Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00867

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Г.Ч 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Г.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Г сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөж сургуулиас гаргаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1977-1979 он хүртэл ачигч, буулгагч, грушикээр ажиллаж байгаад 1979 оноос эхлэн тракторын жолооч хийж байгаад цэрэгт 1980 онд яваад цэргээс 1983 онд халагдаж ирээд И нэгдэлдээ тракторын жолоочоор нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл тараад хувьдаа трактороо аваад гарсан юм. Одоо тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Г сумын И нэгдэлд 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөрөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ачигч буулгагчаар, 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Г.Ч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдэлд 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөрөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ачигч буулгагчаар, 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/216 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Э.Б : ....Г.Ч нь анх 1977 оноос И нэгдэлд ачигч, тракторын жолоочоор ажиллаж байгаад 1980 оны хавар цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирээд И нэгдэл нь компани болоод 1993 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч М.А : ....Г.Ч нь 1977 оноос Г сумын И нэгдэлд ачигч, тракторын жолоочоор ажиллаж байгаад 1980-1983 онд цэрэгт явж ирээд И нэгдэлдээ тракторын жолоочоороо И нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1985, 1990 онуудын Баярын бичигүүд, 1990 оны Талархал, фото гэрэл зураг, 1979 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн №15799 дугаартай тракторч-машинчийн үнэмлэх, №19305 дугаартай анхааруулах талон зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Ч /Р**/-ыг Х аймгийн Г сумын И нэгдэлд 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөрөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ачигч буулгагчаар, 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ