Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00841

 

 

 

 

 

2024 10 28

151/ШШ2024/00841

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Төрийн банк ХК,

/Төв аймаг,*******, 1 дүгээр баг/,

Хариуцагч: Боржигон овогт Балдангийн Шийтэрчулуун

/Төв аймаг,*******,*******,*******,

Хариуцагч: Сахалт овогт Адъяагийн Алтанчимэг

/Төв аймаг,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 31,321,247.05 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31,321,247.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-2/

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нар нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкны Төв Алтанбулаг тооцооны төвөөс №MN930034310101848661 тоот зээлийн гэрээ байгуулан, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт №MN930034310101848661 зээлийн гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сар 2 жилийн хугацаатай хэрэглээний зориулалттай зээлийг мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалж олгосон. Зээлдэгч нар нь зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулж, зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж байна. Зээлийн гэрээний дагуу Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 24,500,000 төгрөг, зээлийн хүү 6,742,544.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,202.75 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 31,321,247.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нар хариу тайлбартаа: Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжилж буй 31,321,247.05 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 6,321,247.05 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31,321,247.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нар тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

4. Хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нар нь 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлснийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. /хх-27-28/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нар нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 31,321,247.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,556.24 төгрөгийн тал хувь 157,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 157,278 төгрөгийг, хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нараас 157,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 31,321,247.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нарын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,556.24 төгрөгийн тал хувь 157,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 157,278 төгрөгийг, хариуцагч Б.Шийтэрчулуун, А.Алтанчимэг нараас 157,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ