Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одонгийн Баатарсүх |
Хэргийн индекс | 2230003460334 |
Дугаар | 2023/ДШМ/08 |
Огноо | 2023-03-03 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., |
Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/08
2023 03 03 2023/ДШМ/08
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
1.1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй шүүх хуралдааныг хийв.
1.2. Шүүх хуралдаанд:
Прокурор Д.С
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Ц /цахимаар/
нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
1.3. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.4. Монгол улсын иргэн, 19 онд СБ аймгийн ..... суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт СБ аймгийн ......сумын дугаар баг “.....” гэх газарт нутаглах, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт БД,
1.5. Шүүгдэгч Б.Д нь 20 оны дүгээр сарын -ны өдрийн хооронд Ч.А-ийн эзэмшлийн өвөлжөөний блокон хашааг нурааж, ...... ширхэг блокийг өөрийн өмчлөлийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өвөлжөө рүү зөөвөрлөж, .....төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1.6. Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсгийн -т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
1.7. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...... овогт Б.Д-г учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсгийн -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн дэх хэсгийн -т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсгийн зааснаар шүүгдэгч Б.Д-г ....жил ....сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “.....” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
1.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй нь миний үйлчлүүлэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсгийн дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг нь зөрүүтэй, хохирлын үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй өндөр үнэлгээ хийлгэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шүүхээр шийдвэрлүүлсэн нь буруу байна. Шүүгдэгчээс хохирогчид хохирлын төлбөрт хоёр сая төгрөг төлсөн нь хууль ёсны эсэхэд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна. Магадлалаар миний үйлчлүүлэгч Б.Д-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэжээ.
1.9. Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
1.10. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
1.11. Хяналтын прокурор Д.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц-ийн давж заалдах гомдлын дагуу Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тодруулан хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчих, хэргийн оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг дэх нотлох баримтын хүрээнд явуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2.3. Шүүгдэгч Б.Дамдин нь 20 оны дүгээр сарын -ны орой хохирогч Ч.А-ийн өвөлжөөний блокоор хийсэн хашааг нураан ..... ширхэг блокийг өөрийн өмчлөлийн ....... улсын дугаартай, “......” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хоёр удаа өөрийнхөө өвөлжөө рүү ачиж зөөн тээвэрлэн түүгээр хашаа барьж, ...... төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хангалттай тогтоогдсон талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
2.3.1. Хохирогч Ч.А-ийн “... сумын дугаар баг "....." гэдэг газарт байх манай өвөлжөөнд байсан хашааг нураагаад блокийг нь аваад явсан байна. Гурван тал хашааг 20 онд барьж байсан. 20оны дүгээр сарын -ээс -ны хооронд блок алга болсон байна” гэх /хх-24-25х/,
2.3.2. Гэрч Д.Ч-ийн “... 20 оны дүгээр сарын -ны өдөр цагийн үед нөхөр Б.Д-ийн хамт ........улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Н гэх айлаас бух авахаар явж байгаад буруу замаар орж, айлаа олохгүй явсаар "..." гэх газрын зүүн талд блокоор барьсан хашаанд очсон. Манай нөхөр Б.Д "би энэ хашааны эзэнтэй наймаа хийсэн.Ойрхон ирсэн дээрээ хашааны блокийг ачаад явъя гэхээр нь үнэн юм уу гэхэд үнэн" гэж хэлэхээр нь бид хоёр хашааг нураагаад машиндаа нэг дүүрэн ачаад .... уулын ардах өөрийнхөө өвөлжөөнд буулгасан. Тэгэхэд .. цаг болж байсан. Тэгээд гэрээрээ ороод төрсөн дүү Э-г аваад бид гурав дахин тухайн хашаа байсан газар луу очоод машиндаа блокийг нь ачаад өвөлжөөндөө буулгасан” гэх /хх-32-33х/,
2.3.3. Гэрч А.Э-ын “20 оны дүгээр сарын -ны орой цагийн үед Д ах, Ч эгч хоёр ирээд “Д ах бид хоёртой цуг яваад блок ачилцаад өгчих, хүнээс худалдаж авсан юм гэхээр нь би машинд нь суугаад нэг хашаа руу очоод бид гурав блок ачаад ..... уулын ар талд Д ахын өвөлжөөнд буулгасан. Би эгч Ч-тэй тухайн блокоор хашааг нь барилцаж өгсөн” гэх /хх-36х/ мэдүүлгүүд,
2.3.4. Хөрөнгө үнэлгээний “......” ХХК-ийн шинжээчийн 20 оны дугаар сарын -ны өдрийн ..... дугаартай “.....ширхэг блокийн зах зээлийн үнэ ..... төгрөг” гэх дүгнэлт /хх-48-58х/,
2.3.5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7х/,
2.3.6. Мөрдөгчийн 20 оны дүгээр сарын -ны өдрийн “блок хураан авах боломжгүй тухай” тэмдэглэл / хх-8х/
2.3.7. Шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг /хх-71-73х/ зэрэг болно.
2.4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, бүрмөсөн үнэ төлбөргүй, хууль бусаар авахдаа хөнгөвчилж, түргэтгэх зэрэг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласнаар гэмт хэрэг төгссөн бөгөөд түүний үйлдлийг шүүх зөв зүйлчилсэн байна.
2.5. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү/ төгрөгийн дээш, доошоос шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эсхүл Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хэргийн шинж тодорхойлогдоно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн /нөхцөл байдал/ -тэй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар энэ хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн тайлбарт заажээ. Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт зүйлчилсэн зүйл анги хохирлын хэмжээнд хамаарахгүй юм.
2.6. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг бусдын өмчлөх эрхэд халдсан хууль бус буюу гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлан хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэхийн зэрэгцээ түүний хууль эрх зүйн мэдлэг ухамсар дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэлт санаа зорилго нь гэмт хэргийн шалтгаан болов.
2.7. СБ аймгийн ..... сумын төвд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ........ ажилтай, Ч.А нь энэ хэргийн хохирогч мөн болох нь 20 оны дугаар сарын -ны өдрийн цагдаагийн байгууллагад амаар өгсөн гомдол, мөн өдрийн хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх-2, 24-25х/
2.8. “......” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэшсэн үнэлгээчин Ц.Э-ын хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг үндэслэн 20 оны дугаар сарын -ны өдрийн ...... дугаартай “зах зээлийн хандлагын нэг төрөл болох нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар нэг блокийг төгрөг, ......блокийг ..... төгрөгөөр үнэлсэн тухай” хөрөнгийн үнэлгээний тайланг гаргажээ. Энэ хөрөнгийн үнэлгээний тайлан нь 20 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг учир прокуророос үүнийг ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна. /хх-48-58х/
2.9. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж байж, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдана.
2.10. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дахь хэсгийн т зааснаар жил сарын хорих ял оногдуулан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байх тухай шударга ёсны зарчимд нийцсэн байна.
2.11. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хоёр сая төгрөгийг хохирогч Ч.А-д төлсөн нь 20 оны дугаар сарын -ны өдрийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 20 оны дүгээр сарын -ны өдрийн шүүгийн туслахын мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон байх тул шүүхээс хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж дурдсаныг буруу гэж үзэхгүй. /хх-84,100х/
2.12. ....... загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Д-гийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байх тул прокуророос түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэн 20 оны дүгээр сарын -ны өдрийн дүгээр тогтоолоор битүүмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагчийн ... эд хөрөнгийг ... прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасанд нийцнэ. /хх-10-15, 18х/
2.13. Шүүхээс прокурорын “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг үндэслэн шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах буюу шүүгдэгчид хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн байна.
2.14. Хэргийн оролцогчоос гаргасан баримтыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсны үндсэн дээр шүүхийн шийдвэр гаргадаг. Хэрэв хавтас хэрэгт авагдаагүй эсхүл шүүх хуралдаанаар хэлэлцүүлгээр шинжлэн судлаагүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдолд заах, мөн хамт ирүүлсэн тохиолдолд шүүх авч хэлэлцэхгүй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дахь хэсэгт заажээ.
2.15. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа хавсарган ирүүлсэн СБ аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын дарга С.О-ын 20 оны дугаар сарын -ны өдрийн .... дугаар албан бичгийг шүүх хуралдаанаар авч хэлэлцээгүй болно.
2.16. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Д-ийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Д.ГАНЗОРИГ