхийсөн, ёолсон байдалтай бөөлжиж байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр ахыг аваад очиход аймаг явахаар болсон байна. Хүндэрсэн байна шүү дээ гэж ******* эмч бид нарыг загнасан. Бид нар урьд орой нь ******* эмчийг хараад хоночих гэхээр нь харж хоносон. Тэгээд Ганбаатар эмч талийгаачийг түргэний тэргээр аймагт хүргэж ирсэн. Аймгийн эмнэлэг дээр ирэхэд томографийн зураг авахуул гээд зургийг нь авахуулахад хэвлий хөндийдөө шингэн ихтэй, дотор гэмтэлтэй байна, яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж хэлээд 3 эрэгтэй эмч хагалгаанд орсон. Хагалгаанд 19 цагт ороод 00 цаг 10 минутанд хагалгаанаас гарсан. Тэгээд шууд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт очоод ухаан оролгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан. /1хх-ийн 38-40 хуудас/ гэх мэдүүлэг,

 

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “ .... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анх юу болсон талаар би сонсоод эмнэлэг дээр очоод шөнө нь гэрт нь хонуулсан. Тухайн шөнөдөө надад юм хэлэх тамиргүй, юм ярьж чадахгүй байгаад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед Уянга сумын Эрүүл мэнлийн төв рүү өөрийнхөө машинаар авч явах замдаа талийгаач ах Дашзэвгээс “та надад хэлээдэхээч хэн таныг зодож нүдсэн юм бэ” гэхэд ерөөсөө юм ярихгүй байсан. Би аймаг руу явахаасаа өмнө та юу болсон хэлээд өгөөч гэхэд манай ах намайг ямар ч байсан харанхуй байхад нэг нь чирээд нэг нь өшиглөсөн. Бор Төмөрпүрэв өшиглөсөн.” /1хх-ийн 81 хуудас/ гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Янжинпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөө гэртээ байхад сумын төвөөс талийгаач дүүгийн маань эхнэр Шомбоон оройны 16 цагийн үед утсаар залгаж яриад талийгаачийг хүнд зодуулчихсан, эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө шууд сумын төв рүү гараад эмнэлэг дээр ирэхэд талийгаач үзүүлээд эмнэлэг дээр байж байсан. Эмнэлэг дээр талийгаачийн эхнэр болон манай дүү охин Ганбаатар, нөхөр Гантулга нар байсан. Мөн талийгаач дүүг маань зодсон гэх Бор нэртэй гэдэг Уянга сумын залуу хамт байж байсан. Талийгаач дүүгээсээ юу болсон талаар асуухад ерөөсөө дуугарч чадахгүй, гэдэс рүү нь хатгаж өвдөөд их зовуурьтай байгаа байдал ажиглагдсан. Тэгээд сумын эмнэлгийн эмчээс талийгаачийн биеийн байдал ямар байгааг асуухад дэлүү бяцарсан байж магадгүй гэж Ганчимэг эмч хэлсэн. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. ...Аймгийн эмнэлэг дээр ирээд талийгаачийн эхнэрээс дүүгээ зодуулсан гэх өдөр нь яг юу болсон талаар асууж тодруулахад талийгаачийн эхнэр Шомбоонд Отгонбаяр нь Борыг талийгаачийн гэдэс рүү нь өшиглөөд байсан гэж хэлсэн байсан. Талийгаач нүүр хэсэгт нь бол ямар нэгэн гэмтэл бэртэл харагдаагүй. Харин зүүн талын гарын булчингийн гадна хэсэгт хатуу ширүүн зүйлд зурагдсан, нидрэгдсэн гэмээр бэртэл, мөн ар нурууны дал орчмоор мөн адил юманд зурагдсан гэмээр мөр ором үүссэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-43 хуудас/,

 

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байх үед талийгаач над руу залгаад баруун хороололд намайг ирээд аваадах, мотоцикль болохгүй байна гэж ярьсан. Тэр үед нь би нялх хүүхэдтэй байсан болохоор очиж чадаагүй. Талийгаач согтуу байсан. Бор гэж хүний утсаар над руу ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед би охиноо сургуульд хүргэж өгөх гэж явах замдаа Борын гэрээр ороход талийгаач маань Борын  гэрт зүүн орон дээр нь хэвтэж байсан. Намайг тэднийд ороход талийгаач өндийгөөд босоод ирсэн. Гэдэс рүү өвдөөд гэж ярьж байсан. Борын  эхнэр нь шөнөжингөө ёолж хонолоо, энд тэнд өвдөөд байна, ус хийгээд өгөөч гэж орилж хонолоо гэж байсан. Тэгэхээр нь талийгаачаас яасан юм бэ гэж асуухад юм хэлээгүй. Тухайн үед талийгаачийн цээжний зүүн хэсэгт бага зэрэг зулгаралттай, хавдсан ч юм шиг харагдсан. Тэгээд би талийгаачийг дагуулж гараад охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд шууд гэртээ харьсан. Гэрийнхээ гадаа ирээд гэртээ оръё гэхэд талийгаач “би босож чадахгүй байна. Гэдсээр өвдөөд эвгүйтээд байна. Элэг л юм болов уу, тэр орчимд өвдөөд байна гээд эвхрээд хэвтээд байхаар нь шөнө архи ууж хоносноос болоод дотор нь муухайраад байгаа юм байх гэж бодоод нэг аяга сүү хийж өгсөн чинь талыг нь уучихаад барахгүй байна гэж байсан. Тэгээд гэртээ дагуулж оруулаад хэвтүүлсэн чинь гэдсээр хатгуулж өвдөөд байна гээд ёолоод байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь “сум дотор дуудлаганд очдоггүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв, эсвэл өөрсдөө ирж үзүүл” гэсэн. Тэгэхээр нь би сумын эмнэлэг дээр өөрөө очиж эмчийг нь авчирч үзүүлье гэж бодоод эмнэлэг дээр очиж ******* эмчтэй уулзаж “элгээр нь хатгуулаад байна, босож чадахгүй байна” гэж хэлэхэд ******* эмч “элэг биш байх, ходоод байх, яаж ийж байгаад дамжлаад ч болсон энд авчирч үзүүл” гэсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ очоод талийгаачийг машиндаа суулгаж аваад эмнэлэг дээр очсон. Тэр үед талийгаач эвхэрсэн байдалтай ёолоод байсан. Эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч “дэлүүний задралтай байна, Яаралтай аймаг руу яв” гэж байсан. ...Бор та хоёрын хэн нь зодсон юм бэ? Ирээд хэн нь зодсон талаараа үнэн зөвөө хэлээдэх” гэхэд Отгонбаяр “Би бол зодоогүй. Би айлд байх үед нь 2-3 удаа чирч гаргасан, наад хүн чинь өөрөө хэрүүл маргаан өдөөд байхаар нь би айлаас чирч гаргасан. Тэр үед Бор ах 2-3 удаа өшиглөж байсан” гэж хэлсэн. Тухайн үед талийгаачийн биеийн ар хэсэгт зулгарсан, мөн цээж хэсэг зулгаралттай байсан. Чирсэн байх гэмээр зулгаралт байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд гэдэс тасарсан байж магадгүй гээд яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаанаас гараад эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 28-ны 17 цаг өнгөрч байх үед нас барсан. Урьд нь ямар нэг байдлаар эмнэлэгт хэвтэж үзүүлж байсан зүйл байхгүй. Миний мэдэхээр сүүлийн 5 жилд тийм асуудал гараагүй. Биеийн эрүүл мэндийн хувьд нэг их өвчин гээд байдаггүй хүн байсан. Сумын эмнэлэг тухайн үед нь өвчин намдаах тариа хийж өгсөн. Анальгин демидрол тариагаар хийсэн. Тэгээд 2 лаа авч ирэх хэрэгтэй гэхээр нь лааг нь авч очиж хийлгэсэн. Ганчимэг эмч лааг нь хийж өгсөн. Тариаг нь вакцины Тунгаа эмч хийж өгсөн. Өөр нэг их арга хэмжээ аваагүй. Аймгийн эмнэлэгт яаралтай тусламжаар ирэх үед нь тариа хийгээд л байх шиг байсан. Тэгээд томографийн зураг авахуулаад орой 19 цагаас хагалгаанд ороод шөнө 00 цаг өнгөрч байх үед хагалгаа дууссан. Хагалгаанд орохоос нь өмнө би хүүхдээ аваад эмнэлгийн машинаар сум руугаа буцсан байсан. Тэгээд хагалгаа дууссаны дараа дүү охин нь утсаар над руу ярьж их хүнд хагалгаа гэж байна. Та ямар ч байсан аймагт ирэх хэрэгтэй байна гэхээр нь би буцаад аймагт ирсэн. Бор гэж талийгаачтай хамт нэг уурхайд ажилладаг хүн байгаа юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Бор ах л гээд байдаг байсан. Талийгаач маань зан байдлын хувьд гайгүй. Хүн л маргахгүй бол тэр бүр маргаан хийгээд байхгүй. Архи дарс хааяа нэг уудаг, архи дарс уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй хүн байсан. Өлтийн Бүргэдэйд Банди гэж хүний уурхайд ковш барьдаг байсан. Бор нь тэр уурхайд хамт ажилладаг байсан гэх юм билээ. Архи ууснаас, маргалдаж зодолдсоноос болсон болов уу. Гадны нөлөөтэй л нас барсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 44-47 хуудас/,

 

 гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ асуудал болсон өдрийг нь сайн санахгүй байна. Асуудал гардаг өдөр би Отгонбаярын хамт Дэмбэрэл ахын гэрт очсон. Яг хэдэн цагт очсон талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байсан. Бид гурав тэднийд том хүрэн савтай “Нийслэл” пиво 1 ширхгийг уусан. Пиво уугаад талаасаа нилээн дундарч байх үед гаднаас Дашзэвгэ билүү тэр залуу Бортой хамт согтуу орж ирсэн. Орж ирснээсээ хойш тэр Дашзэвгэ гээд байгаа залуу Дэмбэрэл ах болон Отгонбаяр нар луу чиглэж агсам тавих маягтай дайраад байсан. Тэгсэн чинь Отгонбаяр тэр хүнийг гаръя гээд дагуулаад гарсан. Авч гарснаасаа хойш нэг их удалгүй Отгонбаяр ганцаараа орж ирсэн. Тэр үедээ Отгонбаяр нь нөгөө хүнийг явуулчихлаа. Гэрээс гараад ярилцаад учраа олчихлоо гэж байсан. Тэгтэл удалгүй нөгөө залуу буцаад ороод ирсэн. Тэгээд дахиад хүн, хүн рүү дайраад агсам тавиад байсан чинь Бор гэрийн баруун орон дээр сууж байснаа босож ирээд “Пизда чинь яадаг пизда вэ” гээд нөгөө залуугийн элэг орчимд нь нэг л удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараа нөгөө залуу гэрийн баруун орны хөл орчимд эвхрээд доошоо тонгойгоод суучихсан. Тэр үед Дэмбэрэл ах бид нар “хүүе хүн аллаа ш дээ” гэсэн чинь Бор дээрээс нь тонгойж чагнаж үзээд “битгий баашлаад бай” гэсэн чинь нөгөө хүн босоод ирсэн. Тэр хүн босож ирэх үедээ агсам тавиад байх нь гайгүй болчихсон байсан. Тэгээд удалгүй ууж байсан зүйлээ дууссан. Тэгээд бид нар дөрвүүлээ хамтдаа Дэмбэрэл ахын гэрээс гарсан. Бор, Дашзэвгэ гээд байгаа залуу хоёр хашааны үүдэн дээр бие засаад үлдсэн. Отгонбаяр бид хоёр Отгонбаярын мотоцикльтой шууд явсан. Маргааш орой нь тэр залууг эмнэлэгт хэвтсэн байна гэж дуулсан. Нас барсан талаар өчигдөр орой салбарын эрхлэгч Гантулгаас мэдсэн. ...Манайх Борын хажуугийн хашаанд байдаг юм. Хашааны гадаа машин ирэхээд зогсохоор нь би хашаанаас гарч харсан. Тэр үед нэг эмэгтэй над дээр ирээд Отгонбаяр чинь хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би Отгонбаяр манай урд хаалгаар орж ирээд хойд хаалгаар гараад явсан гэдгийг хэлсэн. Тэр эмэгтэй надаас “манай ахыг хэн зодсон юм бэ” гэж асуухаар нь би “Бор өшиглөчихсөн юм” гэж хэлсэн. Тэр үед Борын эхнэр нөгөө эмэгтэйн машинаас буугаад ирсэн. Тэгтэл гудамж өгсөөд Бор гараад ирсэн. Тэр үед Бор мний хажууд ирээд “Би өшиглөөгүй шүү дээ тиймээ Эрка ахаа” гэхээр нь би “юу яриад байгаа юмбэ, чи өшиглөчихөөд дээрээс нь тонгойгоод үхээгүй байгаа биз дээ” гээд байсан шүү дээ гэдгийг хэлэхэд Бор юм хэлээгүй. Тэр залуу өшиглүүлчихээд доошоо эвхрээд унасан. Хэсэг хэвтэж байгаад өндийгөөд босоод ирсэн. ...Гэрээс Отгонбаяр, Төмөрпүрэв, талийгаач Дашзэвгэ бид дөрөв хамт гарсан. Гэрээс гарах үед Төмөрпүрэв, Дашзэвгэ хоёр түрүүлээд гарсан, араас нь Отгонбаяр бид хоёр цувраад гарсан. Талийгаач гэрээс гарах үедээ Төмөрпүрэв, Отгонбаяр хоёрт чирэгдэлгүй өөрөө л хаалгаар гарсан. Гараад Төмөрпүрэвтэй хамт хашааны хаалганы цаана бие засаад үлдсэн. Гадаа харанхуй болчихсон гэрэлд л юм харагдахаар байсан. Отгонбаяр бид хоёр мотоциклио асаагаад хөдлөхөд гэрэлд Төмөрпүрэв талийгаач Дашзэвгэ нар бие засаад хамт зогсож байсан. Хэрэлдэж зодолдож байгаа зүйл харагдаагүй, чимээ ч сонсогдоогүй, тэгээд бид хоёр шууд явсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-52 хуудас/,

 

гэрч *******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад манай гэрт буюу Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод Эрдэнэбаатар, Отгонбаяр хоёр хамт 19 цаг 30 минутын орчимд 1,6 граммын савтай пивотой орж ирээд манай гэрт байсан Нутгийн буян нэртэй 0,5 граммын 1 шил архийг уугаад архи пиво талдаа орж байх үед гаднаас манайд 20 цаг өнгөрч байхад Төмөрпүрэв, Дашзэвгэ нар согтуу орж ирсэн. Төмөрпүрэв нь арай гайгүй согтолттой байсан. Дашзэвгэ нилээн согтуу гэмээр орж ирсэн. Орж ирээд бид нартай мэнд мэдчихээд нэг хундага архи тухайн 2 хүнд хийж өгсөн чинь уучихаад Дашзэвгэ нь Отгонбаярт хандаж “чи намайг барах уу” гээд хэрүүл өдөөд байсан. Отгонбаяр Дашзэвгэд хандаж “чи битгий тэгээрэй, чи миний гарын аяыг даахгүй, би чамайг бол зодохгүй” гээд байсан. Тэгээд Отгонбаяр Дашзэвгийг чи одоо гар гар яв гээд Дашзэвгийг мөрнөөс нь түлхээд гараад явсан. 2 минут орчим болоод Отгонбаяр ганцаараа орж ирсэн. Орж ирэх үедээ хашааны хаалгаар гаргаад явуулчихлаа, явах байлгүй гээд ороод ирсэн. Гадаа ямар нэг чимээ гараагүй. Отгонбаярыг дөнгөж манайд орж ирээд сууж л байтал гаднаас Дашзэвгэ араас нь ороод ирсэн. Орж ирээд манай гэрийн баруун талын орон дээр Төмөрпүрэвтэй зэрэгцээд хажууд нь суучихсан байснаа Төмөрпүрэвтэй хоорондоо хэрүүл хийгээд байгаа бололтой байсан. Төмөрпүрэв гэнэт босож ирээд Дашзэвгийн гэдэс орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь орны урд талд газар шалан дээр эвхрэлдээд ойчсон. Тэгээд 5 минут орчим газар эвхрэлдэж байснаа босож ирээд “Төмөрпүрэв ах яагаад намайг зодож байгаа юм” гээд орилоод чангаар яриад уйлаад байсан. Эхнэртэйгээ утсаар яримаар байна гээд байсан. Тэгээд Төмөрпүрэв нь “явъя, хоёулаа явъя” гээд Дашзэвгийг дагуулаад 20 цаг 30 минутын үед манайхаас гараад явсан. Төмөрпүрэв Дашзэвгэ хоёр бол манайд ойролцоогоор 30 минут болоод л гарсан. Тэгээд Төмөрпүрэв, Дашзэвгэ хоёрыг гараад явсны дараа манайхаас Отгонбаяр, Эрдэнэбаатар нар 10 орчим минутын дараа гараад явсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. ...Хүнтэй маргалдсан байдалтай орж ирээгүй. Гэрт орж ирснээс хойш Отгонбаяртай эхэлж маргалдаж байгаад Отгонбаяр дагуулаад гараад явсан. Өвдсөн шинж мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-55 хуудас/,

 

гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Дэмбэрэл, охин Хандаа нарын хамт хоолоо идчихээд унтах гээд байж байтал гаднаас Эрдэнэбаатар Отгонбаяр хоёр 1 ширхэг пиво аваад ороод ирсэн. Тэгээд түүнийгээ уугаад сууж байтал араас нь 20-30 минутын дараа Төмөрпүрэв гэх залуу нэг согтуу залуутай орж ирсэн. Тэгээд Төмөрпүрэвтэй хамт явсан Дашзэвгэ гэх залуу нь манайд орж ирэнгүүтээ л манай гэрт орилж, хашгичаад хэнтэй хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би орой үдэш болсон байхад танихгүй айлд орж ирчихээд хэрүүл хийгээд байх юм гэхэд Отгонбаяр Дашзэвгэ гэх агсам тавиад байсан залууг “чи яагаад хүний амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм” гэж хэлээд дагуулаад гарсан. Нээх удалгүй л Отгонбаяр манайд орж ирсэн. Тэгсэн араас нь агсан тавиад байсан Дашзэвгэ гэх залуу орж ирээд дахин агсан тавиад байсан. Тэгээд баруун талын орон дээр суучихсан хүмүүсээс хэрүүл гуйгаад байсан чинь Төмөрпүрэв хажууд нь сууж байгаад босч ирээд нэг удаа өшиглөөд авч байгаа бололтой байсан. Тэгээд элгээ тэвэрч доошоо тонгойж сууж байсан. Тэгээд би уурлаад хөөж туусан чинь гараад явцгаасан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-58 хуудас/,

 

гэрч Д.Хандаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би аав, ээжийн хамт гэртээ байж байтал Отгонбаяр, Эрдэнэбаатар ах хоёр манайд 20 цагийн үед гаднаас 1 шил 0,5 граммын нутгийн буян архи, 1 ширхэг нийслэл нэртэй пивотой эрүүл орж ирсэн. Тэгээд түүнийгээ аавтай гурвуулаа уугаад сууж байтал Бор гэх Төмөрпүрэв ах нэг танихгүй ахтай хамт согтуу орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд зүгээр сууж байснаа Дашзэвгэ ах  Отгонбаяр ахаас хэрүүл гуйгаад Отгонбаяр ахын цамцнаас нь татаад байсан. Тэгтэл Отгонбаяр ах чи айлын амгалан тайван байдал алдагдуулаад байх юм гээд Отгонбаяр ах Дашзэвэг гэх ахыг дагуулаад гараад явсан. Тэгээд 3 минут орчим болоод Отгонбаяр ах хашаанаас гаргачихаад ирлээ гээд ороод ирсэн. Тэгсэн Дашзэвгэ гэх ах араас нь удалгүй ороод ирсэн. Тэгээд хэнээс хэрүүл гуйгаад байгаа нь мэдэгдэхгүй л хүн болгон руу үсчээд л орилоод байсан ба баруун талын орон дээр Бор гэх Төмөрпүрэв ахтай зэрэгцээд суусан. Дашзэвгэ орноос босож ирээд хэрүүл гуйгаад байсан чинь Төмөрпүрэв ах босож ирээд Дашзэвгэ гэх ахыг хаана нь өшиглөснийг хараагүй, хөлөөрөө л өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн Дашзэвгэ гэх ах доошоо тонгойгоод хэсэг суугаад байж байсан чинь ээж уурлаад та нар айл унтуулахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байх юм явцгаа гэсэн чинь Дашзэвгэ, Төмөрпүрэв, Отгонбаяр, Эрдэнэбаатар ах нар бүгд гараад явсан. ...Манай гэрт Төмөрпүрэв гэх хүн л Дашзэвэг гэх ахыг нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60 хуудас/,

 

гэрч Ц.Бямбаагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед талийгаач *******, Бор гэх Төмөрпүрэвийн хамт манайд орж ирсэн. Тухайн үед тэр хоёр жаахан халамцуу нэг их согтоогүй байсан. Тэгээд 20 литр түлшээ аваадахъя гээд Бор ярихаар нь би өгсөн. Дашзэвгэ нь цагаан мотоцикл дээрээ түлш тохоод яваад өгсөн. Тэр хооронд Бор нь манай гэрт хүлээж байсан. Яваад 1 цаг гарантай болоод Дашзэвгэ эргэж ирсэн. Ирэхдээ 1 шил архитай орж ирсэн. Мотоциклийн хааз гацаад удлаа гээд мотоциклио тавьчихъя, 1 шил архи уучихаад гаръя гээд гуйгаад байхаар нь би гэртээ уулгачихаад 18 цаг 30 минутын үед гаргасан. Орж ирэхдээ дотор жаахан муухайраад гэж байсан. Тэр хоёрыг анх ирэхэд манайд Эрээн гэдэг хүүгийн найз байсан. Тэгээд тэр хоёрыг гаргаж өгчихөөд буцаад гэртээ ороод ирсэн. Тэр хоёрыг хойшоо алхсан гэж ярьж байсан. Ахиж тэр хоёр эргэж ирээгүй. Мотоциклио аваагүй. Ш.Янжинпүрэв нь ажил явдал өнгөрсөн хойно ирээд аваад явсан. ...Мотоциклийн хааз гацаад гэснээс осол аваарт орлоо гэсэн зүйл огт яриагүй, өөрийнх нь хувцас хунар, нүүр царай нь зүгээр л харагдсан, мотоцикл нь ч анх ирсэн шигээ аваар осолд орсон шинж харагдаагүй, манай гадаа 10 гаран хоног болсон, гэрийн гадаа байсан болохоор өдөр бүр л харж байсан. ...Манайд байсан банди ёстой гэрээсээ гараагүй, тэр хоёрыг явахад нь хашааны үүднээс гаргаж өгчихөөд буцаад ороод ирсэн, тэр хоёрыг өгсөөд явчихлаа гэж байсан. ...гэрэл байхгүй, би сая нисчихлээ гэсэн үг яриагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуудас/,

 

гэрч О.Гантулгын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Уянга суманд хадмынхаа гэрт байсан. Тэр өдөр эхнэрээ ажил дээрээс нь 18 цагийн үед очиж авсан. Тэгсэн Дашзэвгэ ах хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэж ээж хөдөөнөөс яриад байна гээд би эхнэр Ганбаатарын хамт Уянга сумын эмнэлэг дээр очсон. Би бол тухайн үед эмнэлэг рүү ороогүй гадаа нь эхнэрээ хүлээгээд байж байсан. Ороод удаагүй 10 орчим минут болоод гараад ирсэн. Тэр үед эмнэлгийн гадаа талийгаачийн эхнэр болон зодсон гэх Бор нь эхнэртэйгээ байж байсан. Эхнэр гарч ирээд талийгаачийг эмнэлэг дотор алга байна гэж хэлсэн. Тэр хэд эмнэлгийн гадаа машин дотор сууж байсан. Эхнэр очоод уулзчихаад эргэж ирээд надад Дашзэвгэ ахыг хоёр хүн нийлж зодсон гэнэ. Нэг нь энд байна, нөгөөдөх нь урд айлд байна гээд хамт очиж уулзахаар явсан. Сумын төвийн гэр хороололд нэг айлд очсон чинь Отгонбаяр зугтаачихсан байсан. Харин Отгонбаярын байсан айлын эрэгтэй хүн Отгонбаяр талийгаачийг чирээд Бор гэдэг нь өшиглөөд байсан гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Тэр өдрөө бол Отгонбаяртай уулзаж чадаагүй. Маргааш өдөр нь талийгаачийг эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэг дээр авч ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65 хуудас/,

 

гэрчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд  өвдөлт ихтэй хүн амбулаторид ирсэн байна, өвчин намдаах тариа хийгээдэх гэсэн. Тухайн үед ******* нь эвхрэлдсэн, гишгэж чадахгүй,  ар гэрийнхэн нь хамт байсан. Би өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд ар гэрийнхэн нь аваад явсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад ар гэр нь  нөгөө хүн чинь их өвдөж хонолоо гээд ирсэн.  Тэгээд ******* эмчийг дуудуулаад эмчилгээ хийгээд аймаг руу явуулсан.  Дашзэвгэ юм ярьж чадахгүй, ёолсон, эвхэрсэн, биеийн байдал нь хүнд байсан. Өөрөө юм яриагүй. Ар гэрийнхэн нь хүнд зодуулсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78 хуудас/,

 

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед хүнд зодуулсан Ганбаатар эмчид үзүүлэх гэсэн Эход харсан тухайн эмч үзээд өвчтөний амбулаторийн картанд бичилт хийсэн. Эход хараад зургийг нь авч Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмч Уламдэлгэрээс зөвлөгөө авсан. Яаралтай явуул гэсэн хариу өгсөн. Тухайн үед талийгаач Дашзэвэг нь өөрийн ухаантай хэвлийгээрээ өвдөлт ихтэй, өвчин намдаах тариа тарьж яаралтай Бүсийн оношилгоо эмчилгээний төв явахыг зөвлөсөн. Намайг Эход үзэж байхад ******* эмч ирсэн. Тэгээд биеийн байдал нь хүнд байна. Аймаг руу явахыг зөвлөж байна гэж хэлсэн. ******* эмч тэр өдөр жижүүр эмчээр хоносон. Би ажил тараад буусан. Ахиж надаар үзүүлээгүй. 5 дахь өдөр байсан болохоор дахиж ажил дээр ирээгүй. ******* эмч жижүүртэй байсан болохоор ар гэрийнхэн нь уулзахаар явсан. Ахиж ирж үзүүлээгүй. Ажлын цаг тараад би харьсан. Намайг дуудаагүй, утсаар яриагүй. Эход харахад дэлүү зүгээр хэвлийд том хэмжээтэй шингэн хураагдсан. 10.98х12.43 см хэмжээтэй голомтлог үүсгэвэртэй байсан. Эмчийн үзлэгийн бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 910 номерын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд илгээхийг зөвлөж 86835566 гэсэн дугаарыг тэмдэглэж үлдээсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цогцосны гадны үзлэгийн 1 дэх хэсэгт дурдсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Учир нь шархны өнгө, тав тогтоогүй байдлаар шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байгаа. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношны 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд өшиглөгдөх, цохигдох гэх мэт үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач ******* биед учирсан элэгний урагдал, 12 хуруу гэдэсний урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс хэдий хугацаанд архи уух, агсам согтуу тавих, хүнтэй муудалцах, агсагнасан үйлдлүүдийг хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн мэс засал хийсэн тухай мэс заслын тэмдэглэлээс дүгнэхэд уг гэмтлийг авснаасаа хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137-138 хуудас/,

 

шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнийн оношийн 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс шалтгаалан хүн хүнд харилцан адилгүй нөлөөлнө. Гэмтэл авахад хэвлийн хэсгээр өвдөх, ам цангах, тогой эргэх /цус алдалтын шинж/ гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Гэмтэл авснаасаа хэр хгацаанд шинж тэмдэг илрэхийг тогтоох боломжгүй.  Талийгаач нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны шөнө уг гэмтлийг авсан бол 26-ны өглөө уг зовиур шаналал нь даруй илрэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143 хуудас/,

 

Шүүгдэгч ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 155-158, 4хх-57-58 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 150 дугаартай   “...1.Талийгаач ******* цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментын урагдал, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээс доош нуруу хэсэгт зулгаралт, хэвлийн дунд хэсэг, хэвлийн баруун, зүүн доод мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээс доош нуруу хэсэгт зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал, гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үхэлд нөлөөлсөн байх боломжтой.

          

4.Талийгаач ******* нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5,7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвийн хөндийн цус алдалт,  хэвлийн хөндийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас баржээ. Шинжээч эмч Э.Хүрэлсүх” гэсэн шинжээчийн дүгнэлт  /1хх-ийн 99-101 хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...1. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2. Амь хохирогч ******* биед хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7-р сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нуруунд зулгаралт гэмтэл учирчээ.

 

3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүуд байна.

 

5. Амь хохирогч ******* биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

6. Амь хохирогч ******* биед үүссэн гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна.

 

7. Амь хохирогч ******* биед учирсан хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7-р сегментийн урагдал, хэвлийн хөндийи дотуур цус алдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нурууны зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

8. Амь хохирогч  ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан байна.

 

9. Амь хохирогч ******* нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. 10, 11, 13. Амь хохирогч ******* нь хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний 5-7 сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвлийн гялтангийн тархмал бааст үрэвсэлээр хүндэрч нас баржээ. 13, 14. Амь хохирогч ******* нь эмнэлэгт 1 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл илрүүлэх шинжилгээ хийгдээгүй байна. Шинжээч Ө.Сарангэрэл, Г.Энхбаатар, Ч.Эрдэмболор” гэсэн дүгнэлт /3хх-ийн 123-129 хуудас/,

 

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 10-16 хуудас/,,

 

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-26 хуудас/  зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах шатны шүүхэд  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Төмөрпүрэвд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан 2021 оны Өршөөлийн хуульд зааснаар түүний эдлэх ялаас 2 жилийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч ийн үйлдлийг зөв зүйлчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс Боржигин овгийн ******* *******, Өндөрнөр овгийн ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар тус тус торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

            Учир нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20-н цагийн орчимд бусдад зодуулан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15-н цагаас 16-н цагийн үед буюу 20 орчим цагийн дараа Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвд очиж эмч т үзүүлсэн.

 

Эмч нь хохирогч ******* биед тухайн эмнэлэгт байгаа тоног төхөөрөмж буюу эхоны аппаратанд түшиглэн үзлэг хийн өөрийн хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийж  дэлүү бяцарсан гэх оношийг тавин Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмч Уламдэлгэрэхтэй холбогдон зөвлөгөө авч C30 буюу хэвлийн гэмтэлтэй гэх оношийг тавьж сумын эмнэлэг нь материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн хувьд хомсдол гачигдалтай, мэс ажилбар хагалгаа хийх, өвчтөнийг бүрэн оношилох боломжгүйг дүгнэн дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхэд шаардагдах баримт бичиг болох өвчтөний карт нээн, эмнэлэгт өвчтөн илгээх А/13 маягтыг бичиж бүрдүүлэн хохирогчийн гэр бүлд өгч явуулахад хохирогч нь дараагийн шатлалын эмнэлэгт очиж үзүүлэлгүй маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08-н цагт дахин тус сумын эрүүл мэндийн төвд ирж эмч *******д үзүүлсэн.

 

Эмч ******* нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтлан хохирогчийг дараагийн шатлалын буюу аймгийн эмнэлэгт хүргүүлэн мөн өдрийн 14 цаг 02 минутад Бүсийн Оношилгоо эмчилгээний төвөөс өвчтөний түүх нээж хохирогчийг гэмтлийн тасагт хэвтүүлэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагаас 24 цагийн хооронд мэс засалд оруулсан. Хохирогч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутанд хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан үйл баримт тогтоогдож байна.

 

Прокуророос шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч , ******* нарыг  Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын 8.3.3 буюу өвчин хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ гэх, 8.3.6 буюу мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэх арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ гэх, 8.3.7 буюу үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэл зүйн удирдамжийг баримтлана гэх, 8.14.7 буюу туулах чадвар сайтай, хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой түргэн тусламжийн машинтай байна гэх, 10.11.3 буюу алсын түргэн тусламжийн туулах чадвар сайтай машинтай, бэлэн байдлыг хангасан байна гэсэн заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч Ш.Давшзэвгэ нь 12 гэдэсний урагдал, тасрал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан гэж үзэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтлан хохирогч ******* биед тухайн эмнэлэгт байгаа тоног төхөөрөмж буюу эхоны аппаратанд түшиглэн үзлэг хийн өөрийн хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийж  дэлүү бяцарсан гэх оношийг тавин Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмч Уламдэлгэрэхтэй холбогдон зөвлөгөө авч C30 буюу хэвлийн гэмтэлтэй гэх оношийг тавьж сумын эмнэлэг нь материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн хувьд хомсдол гачигдалтай, мэс ажилбар хагалгаа хийх, өвчтөнийг бүрэн оношилох боломжгүйг харгалзан дараагийн шатлалын эмнэлэгт явуулах шаардлагатай өвчний карт нээн, эмнэлэгт өвчтөн илгээх А/13 маягтыг бичиж баримтуудыг бүрдүүлэн хохирогчийн гэр бүлд өгч явуулахад хохирогч дараагийн шатлалын эмнэлэгт очоогүй, эмч ******* нь мөн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтлан хохирогчийг дараагийн шатлалын буюу аймгийн эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн нь уг стандартыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Тус сумын эмнэлэг нь 2 автомашинтай ба 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой дуудлаганд 1 автомашин нь явсан, нэг машин нь эвдэрсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой хохирогчийг үзүүлэхээр эмч дуудахад сум дотор очиж үзэхгүй ирж үзүүл гэсэн гэх боловч  энэ талаар хэрэгт нотлоогүй байна.

 

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр... сумын эмнэлэг өвчтөнийг зөв оношилж дараагийн шатлалын эмнэлэгт богино хугацаанд яаралтай хүргээгүй, хугацаа хожимдуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаас сумын эмнэлэгийг  хугацаа хожимдуулсан гэж үзэхээргүй, эмч нь өөрийн хэмжээнд оношийг тавьж дээд шатлалын эмнэлгийн дүрс оношилгооны эмчид танилцуулан оношийг тогтоож байгаа нь шүүгдэгч ийг буруутгах, өвчтөнийг дээд шатлалын эмнэлэгт хүргэх автомашин тухайн үед эмнэлэгт байгаагүй нь шүүгдэгч *******ыг буруутгах  үндэслэлгүй буюу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохооргүй, мөн хохирогч нь анхан шатны эмнэлгийн байгууллагад гэмтэл авснаас хойш 20 гаруй цагийн дараа хандсан, эмчид үзүүлэн дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхээр явуулсан байхад түүнээс хойш 20 гаруй цагийн дараа дахин анхан шатны эмнэлэгт хандаж байгаа нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан эмч нар богино хугацаанд зохих стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэхэд эргэлзээтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч *******, нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн учир шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нарын давж заалдах гомдлуудыг хангаж, Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Өндөрнөр овгийн *******, Боржигон овгийн ******* ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч *******ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

а. 11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос ******* *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай гэж заалт нэмж,

б. Шийтгэх тогтоолын 1, 2, 13 дугаар заалтаас *******, нарт холбогдох хэсгийг, 6, 7, 8, 9  дүгээр заалтыг бүхэлд нь хасаж, шийтгэх тогтоолын дугаарлалтын 10, 11, 12, 13 гэснийг 6, 7, 8, 9 гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цогцосны гадны үзлэгийн 1 дэх хэсэгт дурдсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Учир нь шархны өнгө, тав тогтоогүй байдлаар шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байгаа. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношны 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд өшиглөгдөх, цохигдох гэх мэт үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач ******* биед учирсан элэгний урагдал, 12 хуруу гэдэсний урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс хэдий хугацаанд архи уух, агсам согтуу тавих, хүнтэй муудалцах, агсагнасан үйлдлүүдийг хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн мэс засал хийсэн тухай мэс заслын тэмдэглэлээс дүгнэхэд уг гэмтлийг авснаасаа хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137-138 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнийн оношийн 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс шалтгаалан хүн хүнд харилцан адилгүй нөлөөлнө. Гэмтэл авахад хэвлийн хэсгээр өвдөх, ам цангах, тогой эргэх /цус алдалтын шинж/ гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Гэмтэл авснаасаа хэр хгацаандшинж тэмдэг илрэхийг тогтоох боломжгүй.  Талийгаач нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны шөнө уг гэмтлийг авсан бол 26-ны өглөө уг зовиур шаналал нь даруй илрэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143 хуудас/,

гэрчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд  өвдөлт ихтэй хүн амбулаторид ирсэн байна, өвчин намдаах тариа хийгээдэх гэсэн. Тухайн үед ******* нь эвхрэлдсэн, гишгэж чадахгүй,  ар гэрийнхэн нь хамт байсан. Би өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд ар гэрийнхэн нь аваад явсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад ар гэр нь  нөгөө хүн чинь их өвдөж хонолоо гээд ирсэн.  Тэгээд ******* эмчийг дуудуулаад эмчилгээ хийгээд аймаг руу явуулсан.  Дашзэвгэ юм ярьж чадахгүй, ёолсон, эвхэрсэн, биеийн байдал нь хүнд байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78 хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед хүнд зодуулсан Ганбаатар эмчид үзүүлэх гэсэн Эход харсан тухайн эмч үзээд өвчтөний амбулаторийн картанд бичилт хийсэн. Эход хараад зургийг нь авч Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмч Уламдэлгэрээс зөвлөгөө авсан. Яаралтай явуул гэсэн хариу өгсөн. Тухайн үед талийгаач Дашзэвэг нь өөрийн ухаантай хэвлийгээрээ өвдөлт ихтэй, өвчин намдаах тариа тарьж яаралтай Бүсийн оношилгоо эмчилгээний төв явахыг зөвлөсөн. Намайг эход үзэж байхад ******* эмч ирсэн. Тэгээд биеийн байдал нь хүнд байна. Аймаг руу явахыг зөвлөж байна гэж хэлсэн. ******* эмч тэр өдөр жижүүр эмчээр хоносон. Эход харахад дэлүү зүгээр хэвлийд том хэмжээтэй шингэн хураагдсан. 10.98х12.43 см хэмжээтэй голомтлог үүсгэвэртэй байсан. Эмчийн үзлэгийн бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 910 номерын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд илгээхийг зөвлөж 86835566 гэсэн дугаарыг тэмдэглэж үлдээсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,

Шүүгдэгч ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /3хх-ийн 231-232 хуудас/,

Шүүгдэгч *******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /3хх-ийн 170-173 хуудас/,

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...1. Уянга сумын Эрүүл мэндийн төв нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвчтөн Ш.Дашзэвгийг хүлээн авч яаралтай тусламж үзүүлэн дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай заалтаар тээвэрлэж, БОЭТ-д хүлээлгэн өгсөн нь холбогдох эмнэлзүйн удирдамж, журамд нийцэж байна. Харин хавтаст хэргийн материалд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчтөн *******д үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбогдох материалыг ирүүлээгүй ба дуудлагын журнал, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн орлого, зарлагын бүртгэл, хүлээн авах яаралтай тусламжийн нэгжийн камерын бичлэг гэх мэт баримтуудыг дутуу бүрдүүлсэн тул тус мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралт, 2013 оны 446 дугаар тушаал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дэх хэсгийн холбогдох заалтын хэрэгжилтэд бодит дүгнэлт гаргах боломжгүй байна. 

  2. Аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасаг болон эрчимт эмчилгээний тасагт өвчтөн *******д хийгдсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн тусламж үйлчилгээ нь оношилгоо, эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эмнэлзүйн удирдамж, стандартад нийцэж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 106-109 хуудас/,

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн  2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Уянга сумын Эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн *******д үйлчилсэн эмч ийн тусламж үйлчилгээ нь оношилгоо, эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эмнэлзүйн удирдамж, стандартад нийцсэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 116-117 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 614 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...1.Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй, 2019.03.27-ны өдөр гаргасан дүгнэлтийн 1-р хариулт нь үндэслэлгүй байна. 2. 3. 4. 6. Өвөрхангай аймгийн Уянга сумын ЭМТ-ийн эмч нь өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарч зөрчөөгүй байна. Их эмч ******* 2018.10.26-нд өвчтнийг дуудлагаар очиж үзээгүй, улмаар ЭМТ-д ирэхэд нь Дашзэвгийн оношийг хэвлийн гэмтэл хэмээн тогтоосон ч яаралтай журмаар дээд шатлалын эмнэлэгт хүргэхгүй цаг хугацаа алдаж өвчтний биеийн байдал хүндрэхэд хүргэсэн байна.

5. Дашзэвгийг яаралтай журмаар цаг хугацаа алдалгүй дээд аштлалын эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээ аль болох эрт хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой. Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Туяа” гэсэн дүгнэлт /3хх-ийн 141-148 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...1.Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.01.07, 2019.03.27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 614 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.3.4.5. Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн их эмч ******* нь Ш.Дашзэвгийг дуудлагаар очиж үзээгүй, улмаар эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирэхэд яаралтай журмаар дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлээгүй байна. Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартыг барьж ажиллаагүй байна.

6. Ш.Дашзэвгийг яаралтай журмаар цаг хугацаа алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээг аль болох эрт хийсэн бол амь нас аврагдах боломжтой.

7. Өвөрхангай аймгийн Уянга сумын ЭМТ-н эмч өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр, С.Одончимэг, Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Т.Номинцэцэг” гэсэн дүгнэлт  /2хх-ийн 149-153 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...1.Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны дүгнэлт үндэслэлтэй, 2019.01.07-ны өдрийн дүгнэлт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.05.01-ний өдрийн 3 эмчийн бүрэлдхүүнтэй 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 5-р хариулт үндэслэлтэй, 2, 3, 4, 6-р хариулт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.06.22-ны өдрийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй 816 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 7-р хариултууд үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй байна. 

2.3. Өвөрхангай аймгийн Уянга сумын ЭМТ-ийн дотрын эмч 2018.10.26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018.10.25-ны  шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан, үзлэгээр: биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, Щёткин Блюмбергийн шинж /+-/ гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй, оношлоогүй байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* 2018.10.26-ны жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба өвчтөнг үзэж, цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх нь зүйтэй байжээ. 4.5.7. Амь хохирогч Ш.Дашзэвгийг эрүүл мэндийн төвд очих үед сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS55081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүй байна.