Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00836

 

 

 

 

 

 

 

 

2024 10 22

151/ШШ2024/00836

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

Нэхэмжлэгч: Т.ХК,

/Т. аймаг, З. сум, 1 дүгээр баг/,

Хариуцагч: .М.Б.

/Төв аймаг, .... сум, .дугаар баг, ... /,

Хариуцагч: .Д.Б.

/ Т.аймаг, А. сум, . дугаар баг, . /,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт . төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.Батдаваадорж, Д.Болормаа нар нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банкны Төв Алтанбулаг тооцооны төвөөс №MN020034310101851560 тоот зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг сарын 1.8% (жилийн 21,6%)-ийн хүүтэй. 24 сар (2 жил)-ын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалсан байна. зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. М.Батдаваадорж, Д.Болормаа нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 19,500,000.00 төгрөг, зээлийн хүү 5,236,504,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,793,15 төгрөг, нотариатын зардал 13,500.00 төгрөг, нийт 24,792,797,77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч М.Батдаваадорж нь хариу тайлбартаа: М.Батдаваадорж миний бие Төрийн банк ХК-ийн нэхэмжилж буй 24,792,979.77 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна маргах зүйлгүй иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү

3.1. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 792,797.77 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

3.2. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, идэшний мал борлуулж төлнө

3.3. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

3.4. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

3.5. 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

3.6. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

3.7. 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, ноолуурын мөнгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

4. Хариуцагч Д.Болормаа нь хариу тайлбартаа: Д.Болормаа миний бие Төрийн банк ХК-ийн нэхэмжилж буй 24,792,979.77 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна маргах зүйлгүй иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү

4.1. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 792,797.77 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

4.2. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, идэшний мал борлуулж төлнө

4.3. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

4.4. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

4.5. 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

4.6. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө

4.7. 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, ноолуурын мөнгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, малчны зээлийн өргөдлийн хуулбар, малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24,792,797.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

  4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нар нь ... 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 792,797.77 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, идэшний мал борлуулж төлнө, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, грүүпийн мөнгө буухад төлнө 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-24-25/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нар нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 24,792,797.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,913.99 төгрөгийн тал хувь 140,956.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 140,956.99 төгрөгийг, хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нараас 140,956.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 24,792,797.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нарын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,913.99 төгрөгийн тал хувь 140,956.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 140,956.99 төгрөгийг, хариуцагч М.Батдаваадорж, Д.Болормаа нараас 140,956.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ