Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00843

 

 

 

 

 

2024 10 28

151/ШШ2024/00843

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

...сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... би,

Нэхэмжлэгч: ....

/.../,

Хариуцагч: ...

/.../

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,061,535.87 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч .... холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,061,535.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. ...  нь ... ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр МА-218812 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-44768 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 2,100,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Э.Пүрэвдорж нь анх зээл авсан өдрөөс хойш хүү 92,022.53 нэмэгдүүлсэн хүү 7,977.47 төгрөг нийт 100,000 төгрөг төлснөөс өөр огт төлөлт хийгээгүй 383 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээл 2,100,000 төгрөг, зээлийн хүү 905,967.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,568.68 төгрөг, нийт 3,039,535.87 төгрөг төлөхөөр байна. Иймд үндсэн төлбөрт 2,100,000 төгрөг, зээлийн хүү 905,967.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,568.68 төгрөг, нотариатын зардалд 22,000 төгрөг нийт 3,061,535.87 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч ... оос гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Пүрэвдорж миний бие Таван богд финанс ББСБ-ын нэхэмжилж буй 3,061,535.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй доорх хуваарын дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,061,535.87 төгрөгийг төлнө гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчаар бүртгүүлэх хүсэлтийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн төлбөрийн дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл, зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Э.Пүрэвдоржид холбогдуулан гэрээний үүрэгт нийт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

  4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч ... нь ...3,061,535.87 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,061,535.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 3,061,535.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ... зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,934.57 төгрөгийн тал хувь 26,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,967 төгрөгийг, хариуцагч ...оос 26,967.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 8,366,845.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,934.57 төгрөгийн тал хувь 26,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,967 төгрөгийг, хариуцагч ...оос 26,967.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.А...