| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/05592/И |
| Дугаар | 181/ШШ2024/04639 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/04639
| 2024 11 20 | 181/ШШ2024/04639 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, ......................М цогцолборт байрлах ХХХХХХХХХХХХХ ББСБ ХХК /РД:66666666666/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ӨӨӨӨӨӨӨыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ХХХХХХХХХХХХХ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь иргэн Б.ӨӨӨӨӨӨӨтой харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Гэвч хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул шүүхэд түүний хаягаар нэхэмжлдэл гаргасан боловч хариуцагч хаягандаа оршин суудаггүй гэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 6 дугаартай захирамж гарсан.
Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул ХХХХХХХХХХХХХгийн ӨӨӨӨӨӨӨ /РД:ХХХХХХХХХХХХХ/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 6 дугаар захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ХХХХХХХХХХХХХ ББСБ ХХК нь Б.ӨӨӨӨӨӨӨыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ӨӨӨӨӨӨӨ нь хаягандаа оршин суудаггүй болох Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 6 дугаар захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд ХХХХХХХХХХХХХ ББСБ ХХК-ийн хүсэлттэй Б.ӨӨӨӨӨӨӨыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ХХХХХХХХХХХХХгийн ӨӨӨӨӨӨӨ /РД:ХХХХХХХХХХХХХ/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.ӨӨӨӨӨӨӨын оршин суугаа хаяг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ХХХХХХХХХХХХХ ББСБ ХХК-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц