Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Н ,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ш сумын сургуулийн 10 дугаар ангийг 1981 онд төгсөөд аав, ээжийн хамт байж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1983-1985 он хүртэл Ж сумын Улаантуг нэгдэлд үйлчлэгч, галчаар, 1986-1993 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй сумын мал эмнэлэгт галч, үйлчлэгч зэрэг ажилыг хийж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, тус сумын мал эмнэлэгт 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл галч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, тус сумын мал эмнэлэгт 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл галч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 21, 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөрүүдийн цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Нэхэмжлэгчид Х аймгийн Ж сумын нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Б.Ц гийн: ....Г.Н нь 1983 оноос 1985 оныг дуустал Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн конторт цэвэрлэгч, сахиулаар ажиллаж байсан..... гэх мэдүүлэг,

Гэрч Т.Б ын: ....Г.Н нь Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн конторт 1983 оноос 1985 оныг дуустал цэвэрлэгч, сахиулаар ажиллаж байсан..... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Н /Р***/-ийг Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, тус сумын мал эмнэлэгт 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл галч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ