Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч155/2016/0058/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч *************** нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******** 1977 оны 06 сарын 20-нд 8-р ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамарын тракторын комбайны сургуулийг 6 сар суралцаж төгсөөд 1978 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарыг дуустал тракторын жолоочоор ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн жилд ажиллаж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд *************** миний Хөвсгөл аймгийн **********эгдэлд ********** өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

*************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч *************** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ******дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын **********дугаартай албан бичиг, Болдбаатарын тракторын жолоочийн үнэмлэхийн хуулбар, ***************ын нэгдэлд ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургууд, Улаан- Уул сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн гүйцэтгэх захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Болдбаатарт олгосон Диплом, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад ******** 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11/04 дугаартай албан бичиг, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ***************ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч ******* *************** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1978 оноос 1991 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1976 оноос 1991 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Болдбаатарын ээж нь Рагчаа гэдэг хүн байсан юм. Нутгийн хүмүүс ********* гэж дууддаг юм. гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Өлзийгийн *************** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1978 оноос 1991 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. *************** нь надаас 2 ах ба шарлаад цэрэгт явж чадаагүй юм. Би 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд 1982-1985 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлд 1985 оноос 1992 оныг дуустал автын жолоочоор ажиллаж байсан. Намайг сургуульд сурдаг байхад *************** нэгдэлд ажилладаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ***************ын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ******** өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ***************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ