| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00139/И |
| Дугаар | 155/ШШ2016/00215 |
| Огноо | 2016-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/00215
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********************
Машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/00139/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *************** нь 2015 оны 6 дугаар сард иргэн ********** верна аксент маркын автомашинаа 3.500.000 төгрөгөөр худалдана гэж ярихаар нь би худалдаж авахаар тохиролцож, Эрдэнэшанд 2015 оны 6 дугаар сарын 10-ны үеэр бэлнээр 300.000 төгрөгийг өгч, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр түүний эхнэр Солонгын ХААН банкны данс руу 3.200.000 төгрөгийг бэлнээр хийж, нийт 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингэж наймаа хийсэн боловч уг автомашиныг би нэг ч өдөр унаагүй. Миний ар гэрийхэнд машин таалагдаагүй, үүнээс болж бидний наймаа буцсан. *************** нь уг автомашинаа 2015 оны 7 дугаар сард бусдад худалдсан. Наймаа буцаад би мөнгөө ***************гаас авах гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бэлэн өгье гэж хэлсэн. Би түүний хэлснээр 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ***************гаас нэг ч удаа мөнгөө нэхээгүй хүлээсэн. Бидний тохирсон хугацаа болж мөнгөө нэхтэл одоог болтол өгөхгүй байна. Иймд ***************, ************** нараас 3.500.000 төгрөгийг гаргуулж *************** надад олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***************, ********* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Баттогтохын ************** бид нар ***************т Улаанбаатар хотоос верна аксент маркын автомашиныг зуучлан 3.500.000 төгрөгөөр худалдсан. 300.000 төгрөгийг бэлнээр, 3.200.000 төгрөгийг эхнэр Солонгын дансаар шилжүүлэн авч нийт 3.500.000 төгрөгийг Улаанбаатар хот руу машины эзэнд нь шилжүүлсэн юм. Гэтэл *************** нь уг машинаа Эрдэнэтээс очиж авч ирээд гэр бүлийн хүмүүст таалагдсангүй, та буцааж авч зарж борлуулаад мөнгө болгож өгөөч гэсэн. Ингээд тус болох үүднээс тус верна аксент маркын машиныг би буцаан авч 2.500.000 төгрөгөөр худалдсан. Одоо бид 1.000.000 төгрөгийг өөрсдөөсөө гаргаж 3.500.000 төгрөг болгож ***************т өгөх юм. Иймд ***************ийн нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** нь хариуцагч ***************, ********** нарт холбогдуулан машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийн тал хувь болох 35.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************, *************** нараас 35.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ***************т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***************ийн машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ***************, *************** нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгөөс 35.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************, *************** нараас 35.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА